БЗД-т шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автжээ

БЗД-т шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автжээ

БЗД-т шар усны үер бууж, 30 гаруй айл усанд автжээ

Цаг агаар дулаарч байгаа учраас нийслэлд шар усны үер буух эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг нийслэлийн удирдлагуудаас тогтмол сануулж, тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулах зэрэг ажлуудыг хийж байгаа.

Гэвч өнөөдөр гэхэд шар усны үер бууж,  Баянзүрх дүүргийн хуучин товчооны урд хэсэгт Хөлийн голд нийлж товчооны урд хэсэгт оршин суудаг 60 гаруй айлаас 30 гаруй айл өрх усанд автсан байдалтай байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг даргын тамгын газраас,

  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Зуслангийн бүс, шар усны үер буух эрсдэлтэй, ус зайлуулах суваггүй байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулж, ажиллаж байгаа гэв. Цаг агаар илүү их дулаарч, цаашид  нийслэлийн олон байршлуудад шар усны үер буух өндөр магадлал, эрсдэл байна. Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хуучин ард 2024-03-23 122.201.31.219

За, эхэллээдээ. Үгэнд ороогүйн шанг хүртэж дээ.

Avatar

Зочин 2024-03-23 66.181.189.201

Үерийн аман дээр байгаа айлуудыг төр хүчээр нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй шдээ.Үерийн улмаас урсаж ирсэн энэ айлуудын балиар баас шээс угаадасаар хот үмхий үнэрт автаж агаар хөрс бохирдож байна.Хэдий болтол ийм байдалтай байхын.Хүүхэд хөгшид монгол хүн бүр эрүүл орчинд амьдармаар байна шүү

Avatar

З 2024-03-23 66.181.189.215

Үерийн аман дээр буусан өөрсдөө буруутай. Соц үеэс энд цул намаг бсан. Хэдий дээрээ хатсан ч доор нь намаг байж л бгаа.

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.176.230

иргэн та өөрөө буруутай.төр засаг руу үсчээд хэрэггүй байх.

Avatar

Зочин 2024-03-23 66.181.178.14

Сануулаад хэлээд байхад одоо яая гэх вэ дээ, хохь нь л болно ш дээ, ирсэн ирсэн аймаг сум руу нь сурсан дууг нь дуулуулаад зайлуулбал таарна

Avatar

Нэргүй 2024-03-23 202.126.91.110

Нутагтаа харьцгаа. Энд одоо газар олдохгүй. Эртхэн сумандаа очиж газар олж аваад байшин бариад аятайхан жижиг бизнес эрхлээд амьдарсан нь хожно. Хөдөөгийн сэргэлт гээд нэмэгдэлтэй цалин авна. Интернет байна, зам байна, хүүхдийн мөнгөө хаана ч байсан авна.

Avatar

зочин 2024-03-23 66.181.176.48

Өчнөөн сануулсан биз дээ, одоо өөрсөндөө л гомдохоос яахав. Жил бүр үер буудаг газарт амьдраад хэн нэгэн ирж туслахыг хүлээдэг арчаагүй хүмүүс хэтэрхий олширч байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж