ЦЕГ: Банкинд хуурамч евро их хэмжээгээр солиулсан байж болзошгүй

ЦЕГ: Банкинд хуурамч евро их хэмжээгээр солиулсан байж болзошгүй

ЦЕГ: Банкинд хуурамч евро их хэмжээгээр солиулсан байж болзошгүй
Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “……банкинд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллийг шалгахад, Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мөн олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр "…сэрэмжлүүлэг нэртэйгээр хүүхдийг үл таних хүн авч явах гэж оролдсон…” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл болон иргэний дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий такси үйлчилгээний жолооч нь иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байхдаа өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэдийгээр дээрх асуудалд олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.181.113

russia pizdakuud l baigaa daa darhand barigdhiig bodvolk

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.161.92

зайл бэсда минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж