"Улаанбаатар марафон-2024" бүртгэл үргэлжилж байна

"Улаанбаатар марафон-2024" бүртгэл үргэлжилж байна

"Улаанбаатар марафон-2024" бүртгэл үргэлжилж байна
default

"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн 2024 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус марафонд оролцох оролцогчдийг гуравдугаар сарын 20-оос бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл тавдугаар сарын 20-ны өдөр хаагдах юм байна. Бүртгэлийг https://ubmarathon.hipay.mn/  цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар бүртгэж байна.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн хувьд 5, 10, 21, 42 км-ын марафоныг мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна.

Мөн өмнөх жилтэй адилхан RFID технологиор бүрэн автоматжуулж, оролцогчдын гүйлтийн мэдээллийг үнэн, зөв, бодитой хүргэж, мөн гэрэл зургаа ч дурсгал болгон авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Иргэд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрөөх нөхцлийг бүрдүүлж урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, Street food area, Food and chill area орон зайг бий болгохоор зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж