МАН-ын Бага хурал мөрийн хөтөлбөрөө баталлаа

МАН-ын Бага хурал мөрийн хөтөлбөрөө баталлаа

МАН-ын Бага хурал мөрийн хөтөлбөрөө баталлаа

нэмэлт:

МАН-ын Бага хурал 2024 оны намын хөтөлбөрөө баталж, бусад асуудлаа хэлэлцэж, өндөрлөлөө. Мөн Бага хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвгчид тавигдах журамыг баталсан байна.

МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө баталсан учраас маргааш буюу гуравдугаар сарын 24-ны өдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм байна.


Н.ЭНХБААТАР: МАН ДАНГААРАА 2024 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

нэмэлт:15.00

МАН-ын Бага хурал түр завсарлаж, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар хурлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр,

МАН-ын Бага хурлын III хуралдаан үргэлжилж байна. Хурлаар 2024 оны МАН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, батална. Мөн МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журмыг баталсан. Өмнө нь зөвхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой журам баталдаг байсан бол энэ удаад сонгуулийн дүн гарах хүртэл МАН-аас нэр дэвших хүмүүсийн баримтлах зарчмыг журамлаж байгаагаараа онцлогтой.  Түүнээс гадна МАН энэ удаагийн 2024 оны сонгуульд аль нэг нам эвсэлтэй эвсэхгүйгээр дангаараа оролцохыг шийдвэрлэнэ. МАН-аас мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг 2023 оны наймдугаар сард байгуулагдаж, таван хэлбэрээр ард иргэд, иргэний нийгмийн байгууллага, намын гишүүдийнхээ саналыг нэгтгэж ажилласан. 2024 он гарснаас хойш намын Бага хурлын гишүүд 41 мянган намын гишүүн, 38 иргэний нийгмийн байгууллагуудаас  мөрийн хөтөлбөрт тусгах саналыг авч, уулзалт хийж санал авч, мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. МАН-аас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бодитой хэрэгжихүйц, тооцоо судалгаан дээр үндэслэнэ хөтөлбөр байна. МАН-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхийн эцсийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх заалт намын дүрэмд байдаг


МАН-ЫН БАГА ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нэмэлт: 13.20

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдааныг нээж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам батлах, мөн 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаа энэ өдрүүдэд болж байгаа юм.

Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлсэн. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх байсан юм. Энэ нь намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, гишүүн төвтэй болгох, технологийн дараагийн үе рүү шилжүүлэх зорилго байсан. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм.

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бага хурлын III хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэж, хурлын үеэр төлөөлөгчдийн саналыг enam аппликэйшнээр дамжуулж авна. Намын гишүүдийн оролцоо, идэвхийг бүртгэн чадварлаг боловсон хүчнээ үнэлэх, сонгуульт ажил, албан тушаалд оролцох боломжийг нээж өгч байгаа дэвшилтэт систем бол enam аппликэйшн.

 

 


УДИРДАХ ЗӨВЛӨЛ: МАН ЖЕНДЕРИЙН ДЭД ХОРОО БАЙГУУЛНА

нэмэлт: 12.00

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх мөрийн хөтөлбөрийн талаар болон МАН-ын Хяналтын хорооны дэргэд Жендерийн дэд хороо байгуулах, нэр дэвшигчийг сонгох журам зэргийг хэлэлцэж, дуусчээ. Удирдах зөвлөлийн хурал дууссан учраас МАН-ын Бага хурал дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна.


МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

нэмэлт: 11.19

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг батлах, нэр дэвшигчдэд тавигдах журмыг төсөл болон цаг үеийн асуудал хэлэлцэж байна.


МАН-ЫН БАГА ХУРАЛ ХУРАЛДАЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭЛЭЛЦЭНЭ

МАН-ын бага хурал өнөөдөр /2024.03.23/ 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Тус хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай,  МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Өөрөөр хэлбэл, МАН 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт ямар хүнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаараа батлахаар товложээ. МАН-ын Үндсэн дүрмийн З6 дүгээр зүйлд дараах зүйл заалтыг тусгасан байна.

36 дугаар зүйл. Намаас УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих нийтлэг шаардлага

36.1. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүн нь “Монгол Ардын Намаас төр, улс төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдох, томилогдох гишүүний ёс зүйн хэм хэмжээ”-г зөрчөөгүй байна.

36.2. Намаас сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2024 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хугай зэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг юм.

Энэ бол МАН-ын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга нарын дур зоргоор шийдсэн дүрэм журам биш бөгөөд МАН-ын Үндсэн дүрмэнд заагдсан зүйл заалт гэдгийг дор нэхэн сануулъя.

6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах

6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.

6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.

6.3. Монгол Ардын Намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.

6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:

6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;

6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

6.5.3. намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;

6.5.4. намын албан ёсны шийдвэр буюу олонхын саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн. 6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны

6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ НАШБ-аар уламжлуулан Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

Эцэст нь, МАН-ын Их хурал намын Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулдаг бөгөөд Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны  дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ хэмээн дүрмэндээ заажээ. Сануулахад, УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд 2024 оны гуравдугаар сарын 25-аас өмнө Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.176.230

АН нэр зүүсэн луйварчдыг нэн даруй тонилгох хэрэгтэй.улс орны нам төрийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа харлуулах гм явуулж буй иргэн бүрийг……

Avatar

ЗОЧИН 2024-03-23 139.5.216.145

МАН гэх МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИДЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛ ОРНЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ, ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ ОРОН БОЛГОСОН НАМ ШИНЭ ЦАГИЙН ӨМНӨХ 33 жилд ӨГСӨН АМЛАЛТАА 1-ийг НЬ Ч БИЕЛҮҮЛЭЭГҮЙ АТЛАА АХИН ХООСОН АМЛАЛТАА ГАРГАЛАА ГЭНЭЭ. "ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИДААСАА САЛАХГҮЙ, 24 онд 1-ч САНАЛ АВАХГҮЙ, 1-ч ГИШҮҮН СОНГУУЛАХГҮЙ" ГЭСЭН АМЛАЛТ АВЧИХ. ТЭГВЭЛ БИЕЛЭГДЭЖ МАГАД.

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.179.167

За андуудаа цаашдаа яаж баригдахгүй цэвэрхэн идэх вэ гэдгээ л…

Avatar

Zochin 2024-03-23 66.181.177.205

Тэртээ тэргүй огт хийхгүй биелүүлдэггүй хөтөлбөр батлаад яах вэ дээ

Avatar

х****л идсэн луйварчинм Н. Цэрэнбат 2024-03-23 122.201.31.1

энэ увсын луйварчин Н. Цэрэнбат гэдэг нөхрийг энэ нам сонговол хамаг булхайг дэлгэнэ дээ . ямарч хүн чанаргүй хөгийн муу дөрвөд. Хүнийг яаж мөлжиж , луйвардаж энэ нь дээ амтишаад ахин төрд сонгогдвол энэ намд булшаа өөрсдөө ухлаа л гэсэн үг

Avatar

MAN 2024-03-23 202.126.88.68

Жаахан дутчихлаа. Дахиад нэмж хулгай хиймээр байна гэсэн мөрийн хөтөлбөр үү?

Avatar

Нэргүй 2024-03-23 66.181.184.89

энэ чинь Иргэний нисэхт байхдаа яасан билээ

Avatar

Нэргүй 2024-03-23 202.126.91.36

Хулгайч нам хурал хийж солиорох нь илүүц шүү

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай айн!

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай!!!

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай айн?!!!

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай айн?!!

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай айн??!

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай айн??

Avatar

Нэргүй 2024-03-23 45.117.35.25

МАН-н томилгоогоор Монголбанкинд ирсэн Б.Лхагвасүрэн сар бүр улсын зардлаар буюу бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж, захирлуудыгаа ч хэдэн арван саяар байнга гадагшаа явуулж тансаглаж сууж байхад ард түмэн зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд арай ядан амьдралаа залгуулж байна. Хэмнэлтийн хууль гэж худлаа хуцаж бусдад зарах мөнгийг аль болох өгөхгүй, танадаг хирнээ өөрсдөө улсын мөнгөнөөс завшиж олон саяар сар бүр зугаалаастай айн???

Avatar

Зочин 2024-03-23 66.181.181.143

АН НЭР ЗҮҮСЭН ЛУЙВАРЧИД ЗҮҮДЭЛЖ БАЙНА. ЛУЙВАРДСАН ОЛОН ИХ НАЯДЫГ ЧИНЬ МАН САЯ ТӨЛЖ ДУУСЛАА. ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫН НАМЫГ СОНГОХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. МУУГАА МЭДЭЖ УЛИН ГУЦ

Avatar

ЗОЧИН 2024-03-23 202.9.40.149

МАН Ы МАЛНУУД УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛСЭН ЭНЭ СОНГУУЛИАР МАН Д НЭГ Ч САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ.

Avatar

Нэргүй 2024-03-23 139.5.217.141

8 ЖИЛ ТӨР БАРЧИХААД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ НЭГИЙГ НЬ Ч БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХУУЛГАЙЧУУД БАС ЮУГАА ХЭЛЭЛЦДЭГ АВИЛГАЧИД ВЭЭ.ЗАЙЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж