Азийн нүүрийг тахалсанд баярлалаа, The MongolZ

Азийн нүүрийг тахалсанд баярлалаа, The MongolZ

Азийн нүүрийг тахалсанд баярлалаа, The MongolZ

Цахим спортын "CS2" төрлийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо үргэлжилж байна. Нээлтийн шат дуусч, хасагдах шатны өрсөлдөөн ид өрнөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болсон Монголын "The MongolZ" баг өчигдөр/2024.03.22/ Мэйжорын ээлжит тоглолтоо хийлээ. Хасагдах шатыг 0-2 гэж тааруу амжилттай эхлүүлсэн тэдний хувьд хожигдвол нутаг буцах тун хариуцлагатай тоглолтыг Бразилын "paiN" багийн эсрэг хийв.

Бразилын багуудын эсрэг тун сайн тоглолтыг үзүүлдэг "The MongolZ"-ийг хожно гэж олон хүн бодож байсан нь лавтай. Гэвч санаснаар болсонгүй. Хэдий эхний "Mirage" дээр болсон тоглолтод Монголын баг ялсан ч дараагийн "Nuke" дээр болсон тоглолтод тэргүүллээ алдаж, хожигдов. Улмаар шийдвэрлэх тоглолт "Inferno" дээр болоход гурван нэмэлт цаг гарсны эцэст Бразилын баг ялж, хасагдах аюулаас аврагдлаа. "Inferno" дээр "The MongolZ" эхнээсээ дутуу тоглож, эцсийн мөчид барьж, нэмэлт цагт тэргүүллийг авсан ч "paiN" бууж өгсөнгүй.

"The MongolZ" энэ удаагийн Мэйжорын нээлттэй шатыг 3-2 гэсэн амжилттай, хасагдах шатыг 0-3 гэсэн амжилттай өндөрлүүллээ. Мөн тэд 20 мянган ам.доллараар шагнуулаад зогсохгүй ирэх Шанхайд болох Мэйжорт оролцох нэг эрхийг Азидаа авчирч байна. Энэ бол мөнгөнөөс илүү үнэлэгдэх том шагнал. Урьд нь Ази, Номхон далайн бүсээс ердөө хоёр баг Мэйжорт оролцож, Европ, Америк тивээс олон баг давуу эрхтэй оролцдог байв. Гэтэл "The MongolZ" энэ удаагийн Мэйжорын нээлттэй шатыг амжилттай давж, хасагдах шатанд өрсөлдсөнөөр Азийн чансаа ахиж, тивдээ нэг эрх нэмж чадлаа. Энэ эрхийг Монголын өөр нэг баг ашиглаж, монголчууд Мэйжорт хоёр багаа харахыг үгүйсгэхгүй.

2018 онд Хятадын "TYLOO" багаас хойш Азийн ямар ч баг шилдэг 16 багийн нэгээр тодорч байсангүй.

"The MongolZ" дэлхийн чансааны 20 дугаарт бичигдэж байна.

"The MongolZ" баг энэ удаагийн Мэйжорт оролцсон хамгийн залуу баг бөгөөд тэдний дундаж нас нь 19.5. Хамгийн ахмад нь багийн ахлагч "bLitz" 22 настай бол хамгийн залуу нь "mzinho" 16 настай.

Үүнээс гадна "The MongolZ"-ийн одоогийн бүрэлдэхүүн бүрдээд ердөө зургаахан сарыг үдэж байна. Асар богино хугацаанд Азидаа дийлдэшгүй болж, дэлхийн топ 16 багийн нэгээр шалгарлаа. Энэ бүрэлдэхүүнээ удаан хадгалж, туршлага суувал удахгүй Европ, Америкийн багуудыг илт илүүрхэх нь гарцаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bagsh 2024-03-23 66.181.186.68

Yamar xuurxun yim. minii xuu ch gyrtai.xun er n uuruun dyrtai yimaa xiij baij az jargaltai.bayar xurgee.xicheegeetei zalyys mini.

Avatar

Нэргүй 2024-03-23 139.5.219.12

Ванга шиг хэлчих ий удахгүй дүү нар сагсуурах онгирох од модны өвчинд ороогдох болно тэгээд хэдэн цаасандаа эрдэж айлын охидын амьдралыг үрэх ажиллагаанд орно

Avatar

Нэргүй 2024-03-23 217.178.118.107

Hun bolgon oor shuu de malaa. Chinii meddeg ulsuud ni tegsen yum bgaa biz.

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.178.133

Чи юундаа баярлаад байгаан?

Avatar

Нэргүй 2024-03-23 103.212.118.87

Garchig ntree joohon hundetgetei ugch boldgunbhdaa xd

Avatar

Ганбаа ах 2024-03-23 66.181.186.36

дүү нар ингэсгээд хэдэн бор цааснаас болж гэдсэндээ хөлөө жийлцэнэ Ах нь батны мэдэж байна өө

Avatar

Нэргүй 2024-03-23 217.178.118.107

Yum bolgoniig harluulj uguisgedeg ovchtei ulsuud bh yumaa. Sain eyreg yumiig sainaar ni huleegeed avch sur l da. Chamd l tiim yum tohioldson yum bgaa biz. Hun bolgon oor shuu de.

Avatar

Нэргүй 2024-03-23 202.9.40.141

Ямар ч байсан баяр хүргье. Дараа дараагийын тэмцээнд илүү амжилт үзүүлнэ гэдэгт бид итгэж байна.

Avatar

zugeer dee 2024-03-23 202.70.44.116

daraagiin temtseen oirhon baina amjilt husie hicheegeerei 🙂

Avatar

Нэргүй 2024-03-23 202.9.41.29

Үнэхээр сайн юм билээ Mzinho гээд хүүхэд бол үнэндээ хяргаж бна лээ амжилт хүсье Mongolz

Avatar

Нэргүй 2024-03-23 103.57.93.96

Нээг ч их сүрхий юм биш хүүхдийн тоглоом л юмшүү дээ, гэхдээ яахав хөөрхий дажгүй л тонолсон бна. Монгол хүний л зан төрх харагдаж бна, тэгш жигд хянамгай бус орон гаран оочин цоочин……

Avatar

Нэргүй 2024-03-23 122.201.31.176

Zailoo p**a

Avatar

Нэргүй 2024-03-23 27.123.214.8

chinii meddeg sport uudaas iluu shuu

Avatar

Нэргүй 2024-03-23 202.55.188.93

хайр даагаарай муу үлбийсэн азиудаа..Монгол бол азиудаас шал өөр шүү.

Avatar

Нэргүй 2024-03-23 59.153.112.247

энэ яаадаг тэмцээн вэ

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-03-23 202.21.110.94

GOOD JOB. GUYS! GO HEAD…….

Avatar

Цагаан баавгай 2024-03-23 103.57.94.50

Хүүхдүүддээ амжилт хүсье, аврага болоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж