Үндэслэлгүй үнэ нэмдэг асуудалд хариуцлага тооцох хуулийг чангатгана

Хуучирсан мэдээ: 2024.03.22-нд нийтлэгдсэн

Үндэслэлгүй үнэ нэмдэг асуудалд хариуцлага тооцох хуулийг чангатгана

Үндэслэлгүй үнэ нэмдэг асуудалд хариуцлага тооцох хуулийг чангатгана

Үндэслэлгүйгээр үнэ нэмж, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэдэг асуудлыг цэгцлэхийн тулд Засгийн газар ойрын хугацаанд Өрсөлдөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд буй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Өрсөлдөөний тухай хуульд зарим зохицуулалт сул байгаагаас үйлдвэрлэгчдийн зүгээс үгсэн хуйвалдаж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмсэн ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс хариуцлага тооцох боломж бага байдаг аж. Торгууль тавьдаг ч түүнийг нь шүүхэд өгч, шүүх дээр маргаан очихоороо бүтэн нэг жил болох зэргээр хугацаа алддаг. Иймээс энэ асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулах боломжтой гэж үзэж байна.

Жишээ татвал, хилийн цаана 1 кг гурил 900 төгрөгийн үнэтэй байгаа бол Монголд 1 кг нь 2600-3000 төгрөгийн үнээр борлуулагдаж буй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гурилын үнэд шалгалт хийгээд “Монополь компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн” гэж үзсэн. Гэвч өнөөдрийг хүртэл гурилын үнийг буулгаагүй тул Засгийн газар импортоор орж ирдэг гурилд тогтоож ирсэн Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.  УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болоход МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм.

Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмдэг асуудал дан ганц гурилын салбараар хязгаарлагдахгүй байна. Цементийн үнэ дээр ч хоёроос гурав дахин үнийг нэмдэг, түүнийг дагаад орон сууцны үнэ өсдөг. Эргээд цементийн үнэ буухад байрны талбайн үнэ буудаггүй, өндөр хэвээр тогтдог нь асуудлыг зөвхөн гурилаар хязгаарлах боломжгүй гэж Засгийн газар үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж