УОК: 380 өрх бүх малаа зуданд алдсан учир малжуулна

УОК: 380 өрх бүх малаа зуданд алдсан учир малжуулна

УОК: 380 өрх бүх малаа зуданд алдсан учир малжуулна

Улсын онцгой комисоос долоо хоног тутамд зудын нөхцөл байдал, орон нутагт ямар байгаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн мэдээллээр зуданд зүй бусаар хорогдсон малуудыг устгалд оруулах талаар онцоллоо. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Энэ сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд 5,222,950 толгой мал зүй бусаар хорогдсон. Малчид зорчих боломжгүй хилийн зурваст 5400 орчим бод мал бөөгнөрсөн байна. Улсын хэмжээнд хамгийн их хорогдолтой аймаг нь Сүхбаатар аймаг байна. Нийт 2728 өрх 70 болон түүнээс дээш хувиар малаа алдсан. 380 өрх 100 хувь малгүй болсон гэсэн дүн мэдээ гарсан байна.

Тиймээс эдгээр айлуудыг малжуулах, төсөл хөтөлбөрт хамрууах гэх мэт дараагийн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 аж ахуй нэгж, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.

Гадаадын орнуудаас 3.6 сая ам.долларын тусламж ирүүлснийг долоон аймгийн 60 сумын 174,930 малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар 8500 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор шийдвэрлэж, татан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Өчигдөр Оросоос 733.6 тонн улаанбуудай ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь агуулахаас Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан авлаа. Бусад аймагт хүргэх ажил явагдаж байна.

Резидент эмч нар сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, малчдад тусламж үзүүлж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг:

-Мөсөн зуд зургаан аймгийн 20 суманд, цагаан зуд 16 аймгийн 85 суманд, цагаанаар зудархуу нь 12 аймгийн 41 суманд байна. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүлтэй. Өнгөрсөн 10 хоногт 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашдын цаг агаарын төлөвийг танилцуулахад, өнөөдөр буюу 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ч.ЭНХЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2024-03-22 202.179.21.250

Битгий малжуул малын тоо г цаанаас н байгаль зохицуулаад өгч байгаа юм

Avatar

Зочин 2024-03-22 66.181.167.4

Ганц ямаатай байж байгаад тэрийгээ зуданд үхүүлчихвэл 100% малаа алдсан өрх болох уу, тэгээд тэр өрхийг малжуулаад мал малын захтай болгох л байх даа, сонгуулиа гэж . . .

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.160.28

х** бидний татварын мөнгөөр архичин анхиагүй зда нарыг тэжээхгүй шүү ацаа энэ баярхүү банди албан тушаал ахиж яасан ханадагүй шуумар вэ атг онцгой ковидын үед их мөнгө хийсэн ллаларл даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж