Гүн хөлдөөж, хатаасан хүнсний дээжийг бөмбөлөгтэй хөөргөв

Гүн хөлдөөж, хатаасан хүнсний дээжийг бөмбөлөгтэй хөөргөв

Гүн хөлдөөж, хатаасан хүнсний дээжийг бөмбөлөгтэй хөөргөв

Монгол Улсад дэлхийд анх удаа "Сансрын бөмбөлөг"-ийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Япон болон Монгол улсын эрдэмтэн судлаач нар хамтран  Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр хоёр сансрын бөмбөлгийг өнөөдөр /2024.03.22/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байт харвааны талбайгаас хөөргөлөө.

Уг үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал тэргүүтэй төрийн албаны төлөөлөл болон Япон улсын элчин сайд Игавахара Масару нар оролцлоо.

Монгол улсын өргөргийн дагуу сунан тогтсон газарзүйн байршил нь сансрын бөмбөлгийг хөөргөж, судалгааны дээжийг аюулгүй, өөрийн газар нутаг дээр буулгах ач холбогдолтой юм. Монгол улсын хүн амын суурьшлын сийрэг байдал, өргөн уудам газар нутаг нь дэлхийн бусад улс оронтой энэ салбарт өрсөлдөх давуу тал болж байгаа юм. Сансрын бөмбөлөг нь сургалт, судалгааны, арилжааны гэх мэт олон зориулалттай байдаг.

Ерөнхий зохион байгуулагч Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвөөс гүн хөлдөөж хатаасан хүнсний бүтээгдэхүүний дээжийг уг бөмбөлөгтэй хөөргөлөө. Нян судлалын болон хоол хүнсэнд үзүүлэх цацраг идэвхт бодисын нөлөөг судалж, Марсын аналог хоол хүнсний хөгжүүлэлтийг сайжруулах зорилготой. Сансрын бөмбөлгийн чуулга уулзалт жил бүр Монгол улсад зохион байгуулагдах бөгөөд цаашид олон орны оролцогчдыг хамруулахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.184.113

hobbygooroo ajilaad bh ued

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.184.187

ulaanbaataraas huurguh bolohgui. deeguur nislegiin zam baigaa. ongotstoi murguldvul yana

Avatar

BAT 2024-03-22 69.250.91.72

STUPIDITY!

Avatar

Ухнаа 2024-03-22 45.117.35.41

ӨӨРХИЙХ ЗҮЙЛ ПАЛГА УУ
У ТЭНЭГЛЭХ ГЭЖ НАРГИХ ЮМАА

Avatar

Нэргүй 2024-03-22 124.158.106.103

Хэт тэнэглэл гэж уунийг хэлнэ дээ!!!

Avatar

Нэргүй 2024-03-22 103.57.93.96

Тэнэгийн дуугүй нь үзэмжтэй….. гэж үг байдаг даа. Чи ядахдаа өнгө үзэмжээ бодоод жаахан дуугүй байгаач, хө !

Avatar

Нэргүй 2024-03-22 43.242.243.250

буруу хэлчихлээ тэнэгийн дуугуй нь сүртэй гэдгийн андаа

Avatar

Нэргүй 2024-03-22 43.242.243.250

яг юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй дүнсийгээд байх нь сүртэй гэсэн үг шүү дээ

Avatar

Зочин 2024-03-22 195.88.142.26

Нэргүй гэж нэг ац байна аа

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж