“Apple” компанийг АНУ-ын засгийн газар шүүхэд өгөв

“Apple” компанийг АНУ-ын засгийн газар шүүхэд өгөв

“Apple” компанийг АНУ-ын засгийн газар шүүхэд өгөв

Технологийн аварга компанийг ухаалаг гар утасны зах зээлийг монопольчилж, өрсөлдөөнийг дарж байна гэж буруутган, АНУ “Apple” компанийн эсрэг томоохон зарга үүсгэв.
Тус компани нь “iPhone app store”-д  хяналтаа урвуулан ашиглаж хэрэглэгчид болон программ хөгжүүлэгчдийг "түгжих" гэж оролдож байна гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.

Мөн “Apple” компани өөрийн эрх ашгийн төлөө өрсөлдөгч байгууллагуудын программыг санаатайгаар "appstore”-д оруулдаггүй гэж яамнаас буруутгасан. Технологийн томоохон компанийн хувьд "Apple” АНУ-ын заргатай хүчтэй тэмцэхээ амлаж, нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

Нью Жерсигийн холбооны шүүхэд 16 мужийн ерөнхий прокурорын хамт өргөн мэдүүлсэн нэхэмжлэл нь сүүлийн жилүүдэд практикийн асуудалтай, хэрэглэгчдийн гомдлыг таслан зогсоохыг хичээж буй "Apple"-ийн хувьд хамгийн том сорилтуудын нэг болж байна. АНУ хувьд "Apple" компани "хэлбэр өөрчлөх хэд хэдэн дүрэм" хэрэглэж, техник хангамж, програм хангамжид хандах хандалтыг хязгаарлаж, өөрийн ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн зардлыг өсгөж, инновацийг боомилсон гэж үзэж байна. Ерөнхий прокурор Меррик Гарланд шүүхэд зарга үүсгэсэн тухай хэвлэлийн бага хурал дээр "Apple компани ухаалаг утасны зах зээлд холбооны монополийн эсрэг хуулийг зөрчсөнөөрөө монополь эрх мэдлээ хадгалсан.

Компаниуд хууль зөрчсөн учраас үйлчлүүлэгчид өндөр үнэ төлөх ёсгүй" гэж мэдэгдэв.

Түүнчлэн "Apple" компани "iPhone" утсыг өрсөлдөгчдийн үйлдвэрлэсэн ухаалаг цагтай холбоход хүндрэл учруулж, банкууд болон бусад санхүүгийн фирмүүдэд төлбөр төлөх технологид нэвтрэх боломжийг хааж, "Apple Pay" гүйлгээг боловсруулснаар олон тэрбумын шимтгэл олох боломжийг олсон гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-22 202.126.91.12

Монголд ийм болвол хэвлэлийн эрх чөлөө гээд яаж оролдож чарлалдах бол…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж