Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар:
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн хэрэгт холбогдох материал үйл баримтаар баталгаажаагүй, таамаглал төдий байна. ТУЗ-ийн гишүүдийн хувьд анхан шатны шүүхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ирц байхгүй, дахин шалгаж нарийвчлах шаардлагатай гэдгийг шүүгч танилцууллаа.
Мөн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийн бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарын 48 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ган-Хүдэр Орд” ХХК-иудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.
Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж дараах байдлаар шийдвэр гаргалаа.
Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар тогтоосон байдал, түүний гэм бурууг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгосон, зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Тодруулбал, анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж,
- 32 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноос шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
- шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээж,
- Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
- Харин шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцаасан болно.
Нэргүй 2024-03-22 76.68.83.109
Энэ 90 оны xувьсгал гээч xувьчлал Монгол түмнийг xэдэн жил тарчлааx вэ…?
зочин 2024-03-22 66.181.185.134
Монголын ирээдүй авилгач луйварчдын гарт орж шүүх хамгаалаад байж мэдэх нээ кк
зочин 2024-03-22 66.181.187.26
сүржин эхэлж даржин төгслөө. үнэн үү
Tselmenkhuu 2024-03-22 220.235.157.174
ene tegeed barag bugdeeree buruugui umuu haashaa ch um bedee,buun sur duulian..pizdaaaaa
зочин 2024-03-22 31.17.203.166
Хөгжлийн банкны ажилтнууд ажлаа хийж байгаад хэрэгт орж болохгүй. Хахуултай холбоотой хүмүүсээ яллах түмэн зөв. Гагцхүү социалын шахалтад орж эсвэл "мундаг" болох гэж хүн хэлмэгдүүлж болохгүй. Анхан шатны болон давж заалдахын шүүх их л ноён нуруутай шийдээд байна даа. Зээл авсан хүмүүс зээлээ төл, тэдэнд зээл төлөх боломж олго, захиалга дэмжлэг үзүүл. Ингэвэл Хүн бүхэн хожно оо Прокуроруудаас бодит баримтаар ажиллахыг мөн хүссэн юм шиг ээ Дахин нягтал гэжээ дээ
Нэргүй 2024-03-22 202.9.46.135
МАН д улсаараа ороё.Хэн ч шоронд явахгүй.Бүгд нэг тал болийшд кккк
Нэргүй 2024-03-22 202.126.91.17
гоё
Нэргүй 2024-03-22 59.153.114.192
Энэ улс явахгүй ээ
М 2024-03-22 66.181.182.144
МАН Монголыг сүйрүүллээ. Үүнд шүүх прокурор цагдаа тагнуул гар хөл нь болж байна
Нэргүй 2024-03-22 158.59.146.29
нотлож чадахгүй л бол дайсан чинь байсан ч хүчээр хэрэг тулгаж болохгүй
нотлож чадахгүй л бол дайсан чинь байсан ч хүчээр хэрэг тулгаж болохгүй
нотлож чадахгүй л бол дайсан чинь байсан ч хүчээр хэрэг тулгаж болохгүй
Нэргүй 2024-03-22 66.181.178.210
Нам дагавал ам тосодно гэж. Хулгай луйвар хийсэн ч ялгүй нөгөө сонсгол нь жүжиг байж
Нэргүй 2024-03-22 66.181.185.109
Гэмгүй сайн хүмүүсийг суллах ёстой. Шүүх зөв сайхан шийджээ.Шүүгч нар минь нөгөө юмаа аваарай, мартчихав.
Нэргүй 2024-03-22 202.55.188.91
Нэг хоёр шүүгчийг тонилгоё тэгвэл бусад нь хахууль авах нь бага болох байлгүй
asd 2024-03-22 66.181.190.184
mongold avilgch hulgaich nar l jargaj baina doo. ard irged ni iim hulcengui tolgoi deeree baalgaad ingeed doromjluulaad suudag bolhoor ene hulgaich nar davarhaas ch bish yaahv. zayaa ni haysan oron umaa
Нэргүй 2024-03-22 202.55.191.194
шүүх сөнө
Нэргүй 2024-03-22 66.181.185.39
шүүгч нар х****л идэж бүгд гнр бүдээрээ тарчилж үхээсэй
Цог 2024-03-22 103.212.118.209
Авилгад идэгдсэн шүүгч прокурор цагдаа нар бузрын шаарууд үр удмаараа үгүйрч дуусна даа. Авилгад унахаа мэдсэн бол яах гэж үр удамдаа гай болж ийм юм хийдэг байна аа.
АВЛИГАЧИН шүүгч нараа зайлуулахгүй юм уу? 2024-03-22 139.5.217.37
АВЛИГАЧИН ШҮҮГЧ нар их даварч байна. ШЕЗ нь ч АВЛИГАЧИД болоод шүүгч нар нь даварч байна даа
ИЙМ ШҮҮХЭЭР МОНГОЛ ЯАХЫН .... 2024-03-22 202.179.24.40
АНХАН ШАТНЫ ШҮҮГЧ НЬ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮН БАЙСАН УУ. ХОЧРДОХ ШАТНЫ ШҮҮГЧ НЬ УЛААН АВИЛГАЧ БАЙСАН УУ. ЭНЭ ХОЕРЫН НЭГ ШД. ИЙМ ШҮҮХЭЭР ЭНЭ УЛС ЯАХЫН. ХЭРЭГ ХИЙСЭН ЮМ УУ ХИЙГЭЭГҮЙ ЮМ УУ… МАЛ ШИГ ШҮҮГЧ НАРААР ЯАЖ ХЭРЭГ МАРГААН ТАСЛУУЛАХ ЮМ БЭ.
Нэргүй 2024-03-22 103.57.92.237
өршөөлийн шүүх
Нэргүй 2024-03-22 66.181.161.183
Я.Сод-Эрдэнэ гэж хүн хаачив? Ерөнхийлөгчийн тайган Я.Содбаатаын дүү.
Баатарбилэг мэт 2024-03-22 202.9.46.9
хулгайч луйварчдыг худлаа шоудаад л сонгуулийн сурталчилгаа хийж тв гээр гаргаж байгаад дэвшүүлэх гээд Шүүх нь авилга аваад хамгаалчлаа даа
б 2024-03-22 59.153.112.201
Бичиж байгаа нь, тэрийг нь уншаад, ойлгоод, коммент бичиж байгаа нь таарсан таар шудайнууд байх юмаа. Наадхи чинь цагаатгасан юм биш харин анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэсэн л шийдвэр ш дээ.
Нэргүй 2024-03-22 152.117.248.132
харин ЧИ өөрөө юу ч ойлгодоггүй хоосон мэдэмхийрэгч хийрхэхч бололтой. АШШ рүү буцааж цаг хожиж хэргийг булзааруулж бүдэгрүүлдэг башир арга дээдсүүдийн маань гаршсан зан шүү дээ
Иргэн 2024-03-22 66.181.177.146
Ё.Баатарбилэг нарын хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байхад яаж элийрхээрээ " хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон" гэж бичдэг байнаа??? #Ундармаа??? Захиалгаар бичдэг гэдэг нь ингээд харагдаад байгаа юмаа
Зочин 2024-03-22 66.181.185.146
За за ингээд бүгд гэм буруугүй болоод дуусав аа. Шүүх нээрээ монголыг нээрээ самарч бна даа
зочин 2024-03-22 202.21.108.32
хөгжлийн банк, ждү , сзс, нүүрсний гэх мэт хэргүүдийн гол эзэд хэзээ ч шийтгэл хүлээхгүй харин ч эсрэгээрээ оройд залагдсаар, номхон ардуудаа дээрлэхсээр л байх болно. 17 чингэлэг спиртээс эхлээд өнөөдрийг хүртэл бүх дуулиантай хэргийн эзэд тийм л байсан, улам гаршиж, улам зоригтой болсоор байгаа
Зочин 2024-03-22 103.215.14.4
Дүр эсгэсэн луйварчид. Айл гэр болж тоглож, нөгөө нь дайсан нэг нь манай тал болдог тоглоом шиг, улс орныг сүйрүүлж, увайгүй үйлдлээ хаацайлж, мартагнуулж эсэн бусаар эргэлдүүлсээр сүүлдээ юу ч биш болгохдоо гаргуун даа. Ээлжит жүжиг, сулхаан өрнөлтэй даржин төгсгөлтэй оршвой. Ээ чааваас гэж болдогсон бол төрийн эрхийн яг зөв хүмүүст нь бат атгуулчаад үхтэл гүрийж ажиллаж, бүсээ чангалж амьдарч байвал гомдох юм алга. Зовлонгийн дараа жаргал ирнэ гэж хүлээхсэн. Гэтэл эднээс юу хүлээх юм бээээээ?
зочин 2024-03-22 103.212.116.121
энэ цагаандаа гарсан шүүгчдийг зайлуулж прокурооро АТГ аар шалгууляа. арайч дээ нөгөө нам засаг төр мөрөө ард түмнээ ёстой улныхан болгож бнаа.
Нэргүй 2024-03-22 152.117.248.132
өө за за !!!! шүүхтэйгээ засагтайгаа УЛААНДАА ГАРСАН ЛУЙВАРЧИН УЛС ОРОН боллоо МОНГОЛ маань !!!! Ёс суртахуунтай , ариун цагаан хөдөлмөрийг шүтэн амьдрагч шударга иргэд , жирийн сайхан ард олон БИД ОДОО ЯАНА АА ?!
Нэргүй 2024-03-22 202.131.225.53
uil barimtiig batlaagui bol hun helmegduulj bolohgui shu de
Del 2024-03-22 202.55.188.91
Шүүхийг татан буулгах ажил хийх ёстой болжээ оройтвол монгол сөнөх нь цаг хугацааны асуудал болжээ
ard tumen hetsuudle 2024-03-22 202.55.188.34
ard tumbiig doromjilj duusdagguiee shuuhiig tatan buulgaj ard tumnii toloolol oruulii
Zochin 2024-03-22 103.57.95.113
Энэ шүүхийг яалтай билээ ард түмнийг үнэхээр доромжлох юмаа жирийн иргэнд тултал нь ял өгдөг дээдсийг цагаатгадаг хахууль авдаг,баяждаг энэ хулгайч нартаа яаж тэмцэх вэ ээ халаг гэж????
Нэргүй 2024-03-22 66.181.161.183
Сонсгол гэж нэг сайхан жүжигтэй болжээ. Олон улсад тоглох шаанс байна уу? Монгол төр гээд нэрлэчих. Ингэж л таарна. Монголд хэргийг ингэж шийддэг учраас хөгжихгүй байгаа юм. Одоо тэгээд энэ банкны хохирлыг яахав? Улс хохироод өнгөрөх үү?
Нэргүй 2024-03-22 103.26.95.170
Тэгнэ. Анхнаасаа Хөжлийн банкаар сонсгол хийдэг нь улс төрийн зорилготой байсан, МАН-ын жүжиг. Бузар шүү дээ МАН гэдэг чинь.