"СЭМҮТ-д шалгалт хийхэд журам зөрчсөн зөрчлүүд илэрсэн"

"СЭМҮТ-д шалгалт хийхэд журам зөрчсөн зөрчлүүд илэрсэн"

"СЭМҮТ-д шалгалт хийхэд журам зөрчсөн зөрчлүүд илэрсэн"

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хийсэн хяналтын талаар өнөөдөр /2024.03.22/ мэдээлэл өглөө. 2022 оны зургадугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилсноор Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа эхэлсэн. Эхний мэдээллээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ЭМЯ-наас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хяналт шалгалт явуулсан талаар танилцуулна.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн:

-2022 оны наймдугаар сард СЭМҮТ-ийн тодорхой нэг тасагт хяналт шалгалт хийсэн. Энэ нь сэтгэцийн эмгэг клиникийн тасаг байсан. Тус тасагт шүүхээс албадан эмчилгээ хийлгэх шийдвэртйэ хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг. Хяналт шалгалт хийсэн тухайн үед хоёр байгууллага болон холбогдох яамдад зөвлөмжийг хүргүүлсэн.

Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард СЭМҮТ-ийн нийт албан хаагчдад болон эмчлүүлэгч нартай холбоотой хүний эрхийн асуудалд хяналт шинжилгээ хийсэн байгаа.

Тодорхой асуудлууд гарсан. Тухайлбал, эмнэлгийн удирдлагын хүрээнд шийдвэрлэх болдомжгүй зарим асуудал байсан учир Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлсэн.

ЭМЯ: ЗАРИМ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ТОМИЛСОН СУЛ ОРОН ТООНЫ ЗАРЫГ БАЙРШУУЛААГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, урт хугацааны сэтгэцийн тодорхойгүй эмгэг оношийн хамааралтай бүлгийн F99 өвчнийг хэвтэн эмчлэх, эмийн эмчилгээний тусламж үйлчилгээний зардлыг эдийн засгийн инфляцтай уялдуулж жилд нэг хүний зардал 22 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэн дэмжлэг үзүүлэх боломжтой зөвлөгөөг СЭМҮТ-д хүргүүлсэн. 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тус санхүүжилт олгогдож эхэлсэн.

Мөн сэтгэцийн архаг урт хугацааны эмчлүүлэгсэд сүрьеэ болон бусад өвчнөөр өвчилсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал дээр нэмэлтээр эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог болгох гэсэн зөвлөмжийг хүргүүлж сүрьеэгийн тусламж үйлчилгээг 100 хувь улсаас олгодог болсон гэв.

Хяналт шинжилгээний дүнгээс дурдвал удирдах ажилтнууд албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд:

  • Албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн чиглэл индекс нь тухайн ажлын байранд ажиллаж байгаа албан хаагчийн боловсролын мэргэжлийн индекстэй уялдаагүй байна.
  • Төвийн дотоод бүтэц үндсэн чиглэл ажиллах орон тоог 2023 онд шинэчлэн баталсан боловч ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй байна.
  • Зарим удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон сул орон тооны зар  мэдээллийг байршуулаагүй нь журмыг зөрчжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уул үүл 2024-03-22 66.181.161.146

Харин ч чадлынхаа чинээгээр ажилладаг гэж боддог

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.161.146

Улсаас харж үзэхгүй бол арай л дэндүү. Эмч ажилтнуудыг нь ёстой өрөвддөг ш дээ. Юун хахууль. Тэнд эмчлүүлж байгаа хүмүүсийн ар гэр өөрсдөө сэтгэцийн асуудалтай . Өөрсдийн хүнээ эмнэлэг төрүүлсэн юм шиг хүнээ ав гээд орилоод зогсож байдаг юм бна лээ

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.161.146

Иш хөөрхий шалгалаа л гэнэ. Амьдрал дээр нөхцөл байдал маш хүнд. Хэдэн өвчтөнтэйгээ хамт таг өмхий орчинд цоожлогдсон хоол унд цайны газраар орох байтугай нүд салгах эрхгүй хэцүүхэн нөхцөлд шамбаарлдаад байж байдаг юм байна лээ.

Avatar

Нэргүй 2024-03-22 202.126.91.51

Ялзарсан салбар болжээ

Avatar

Zz 2024-03-22 111.97.247.164

за тэгээд өвчтөнгүүд нь гадуур сул чөлөөтэй явж, фейсбүүк дээр live бичлэг хийж галзуурцгааж байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-22 103.212.119.146

сэтгэл муутай хүн эмч гэдэг эрхэм дээд мэргэжлээр ажиллах эрхгүй шүү. Хурдхан зайлсан нь дээр. Гар хардаг, өвчтөн, түүний ар гэрийг ялгавралаж харилцдаг муухай юмнууд эмч хийгээд хэрэггүй!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж