"Монголд анх удаа е-спортын дэлхийн түвшний тамирчид ирнэ"

"Монголд анх удаа е-спортын дэлхийн түвшний тамирчид ирнэ"

"Монголд анх удаа е-спортын дэлхийн түвшний тамирчид ирнэ"

E-спортын Зүүн Азийн шилдэг 18 багийн аваргын төлөөх финалын тэмцээнийг Монголд зохион байгуулж буй талаар мэдээлэл хийлээ.


Цахим е-спортын баг тамирчдыг бэлтгэх холбооноос энэ удаа олон улсын тэмцээнийг 2024 оны гуравдугаар сарын 24-нд "Stepрe arena" цогцолборт болно. Монголдоо анх удаа е-спортын дэлхийн түвшний тамирчид өөрийн биеэр хүрэлцэн ирж байгаагаараа онцлог гэдгийг хэлсэн юм. Цаашид жил бүр Улаанбаатар хотод олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тэмцээнийг зохион байгуулагчид:

-Манайх цахим спортын тамирчид, багийг бэлтгэх холбоо байгаа юм. Холбоогоороо дамжуулан өмнө нь Монголд болж байгаагүй тэмцээнийг Степпе аренад зохион байгуулна. Тэмцээн маань Монголд анх удаагаа дэлхийн түвшний баг тамирчдыг авчирч, оролцуулж байгаа нь онцлог. Баг тамирчид эхнээсээ ирж байна. Алсын хараа нь жил бүр Улаанбаатар хотод Монголын нэрийг гаргасан тэмцээн зохион байгуулах. Монголын бүхий л шилдэг "PUBG Mobile"-ийн баг тамирчид оролцож байгаа. Шилдэг 16 баг нь ирэх өдрүүдэд Степпе аренад лан хэлбэрээр өрсөлдөнө.

Манай тэмцээн дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн "PUBG Mobile" төрлөөр болно. Улс орон бүр өөрсдийн хэв шинжээ агуулсан тэмцээн зохион байгуулдаг. Монголоос дэлхийн аварга баг төрсөн. Тиймээс олон улсын тавцанд Монголын хөгжлийг нэг түвшинд ахиулах зорилготой тэмцээнийг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 24-ний өдөр эхэлнэ. Тайз, дэлгэц, стрийм гээд бүхий л зүйлс сүүлийн үеийн байх болно.

Бид 2018 оноос хойш "PUBG Mobile"-ийн тэмцээн зохион байгуулж байна. Холбоо маань 2022 онд албан ёсоор "Цахим спортын баг, тамирчдын холбоо" гэдэг нэрээр байгуулагдсан. Анх жижиг өрөөнд л 16 багийг суулгаж, тэмцээнээ зохион байгуулж, өнөөгийн дэлхийн аварга болох хүртэл хөгжжээ. Одоо бренд том тэмцээнтэй болъё гэж шийдээд тэмцээн зохион байгуулах гэж байна. Бусад спортууд ч хөгжиж байна. Монголчуудын, компаниудын тусламж дэмжлэг үүнд хэрэгтэй байна. Монголын топ багууд ихэнхи нь гадаад эзэнтэй. Яагаад Монголын томоохон компаниуд хажуудаа багтай байж болдоггүй юм бэ? Үүний төлөө л бид зорьж байна.

Тамирчдын төлөөлөл:

-Монголдоо анх удаагаа гадаадын шилдэг багуудтай өрсөлдөх гэж байгаадаа баяртай байна. Өмнө нь тодорхой тэмцээнүүд болдог байсан ч бусад улсын шилдгүүдийг авчирч байсангүй. Түүгээрээ л онцлог байна. Гуравдугаар сарын 24-ний өдөр баг тамирчдаа дэргэдээс нь дэмжиж, илүү их кайфыг мэдрээрэй гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-03-22 103.57.95.60

mongol kompani hajuudaa bag-tai baij yah yum? yund heregtei yum?

Avatar

Нэргүй 2024-03-22 158.59.146.29

zassssss computreiin togloomond huuhed uruu tatahaa boli, muusain yumnuud bas sport gechijee, zailtsgaa
zassssss computreiin togloomond huuhed uruu tatahaa boli, muusain yumnuud bas sport gechijee, zailtsgaa
zassssss computreiin togloomond huuhed uruu tatahaa boli, muusain yumnuud bas sport gechijee, zailtsgaa
zassssss computreiin togloomond huuhed uruu tatahaa boli, muusain yumnuud bas sport gechijee, zailtsgaa
zassssss computreiin togloomond huuhed uruu tatahaa boli, muusain yumnuud bas sport

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж