Тэнгэрийн механикч нар дэлхийн гадарга дээрх аль нэг цэг дунджаар 375 жилд нэг удаа нарны бүтэн хиртэлтийг мэдрэх ёстой гэж үздэг.Гэхдээ АНУ-ын хойд хэсэгт долоон жилийн дотор хоёр удаа нар хиртэлт болох гэж байна. Энэ удаагийн нар хиртэлт дөрөвдүгээр сарын 8-нд болох ба 2017 онд болж байсан хиртэлтээс хоёр дахин том, дөрвөн минут долоон секунд үргэлжлэх юм. Иллинойс мужийн өмнөд хэсэгт 200 мянга орчим хүн нар хиртэлтийг үзэх боломжтой ба Мексикийн Номхон далайн эргээс Канадын Атлантын далайн эрэг хүртэл харагдах юм байна.
Өмнө нь 2017 онд АНУ-ын баруун хойд хэсэгт орших Орегон мужаас зүүн өмнөд хэсэгт орших Өмнөд Каролина хүртэл нар хиртэлт харагдаж байв. Тухайн үед гариг эрхэсийн содон явдлыг харахын тулд мянга мянган хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд цугларч байжээ. Харин 2024 оны нар хиртэлт нь Даллас, Индианаполис, Кливленд, Баффало зэрэг АНУ-ын томоохон хотуудад тод харагдана. Мөн тус өдөр “NAS сарны сүүдэрт пуужин хөөргөх нь дэлхийн агаар мандлын дээд давхарга эсвэл ионосферт хэрхэн нөлөөлж байгааг харах зэрэг туршилтуудыг хийхээр төлөвлөж байна.
Энэ оны нарны бүтэн хиртэлт Номхон далайд харагдаж эхлэх ба Кук арлуудын нэг хэсэг болох Пенрин атоллын оршин суугчид өглөөний 06:40 цагт үзэгдэнэ. Сарны гүн сүүдэр буюу “umbra” дараа нь дэлхийн гадаргууг 2500км/цаг хурдтайгаар туулж, 11:07 цагт Мексикийн эрэгт үзэгдэн, Мексик болон Рио-Грандегийн хилийг дайран өнгөрнө гэж “NASA” мэдээлэв.Нар хиртэлт АНУ-ын 13 мужаар үргэлжилж, Канадын хилийг даван Хамилтон , Монреал, Нью Брансвик , Ньюфаундленд зэрэг мужуудад үзэгдэнэ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-03-23 195.160.220.104
ISUU чи Англи хэлний курсэд яваа, алийн болгон Google translate-р аргалах гэж үзхэв дээ