Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна

Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна

Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна

НЗДТГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна.

Уг төсөлд хамрагдсанаар айл өрхүүд гэрээ дулаалж, цахилгаан халаагуур, нарны буюу сэргээгдэх эрчим хүчинд холбогдох боломжтой.

Төслийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын бүс дэх айл өрхүүдийг хамруулсан бол хоёрдугаар ээлжийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх гэж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 16, 20, 21, 22 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 13, 15, 16 дугаар хорооны айл өрхүүдийг “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-д хамруулахаар сонгон шалгаруулж байна.

Төсөлд хамрагдах өрхөд тавигдах шаардлага:

  • Өрх толгойлсон эцэг эсвэл эх байх;
  • Өрхийн нэгээс доошүй гишүүн тогтмол орлоготой байх;
  • Таван ханатай монгол гэрт амьдардаг бөгөөд гурван давхар эсгий дээвэр, туургатай байх;
  • Газар нь өөрийн эсхүл гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх;
  • Хашаандаа байнга оршин суудаг байх;
  • Тухайн байршилд цаашид таван жил тогтвортой амьдрах төлөвлөгөөтэй байх.

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, айл өрхүүд харьяа хороондоо хандаж эсвэл https://forms.gle/ZM2mEy8krLQDYb9C8 цахим холбоосоор нэвтрэн хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.184.187

tom shiljilt hiihiin tuld hamgiin turuund hotod ger barij amidrahiig horigloh heregtei. huduu here bol ger shig saihan yum gej ugui. harin hotod bol yagaad ch tohirohgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж