Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө”

Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө”

Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө”

АН-ЫН ҮБХ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА

нэмэлт:

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө баталлаа. Үүгээр өнөөдрийн Үндэсний бодлогын хороо өндөрлөсөн бөгөөд маргааш буюу гуравдугаар сарын 24-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх юм байна.


нэмэлт: 15.00

Ардчилсан намын Үндэсний бодлоны хорооны хурал үргэжилж байна. Хурлаар Ардчилсан намын 2024 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр танилцууллаа.

Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:

-2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авч, санаа бодлыг нь сонсч “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн ажиллав. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аян өчигдрөөр дуусаж, олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа нэгтгэн боловсруулж дууслаа. Эцэслэсэн мөрийн хөтөлбөрийг АН-ын Улс төрийн зөвлөл сайшаан дэмжсэн бөгөөд өнөөдөр болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн батлах юм. 25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт  79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо. Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болж байна. Энэ нь  олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй гэдгийг онцоллоо.


АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нэмэлт: 14.00

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан 71 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны өмнө намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө баталгаажуулах юм.


АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11.11

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал 11.00 цагт товлогдсон ч одоогоор тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж байна. Улс төрийн зөвлөлөөс Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлаас гадна цаг үеийн асуудлаар хуралдаж байгаа юм. Тиймээс Үндэсний бодлогын хорооны хурал Улс төрийн зөвлөлийн дараа хуралдах юм байна.


АН-ЫН ҮБХ ХУРАЛДАЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭЛЭЛЦЭНЭ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2024.03.23/ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Ардчилсан нам энэ удаагийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа "Бүтэн ардчилал" хэлэлцүүлгийг орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн намын анхны шатны байгууллагын бүх гишүүд болон иргэдээс санал авч боловсруулжээ.

Мөн иргэний нийгмийн байгууллага, нийгмийн төлөөллийн төрийн бус байгууллагууд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг мэргэжлийн байгууллага, салбар салбарын төлөөлөл болсон холбоодоос саналыг нь авч, мөрийн хөтөлбөртоо тусгаж, намын Үндэсний бодлогын хорооны гишүүдээрээ хэлэлцүүлэх юм байна.

Сануулахад, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө намын мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-23 122.201.31.219

Холын зүүд байхаа.

Avatar

Нэргүй 2024-03-23 103.168.34.176

Монгол залуусыг ЛГБТ жүүлэх мега төлөвлөгөө нь мөрийн хөтөлбөртөө орсонуу

Avatar

зочин 2024-03-23 43.228.129.40

ярих биш олон нийтэд нийцсэн ажил хийгээрэй сонгуульт ажилд нь амжилт

Avatar

Зочин 2024-03-23 49.0.138.249

Ардчилсан намын луйварчидыг бүү гарга!

Avatar

Зочин 2024-03-23 49.0.138.249

Ардчилсан намд ганц ч юм хийчих хүн байхгүй,яаж хувьдаа мөнгө хийх вэ гээд улайраад дайрах хүмүүс бг.

Avatar

Нэргүй 2024-03-23 103.57.93.96

40 их наядын хулгайн 85 орчим хувийн МАН-ын шигшмэл
хулгарууд хуссан бнаа ! Тэхээр энэ дээдэх зочин таны бич сэн сэтгэгдэл бол ГҮТГЭЛЭГ юм бнаа !

Avatar

Зочин 2024-03-23 59.153.112.158

МАН ядахдаа л хулгайчуудаазарлаж байна. Ардчилсаннамынхан нөгөө баахан бондуудын хулгайчуудаа зарласан бол Гантөмөрт нэг шанс өгч болох байлаа. Харамсалтай нь таг чиг. тэр бондууд ч бас л их тоо байх шүү. Ажлын төлөвлөгөө биш ээлжит хошгоруулалт гээд үнэнээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Энэ мүүнчингүүдэд итгэж болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-03-23 103.57.94.110

МАН сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2024-03-23 202.9.40.27

Луйварчид болон тэдний хамсаатангууд цуглаж байна даа. АН хоёр удаа төрийн эрх барихдаа улс орны эдийн засгийг сүйрүүлж баахан өрөнд унагаасан. Харин тэдний тавьсан өрийг МАН дарж барагдуулж дуусаад улсын вальютын нөөцийг 5 тэрбум долларт хүргэлээ. АН хэрвээ олонх болвол 5 тэрбум доллар доош эрчимтэй унаж дахиад л 2 тэрбум доллар руу унах байлгүй.

Avatar

Хөөрхөн шдээ. 2024-03-23 202.9.47.24

Бас мөрийн хөтөлбөртэй.Айн.

Avatar

ЗОЧИН 2024-03-23 202.9.40.149

АРДЧИЛСАН НАМ ЭВТЭЙ БАЙЖ ЭНЭ СОНГУУЛЬД ЯЛААРАЙ.АМЖИЛТ.

Avatar

Нэргүй 2024-03-23 202.126.88.122

Цөлийн шуурга гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж