Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны бокс тоглож буй зураг цахим сүлжээний хэрэглэгчдийг зугаацуулж, гайхашруулж, инээлгэж байна. Түүний албан ёсны гэрэл зурагчин “Soazig de la Moissonnière” энэ хар цагаан зургийг инстаграмдаа нийтэлжээ.
Ажиглагчид эдгээр зургийг Макрон Москвагийн эсрэг улам бүр хатуу байр суурь баримтлах болсонтой холбон тайлбарлаж байна. Тодруулбал, Эммануэль Макрон саяхан Украин руу барууны цэргийг илгээх боломжтойг сануулаад, хэрвээ Орос ялалт байгуулбал Европын аюулгүй байдал эрсдэлд орно гэдгийг анхааруулсан.
Харин зарим хүмүүс түүний зургийг жүдо барилдаж, морь унаж буй зургаа нийтэлдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй түүнийг харьцуулав.
“Европын Экологи Лес Вертс” намын сенатор Янник Жадот Францын ерөнхийлөгчийг Путинтэй адил зураг нийтэлсэн гэж шүүмжлээд, Газын зурвас дахь мөргөлдөөнд огт санаа тавиагүй гэж буруутгажээ. Харин Францын профессор, улс төрийн харилцааны мэргэжилтэн Филипп Моро-Шевролет түүний зургийг Путинд зориулсан мессеж гэж нэрлэжээ.
Эх сурвалж: CNN