Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА"
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн ахлах инженер Д.Анхбаттай ярилцлаа.
-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил яагаад удааширсан бэ. Одоо явц ямар шатанд явж байна вэ?
-Улаанбаатар хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ба хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд био-цөөрмийг шинэчлэхээр төлөвлөсөн талбай дээр 17.6 га газрыг ашиглан баригдаж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны 311 тоот тогтоол гарч, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг баталж төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Төслийн ТЭЗҮ-г 2015 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан.
Шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлтэй /ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил/-гээр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн байгуулсан ба төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консерциум, ажлын нарийвчилсан зураг төслийг Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын БНбД бусад олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголиа” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж зохиогчийн хяналтыг явуулж байна.
Төслийн санхүүжилтийн эх үүсвэр зээлийн гэрээг Хятадын Экспорт импорт банк, Монгол Улсын Сангийн яам хооронд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулан санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
Covid-19-өөс шалтгаалж барилга угсралтын ажлын төлөвлөгөө 15 орчим хувиар удааширсан. 2023 оны байдлаар барилга угсралтын ажил 85 хувьд хүрээд байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжид нийт 55 ширхэг барилга, обьект баригдах ёстой. Одоогийн байдлаар обьектууд бүгд баригдсан. Энэ жилийн тухайд цэвэрлэх байгууламжийн ажилд дотоод, гадаадын ажиллах хүч болох 1000-1200 хүн ажиллуулна гэж төлөвлөж байгаа. Төв цэвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалга, үйлдвэрлэлээ хийлгээд эхэлсэн. Үүний дагуу өнгөрсөн 2023 онд 47 хувийн тоног төхөөрөмжийн татан авалт хийсэн. Энэ жил үлдсэн 53 хувийн тоног төхөөрөмжийг татаж авч, угсралтын ажлыг хийнэ.
Барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажил үндсэндээ бүрэн дуусч, 2025 оны хоёрдугаар сард гэрээ дуусч хүлээлгэж өгнө.
Түүнээс өмнө ирэх намар буюу 2024 оны 9-10 дугаар сард бохир ус хүлээж авахаар төлөвлөж байна. Мөн туршилт тохируулгын ажлууд хийгдэнэ. Орчин үеийн технологи, ноу-хауг шингээсэн байгууламж учир боловсон хүчин мөн маш чухал. Тэгэхээр ажиллах боловсон хүчнийг бид төслийн хүрээнд гадаад, дотоодод сургаж байгаа. Ашиглагч байгууллага УСУГ, цэвэрлэх байгууламжийн албаныхан оролцоод явж байна. Боловсон хүчнийг бэлдсэний дараа шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглагч талд хүлээлгэж өгснөөр манай төсөл дуусна.
Үргэлжлэлийг "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" | News.MN
И.Норовжав 2024-03-23 103.212.118.142
Малжуулах төслийг хэрэгжүүлснээр Улсын Малын тоо нэмэгдэхгүй, нэг өрхөөс бүсад өрхөд шилжиж байгаатай холбоотой юм. . Харин өндөр ашиг шимтэй малын тоог нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
Зочин 2024-03-23 139.5.219.147
Монгол улсын үндсэн хуулийн 65-р зүйлийн 5-д "Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно" гэсэн байхад Мөнх- Оргил гишүүн Улсын дээд шүүхийн 3 шүүгчийг Цэцийн гишүүнээр томилох заалт оруулахаар яриад байгааг ойлгохгүй байна.
Нэргүй 2024-03-23 103.71.100.62
УИХ -ын гишүүн Мөнх -Оргилыг дэмжиж байна. Гүйх нохойд гүйхгүй нохой садаа гэгчээр тэр Даваасүрэн мэтийн хоцрогдсон гарууд садаа болохоо больж үз.