Чуулган: 2024 оны төгсгөлд эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй

LiveЧуулган: 2024 оны төгсгөлд эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй

Чуулган: 2024 оны төгсгөлд эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй

УИХ-ын нэгдсэн чуулганы /2024.03.22/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар,

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15 : 07
2024-3-22

Б.Чойжилсүрэн: 504 сая ам.долларын баталгаа гаргахад монголын бүх арилжааны банк нийлээд ч чадахгүй

Б.Чойжилсүрэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендер маргаан үүсээд зогссон юм байна. Өнгөрсөн өвлийг хүнд давлаа. Өсөөд байгаа эрчим хүчний хэрэглээгээ ирэх жилүүдэд яаж давах вэ. Арван аймгийн дулааны станцыг "Эксим" бакны санхүүжилтээр хэрэгжээд явж байгаа. Гэрээгээрээ ирэх долдугаар сард ашиглалтад өгөх ёстой ч барилга угсралтын ажил 50 хувь хүрэхгүй явж байна. Тэгэхээр ямар хугацаанд дулааны станцуудаа ашиглалтад оруулахаар ярьж байгаа вэ. Нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээ хэд дахин давчихсан. Гэтэл өдөр шөнөгүй барилга бариад хэрэглээгээ нэмээд байгаа. Цаашдаа нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийн асуудал тулгамдаад байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манай цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж жилд долоо орчим хувь болсон. Үүнд 11-2 сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хэрэглээний оргил ачаалал 1636 мвт  хүрсэн. Үүгээрээ үргэлжилбэл, 2024-2026 оны өвлийн оргил ачааллын хэрэглээ 180 орчим МВт хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлтийг хангахын тулд Бөөрөлжүүтийн 300 МВт цахилгаан станцын эхний 150 мвт ашиглалтад оруулна. Мөн Дорнодын дулааны цахилгаан станцын 50 мвт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулна. Гуравт, БНХАУ-аас 80 МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ хэлэлцээр хийгээд явж байна.

Тендер нь "Оюутолгой" төсөл санхүүжүүлнэ. Энэ гурван ажлыг хийж чадвал өвлийн оргил ачааллын үе эхлэхээс өмнө 260 орчим МВт эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тооцоололтой ажиллаж байна. Арван аймгийн дулааны цахилгаан станцын төслийн хэрэгжилт сайн үр дүнд хүрэхгүй байгаа. Шүйцэтгэгч компанитай бид маргаантай байгаа. Үнийн өсөлтийг энэ сарын сүүлээр тохирно. 64 сая ам.доллараар нэмэгдүүлэх санал тавьсан. Эрчим хүчний яамнаас үүнийг хэт өндөр байна гэдэг санал өгсөн. Мэдээж энэ төсөл хугацаандаа ашиглалтад орж амжихааргүй болсон. Энэ ондоо багтааж оруулах шаардлага тавих гэж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй, утаатай, түгжрэлтэй гэх мэт олон асуудал байгаа. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрчим хүчний хязгаарлалт гэж боддог. Эрчим хүчний хэрэглээ нь нийлүүлэлтээ давсан гэдгийг хэлж байгаа. Нэгэнт эрчим хүч хомсдолтой байгаа учраас бүсээр нь хязгаарладаг. "Оюутолгой", "Тавантолгой" ХХК хэдэн МВт эрчим хүч хэрэглэдэг вэ. Энэ хэрэглээний төлбөрт жилд хэдэн сая ам.доллар гадаад руу гаргаж байна. Тавантолгойн 450 МВт цахилгаан станц 10 гаруй жил яригдсан. Таныг эрчим хүчний сайд болоход урагшлах байх гэж итгэж байгаа ч харин ч хойшлогдсон байна. Тэгвэл уг төслийн сонгон шалгаруулалтын үйл явц ногоон автобусны сонгон шалгаруулалттай төстэй харагдаад байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: "Оюутолгой" руу 1.3 тэрбум квт цаг эрчим хүч жилд нийлүүлнэ.Эхний ээлжинд 300мвт барьсан тохиолдолд. Ойролцоогоор 1.8-1.9 тэрбум квт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Үлдсэн 500-600 сая квт цаг эрчим хүчийг нь өмнөд бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх ТЭЗҮ-г боловсруулсан. Оюутолгой компани жилд дунджаар 120-140 орчим сая долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолж байна.Тендерт хоёр компани оролцсон. Түншлэлийн тендерт ирүүлсэн санхүүгийн саналын нөхцөлөөр 504 сая ам.долларын баталгаа гаргахад Монголын бүх арилжааны банк нийлээд ч хүрэхгүй юм билээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" гадаадын банкаар баталгаа гаргуулах асуудлыг үнэлэх боломжгүй, өндөр зардал гарна. Мөн БНХАУ-ын дотоодын зах зээл дээр Монголд нүүрсээр ажилладаг цахилгаан станц санхүүжүүлэх бонд босгох боломжгүй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дэлхий дээр эрчим хүч хөгжлийн гол хүч нь болж байна. Гэтэл Монгол Улсад хөгжлийг гацаагч, боймлогч хүчин зүйл нь болсон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар олон жил ярьсан. Одоо төсөв мөнгө нь шийдэгдсэн зүйл байна уу. Яг үнэндээ санхүүжүүлэлт нь шийдэгдээгүй таг болсон. "Тавантолгой" цахилгаан Оюутолгойтойгоо худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй юм байна.

Улаанбаатар хотын V дугаар цахилгаан станцыг олон жил ярьлаа. Улаанбаатар хотын бүх асуудал энэ станцаас үүдэлтэй. МАН, эрх баригчид сүүлийн найман жил яаж ийм сэтгэлгүй ажиллаж чадав аа. Энэ бол хангалттай хугацаа. Энэ хооронд БНХАУ болон олон улсад нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэх шийдвэр гаргалаа. Зүгээр улс төрд зориулж аргацааж явсны үр дүн, гор нь гарч байна. Энэ хугацаанд бүх зүйл биднээс алсарч байна.Орон сууцны иргэдийг дулаантай байлгахын тулд гэр хорооллын ядарсан иргэдийн цахилгааны мөнгөнөөс татаас өгдөг зүйл одоо ч үргэлжилж байна. Энэ байдал хэзээ засагдах вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн гэрээг одоо байгуулж байгаа. Дөрөвдүгээр сарын сүүл таван сарын эхээр ажил нь эхэлнэ. Хоёрдугаарт, Оюутолгойтой цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гуравдугаарт, Дулааны V дугаар цахилгаан станцыг Хонхор хавьд барихаар газраа сонгосон юм билээ. Энэ үйлдвэр цахилгаан эрчим хүч, дулаан үйлдвэрлэнэ. Энэ хоёр бүтээгдэхүүнээ борлуулахын тулд холбогдох цахилгаан эрчим хүч, дэд бүтцээ тавих ёстой. Трасс байхгүй учраас тухайн үедээ зогссон. Опоо ч энэ хэлбэрээр нь явуулах бололцоо байхгүй. Учир нь шугам татах трасс байхгүй.

Бусад зүйл дээр таны шүүмжлэлийг хүлээж авахаас өөр байхгүй. Эрчим хүч төрөөс зохицуулалттай байснаас үүдэн алдагдалтай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрнө.

Ер нь бол 2023 он дайн, ковидын үеийг даван туулсан. Тиймээс 2024 оны төгсгөлөөр эдийн засгийн өсөлт өрхийн үүд хаалгаар орох үед эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй. Сэргээгдэх эрчим хүчний тухайд нар, салхины эрчим хүчийг нөөцлөх боломж байхгүй учраас цаашид төвийн бүсийн сүлжээнд холбоход хүндрэлтэй байна. Хоёрдугаарт, одоо байгуулсан байгаа нарны цахилгаан станцын 1 квт нь 15-19 центын үнэтэй буюу хэт өндөр үнэтэй байна. Нийт цахилгаан эрчим хүчний есөн хувийг нийлүүлээд үнийн дүнгийн 27 хувийг авч байгаагаас шалтгаалаад эрчим хүчний системийг бүхэлд нь алдагдалд оруулж байгаа томоохон хүчин зүйлүүдийн нэг. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг явуулж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг  хянан шийдвэрлэдэг болж байгаа нь маш том дэвшил. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиар хамгаалагдаагүй томоохон заалт бол хүний үндсэн эрхийн маргаанууд байж ирсэн. Хэдийгээр бид хүний эрхийг дэмжих чиглэлээр олон хууль баталсан боловч тодорхой нөхцөлд хүний эрх зөрчилтэй байна.Хүний эрхийн асуудалд хуулв хяналтын байгууллага тэр дундаа цагдаагийн алба хаагчид хүний эрхийн дарамт учруулдаг гэдгийг хэлж байна.Тиймээс энэ чиглэлд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хэрхэн бэлдэх вэ. Хүний эрхээр мэргэшсэн гэдэг тусгайлсан шалгуурыг оруулж өгөх нь зүйтэй. Одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүд энэ чиглэлээр мэдрэмжтэй ажиллаж чадах уу?

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг  хянан шийдвэрлэдэг байх агуулга оруулж ирсэн нь Үндсэн хуулийн цэц өмнө нь хүний эрхийн маргааныг огт хянан шийдвэрлэдэггүй байсан гэсэн үг биш. Хүний эрхийн асуудлыг ярьж байгаа. Үндсэн хуульд нийцэж байна уу гэдгийг хянаж байгаа. Гагцхүү бидний оруулж ирж байгаа хүний үндсэн эрхийн асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлэхийн ач холбогдол ялгаа нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүх нь өөрөө хамгаалах шинэ тогтолцоо орж ирж байгаа юм. УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо л улс төр, хуулийн өндөр мэргэшсэн хүнийг томилохдоо л анхаарах хэрэгтэй. Эр зориг гаргах ёстой. Шинэчлэлийг эхлүүлэх учиртай.

Ийнхүү 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулган өндөрлөлөө.

14 : 57
2024-3-22

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Ардчилсан нам завсарлага авлаа

Төрийн байгуулалтын байнгын хороо (2 of 24) О.Цогтгэрэл, Цогтгэрэл

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хоёр гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн.Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн гаргасан горимын саналын дагуу энэ асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авсанаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

14 : 11
2024-3-22

С.Ганбаатар: Цэц дарга нарыг хазаарлах ажлаа хийж чадахгүй байж, бусад ажилд хошуу бүү дүр

С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрх баригчдын, МАН-ын урдаа барьдаг хуульч ийм хуулийн төсөл оруулж ирж байгааг мэл гайхаж байна. Би эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн суурь зарчмуудын эсрэг зүйл оруулж ирж байна. Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрх дотор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн үү гэсэн үг. Олон улсын конвенцид шийдвэр гаргагч нар хүний эрхийг зөрчдөг юм шүү гэдгийг хэлж анхааруулсан. Гэтэл өнөөдөр оруулж ирсэн хууль дээр “Иргэний үндсэн эрхийн маргаан” гэж оруулж ирж байна. Үндсэндээ шүүхийн ажлыг давхардуулж, булааж, ажилгүй болгож байна гэсэн үг. Энэ бол байж боломжгүй зүйл. Дээрээс нь дарга нарыг хазаарлах ажлаа хийж чадахгүй байж бусад ажилд хошуу дүрж байна.  “Иргэний үндсэн эрхийн маргаан” гэдэг асуудал ямар ч эзэн биегүй явж байсан юм уу эсвэл муу ч сайн ч шүүх дээр хөндөгдаж байгаад барахаа болиод шүүхээс салгаж авч байгаа юм уу, эсвэл тэнд чадахгүй байна “дэм өгье” гэж байгаа юм уу. Улсын дээд шүүхээс “энэ байдал бий болвол дөрвөн шатлалаар хэрэг хянадаг болно. Хуулийн төсөлд тусгагдсан шинэ зохицуулалтыг энэ хэвээр баталвал маш өндөр тодорхойгүй байдал” үүснэ гэсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: С.Ганбаатар гишүүнийг ийм байр суурьтай байгаад маш их харамсч байна. Та оруулж ирсэн хуулийн үндсэн үзэл санаа, хүний үндсэн эрхийн маргааныг ерөөсөө ойлгоогүй байна.  Таны сая уншиж танилцуулсан Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрт “Цэцийн үйл ажиллагааг идэвхижүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчсөн тохиолдолыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллах механизм болго” гэж заасан. Хүний үндсэн эрхийг хамгаалах талаар Үндсэн хуултд зааж өгсөн. Гэтэл яг тань шиг юм яриад 32 жил юу ч хийгээгүй. “Та дарга нарын дураараа аашилдаг байдлыг хязгаарлахын оронд шүүхийг ажилгүй болгож байна гэж байна. Харин ч эсэргээрээ юм шүү. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд 300 гаруй удаа Дээд шүүх, дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн талаар гомдол гаргасан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлыг хэлэлцэх боломж байхгүй. Үнэхээр хүний эрх зөрчигдсөн гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ямар ч хууль эрх зүйн орчин байдаггүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ухаантай царай гаргаж байгаад “Чи ойлгоогүй байна” гэж хэлэх амархан. Би зүйл заалтаар нь хэлж байгаа юм шүү. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхээс ирсэн дүгнэлтийг танилцуулж байна. Энэ дүгнэлт дээр тодорхойгүй байдал үүснэ гээд хэлчихсэн байна. Улсын дээд шүүхтэй энэ асуудал дээр ойлголцчихсон юм уу. Энэ асуудлыг дараагийн парламентад үлдээх ёстой?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Энэ хуулийн төслийг өргөн барихаас өмнө УДШ-д хуулийн төслөө хүргүүлсэн юм.  Таны хэлсэн саналаас нийт шүүгчдийн хурлаараа хэлэлцээд бидэнд ирүүлсэн. Тэр саналыг нь тусгасан. Түүнчлэн Дээд шүүхийн шүүгч нартай хамтарч ажлын хэсэг гаргаад тодорхойгүй байгаа асуудлуудыг процессын хуулиуд дээр тусгасан. Мэдээж дээд шүүхийн бүх шүүгч нар энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаа. Учир нь өөрийнх нь гаргасан шийдвэрийг өөр нэг байгууллагаас хянах нь таалагдахгүй. Тийм учраас энэ асуудал 32 жил гацсан юм. Харин энэ удаа “Үнэхээр хүний үндсэн эрхийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарвал түүнд хүндэтгэлтэй хандана” гэж байна. Энэ бол маш том ололт. Хууль тогтоох дээд байгууллагат сууж байгаа та бид энэ бололцоог алдаж болохгүй.   

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бид дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа. Учир нь УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэцээрээ оролдоод байж болохгүй.  Гадна дотны нөхцөл байдал ямар байгаа билээ. Муу ч сайн ч 30 гаруй жил үүргээ биелүүлсээр ирсэн. Үндсэн хуулийн Цэцийг та шүүх гэж яриад байна. Үндсэн хуулийн Цэцээр дамжуулж сөрөг хүчнээ, өрсөлдөгчөө янз бүрийн байдалд оруулдаг. Үндсэн хуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг баталлаа гэхэд ямар байдлаар нөлөөлөх вэ. Хууль тогтвортой байх ёстой. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн зургаан жилээр нэг л удаа томилоход хангалттай. Өнөөдөр нэг намын дарангуйлалд байгаа юм шиг ганцхан МАН-ын төлөөлөл ярих юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сонгууль бүрийн өмнө Үндсэн хуулийн Цэцээр оролддог биш өнгөрсөн 32 жилийн турш одоо л шинэчлэн найруулж байна. Та өөрөө Цэц дээр асуудал, алдаа дутагдал их байна, гомдол гарч байна гэж хэллээ. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн орчныг нь сайжруулаагүй, алдаа дутагдалаа арилгаагүй. Хуулийн төслийг оройтож өргөн барьж байгаа нь миний болон ажлын хэсгийнхний алдаа байх л даа. Энэ хуулийг олон баг хамт олон хамтарч бичсэн. Эдгээр хүмүүсийн хөдөлмөрт хүндэтгэлтэй хандаарай. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хэдэн удаа томилж болох нь тодорхойгүй байсан. Тийм учраас дахин нэг л удаа сонгогдох эрхтэй гэдгийг тодруулж өгөхгүй бол хэдэн ч удаа сонгогдох боломжтой болно. Монголд Цэцийн гишүүнээр ажиллах хүн, хүний нөөц хомс. Тийм учраас нэг удаа улирааж сонгох боломж олгоод дараагийн хүнийг нь оруулж ирэх санал оруулж байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж байгаа хүмүүсээс санал авсан. Ихэнх саналуудыг нь тусгасан.

12 : 14
2024-3-22

Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулиас давсан заалт гэж үзэхгүй байна

Ц.Мөнх-Оргил

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн сахилгын зөрчил алдаандээр ямар нэг хариуцлага хүлээлгэх үү. Өмнөх болон одоогийн Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд байгаа зарим хүмүүс ёс зүйн болон бусад алдаа зөрчлийг гаргаж байсан. Харамсалтай нь үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зүй, улстөрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн иргэн байхаар заасан. Гэтэл хуулийн төсөл дээр “Хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй иргэн” байна гэж оруулж ирсэн. Үндсэн хууль давсан заалт оруулж ирэх нь хэр зохилтой вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хуулийн төсөл дээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хариуцлага дээр ихээхэн анхаарал хандуулсан. Энэ тал дээр асуудал байгаа нь үнэн. Тиймээс хариуцлагатай холбоотой бүтэн бүлэг оруулж өгсөн. Монгол Улсын шүүхийн шүүгч нарт хүлээлгэх хариуцлага бүрэн туссан. Хэт нарийвчилж заахаас илүү тухайн нөхцөлд тохирсон хариуцлагын зүйл заалт оруулж өгсөн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг бүхий л төрлийн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах бололцоо бүрдсэн. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудлыг нарийн зааж өгөөгүй. Тиймээс энэ асуудлыг нарийвчлан зааж өгсөн. Эгүүлэн татагдах тал дээр ч ялгаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэдгийг “Хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй иргэн” байна буюу боловсролтой гэсэн л үг нэмсэн. Тиймээс Үндсэн хуулиас давсан заалт гэж үзэхгүй байна. Үндсэн хуулийн Цэцээр хүний үндсэн эрхийг хэлэлцэх гэж байгаа энэ үед хууль зүйн дээд боловсролтой байх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хараат бус байдал дээр хэрхэн анхаарсан бэ. Хараат бусаар ажиллах зарчим хэрхэн хамгаалж байна гэж үзэх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, даргын хараат бус байдлыг хэрхэн Монголын хөрсөн дээр, бодит байдалд дээр баталгаажуулах вэ гэдэг асуудалд ихээхэн анхаарсан. Энэ төсөл дээр уг асуудалтай холбоотой бүхэл бүтэн бүлэг орсон. Хараат бус байдлыг анх удаа процессолж өгсөн. Хараат бус байдалд хамгийн их нөлөөлөх хүчин зйүл нь нэр дэвшүүлэх буюу томилгооны асуудал байдаг. Одоо мөрдөгдөж байгаа хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг зургаан жилээр томилно гэж заасан. Өөрөөр хэлбэл, дахин томилж болох эсэх, хэдэн удаа томилж болох, эсвэл ганцхан удаа томилох юм уу зэрэг олон асуудал бүрхэг байгаа юм. Тиймээс бид нэг л удаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг дахин томилдог байхаар буюу нийт 12 жил Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллах хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгсөн. Ийм зохицуулалт оруулахгүй бол дахин дахин томилогдох, нэр дэвших эрхээ авахын тулд томилсон байгуулагатаа тал алдахгүй байх, дохио зангааг хүлээдэг ашиг сонирхол үүсээд байгаа юм. Хараат бус байдалд нийгэм, эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэг урамшууллын асуудал багтаж байгаа боловч хамгийн гол нь томилгооны асуудал чухал нөлөөтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй иргэнийг томилохоор заасан. Тиймээс өндөр мэргэшил гэдгээ сайтар тодорхойлж өгмөөр байна. Шүүх дээр эрүү, иргэн, захиргаа гэх мэт хариуцсан чиглэлээрээ олон жил ажиллаад түүнийхээ дагуу шийдвэр гаргаж ажилладаг. Гэтэл энэ хуульд зааснаар бакалаврын боловсролтой хүн орж ирээд суух боломжийг бүрдүүлсэн байна. Хуульчаар төгсөөд ямар ч ажлын туршлагагүй хүн очоод суух боломжийг олгож байна. Хоёрдугаарт, хүний үндсэн эрхийг хамгаалах асуудлыг авч хэлэлцдэг боломжтой болж байгаад талархалтай байна. Гэхдээ баклаврын дипломтой ажлын туршлагагүй хүмүүс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаад эргээд шүүгч нараа асуудалд оруулах нөхцөл бүрдэх гээд байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал дээр өрөөсгөл шийдвэр гаргавал яах вэ. Гурван шатны шүүхээс шийдвэр гарчихаад байхад Үндсэн хуулийн Цэцээс буруу шийдвэр гаргавал яах вэ. Тиймээс Ардчилсан намаас уг хуультай холбоотой завсарлага авч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Улс төрийн өндөр мэргэшил гэдгийг нэлээд ярьсан. Энэ хуулийн төсөл гурван жил хэлэлцэгдэж байна. Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг эцэслэн томилж байгаа УИХ өөрөө тогтоох ёстой. Түүнээс биш УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, МУИС төгссөн, гадаадад төгссөн гэх мэтээр нарийвчлан заах боломжгүй юм билээ.  Амьдрал баян. Үндсэн гол санаа бол Үндсэн хуулийн Цэц маргаан Үндсэн хуулийг зөрчсөн үү, үгүй юү гэдэг асуудлыг шийдэхэд шударгаар, ёс зүйтэй, өндөр мэргэшилтэй оролцоод дүгнэлт гаргаад явах хүн “Энэ хүн мөн үү” гэдгийг УИХ шийдэх учраас тэдэнд энэ эрхийг нь үлдээж байгаа юм. Үүгээрээ явах нь зүйтэй юм байна. Түүнээс биш хайрцаглаж болохгүй юм байна. УИХ-ааас энэ хуулийг батлах юм бол Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хүний эрхийн хамгийн том өөрчлөлт орно.

11 : 08
2024-3-22

Ц.Даваасүрэн: Ванга шиг хэлье, 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийн асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн Цэцийн гишүүд шинэчлэгдсэн. Та нарт найдвар тавьж байгаа шүү. Төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй хүмүүс. Өнгөрсөн хугацаанд тэр харагдсан. Зарчмын байр суурьгүй, морь унасан толгойгүй хүн мэт, дарга юу гэж хэлнэ түүнийг дагаад байж байдаг, улс төрийн өндөр албан тушаалтанд хувь заяагаа дагаад байж байдаг. Улс төрийн өндөр алыан тушаалтнуудаас айчихсан. Ийм арчаагүй байдалтай хүмүүс ҮХЦ-д их байдаг. Тэд ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Үүний гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 48 гишүүн ард түмний ямар ч шүүлтгүй орж ирнэ. Ард түмнээрээ шүүлэгсний буруу гэж байхгүй.  Жагсаалтаар орж ирэх 48 хүний дотор юу ч орж ирж мэднэ. ҮХЦ-ийн өмнөх гишүүд ийм балай юм хийсэн. Удстөрчид төлөвшчихсөн, хариуцлагаа ухамсарлачихсан оронд ийм байж болно. Харин манайх шиг хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг, төлөвшөөгүй улс оронд энэ тогтолцоо бүтэхгүй. Үүний хор уршгийг сонгуулийн дараа ойлгоно. Сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдах байх, хэн нэг нь хариуцлага хүлээдэггүй Засгийн газар болно. Ванга шиг хэлчихье. Ажил нь явдаггүй, бие биенээ татаж унагасан ийм төр 2024 онд байгуулна. Үндсэн хуулийн Цэцэд очсон шинэ бүрэлдэхүүн хариуцлагатай байж үзээрэй. Нэр хүндээ унагав. Ард түмний дунд нүүртэй байгаарай" гэв. 

 

10 : 36
2024-3-22

Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ дах МАН-ын бүлэг (1 of 1)

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр, Уг хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүд энэ үеэр өөр өөр байр суурь илэрхийлсэн. Тиймээс МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргав. Тиймээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын бүлэгт ажлын дөрөв хоногийн завсарлага өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun +# ? 2024-03-22 216.38.195.74

-oczj;1-

Avatar

/ \ 2024-03-22 216.38.195.74

-##@-; -idtaptxs+;?

Avatar

Зочин 2024-03-22 139.5.219.147

Монгол улсын Үндсэн хуулийн "65-р зүйлийн 5-д Монгол улсын цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно" гэсэн цагаан дээр хараар бичсэн заалт байхад Улсын дээд шүүхийн 3 шүүгчийг Цэцийн гишүүнээр томилох тухай яриад байх юм.

Avatar

Нэргүй 2024-03-22 103.57.94.110

Энэ өмхий дөрвөдийг Цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг будилуулсан хэрэгт нь ялын тогтоол уншуулж чадах уу

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.176.48

Энийг сонгуулийн дараа зайлуулаасай. Ямар ч чадваргүй дурак байна. Төрөөс татаас авдаг газруудыг одруулж, ил тод блгомоор байна

Avatar

Нэргүй 2024-03-22 103.57.93.96

Чойжилсүрэн, Даваасүрэн гэх мэтийн Оросын бие төлөө лөгч нар л эрчим хүчний асуудал бүхнийг ингэж л хойш нь тавьж, доош нь чихэж судагиймдаа !

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.176.101

энэ хүний хүннү хороолол нь сургууль цэцэрлэг ч үгүй бас ус мус гоожолд гээд л яриад байх юм энэ хүн нь улам дэвшээд л дэвээд л таарчдээ

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.178.210

Энэ засгийн газар гэж топ цайрсан луйварчдын оромж юмуу хаашаа юм

Avatar

Нэргүй 2024-03-22 158.59.146.29

тэрнээс чинь өмнө чамайг бяд зайлуулчихна, михан толгаа чөөжил
тэрнээс чинь өмнө чамайг бяд зайлуулчихна, михан толгаа чөөжил
тэрнээс чинь өмнө чамайг бяд зайлуулчихна, михан толгаа чөөжил
тэрнээс чинь өмнө чамайг бяд зайлуулчихна, михан толгаа чөөжил
тэрнээс чинь өмнө чамайг бяд зайлуулчихна, михан толгаа чөөжил
тэрнээс чинь өмнө чамайг бяд зайлуулчихна, михан толгаа чөөжил

Avatar

Нэргүй 2024-03-22 202.21.124.154

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.161.183

Хурд-н Чойжилсүрэн хувьдаа авч барилга барьсан Цэнгэлдэхийн газрын үнээ төлчихвөл Монгол улс түүгээр нь шинэ Цахилгаан станц барьчих юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.186.157

МАН сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2024-03-22 59.153.112.218

хужаагаас хортой хулхи тог авч олон ширхэг хүнийг а**х гэнэ

Avatar

Нэргүй 2024-03-22 103.57.93.96

Тиймээ нээрээ х*******н тог нь хортой байж болзошгүй, сайн шалгаарай, таминь ээ !

Avatar

Dd 2024-03-22 202.21.107.51

Huviin tsahilgaan stants une tarifaa eeree togtooj uchraas oni etsest une nemegdeh ni gartsaagui Hereglee unii ni tel es begets Gertie delgets avch. Tavi Irged ee

Avatar

Нэргүй 2024-03-22 1.46.131.59

Үнийг яаралтай чөлөөлье. Өртөгөөсөө бага үнэ гэж юу байх вэ дээ

Avatar

Нэргүй 2024-03-22 180.183.116.228

Яг зөв. Айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд холбох илүүдлээ төвийн сүлжээнд борлуулах эрхийг чөлөөтэй болгосоор байна.

Avatar

И.Норовжав 2024-03-22 103.212.118.142

Үнэ чөлөөлөх асуудлыг олон ажил, үйлчилгээ , бүтээгдэхүүн дээр .,тэгэхдээ УИХ гишүүд , Сайд нараас эхлээд ярих боллоо
Хэдээр ч .нэмж болно гэхдээ Эдийн засгийн нэгдсэн – бүх салабарын эдийн засаг , иргэдийн цалин хөлс , тэтгэвэрийн худалдан авах чадвар зэргийн үнэлэмж , үнэ бүрдүүлэх систеийг тооцож гарсны үндсэн дээр шийдвэрлэх хэрэгтэй. Үнийг хийх улсын яамд, эрдэмтэд хүрэлцээтэй байгаа. Бүр америкийн төвшинд ч хүргэж тогтоож болно. Гэхдээ тооцоо , судалгааны үндэстэй байх

Avatar

иргэн 2024-03-22 62.55.205.86

Нэмэх нь түмэн зөв шүү, бид бас улс орноо, аюулгүй байдлаа болох хэрэгтэй.

Avatar

Зоригт 2024-03-22 43.242.242.247

Энэ нэг фенгшүй Ганбаатар Ардчилсан намыг дагаад далдаганаад байгаа. Ийм золбин, өлөн попуудыг Ардчилсан намд хавьтуулж болохгүй шүү. Хэдэн ч нам дамжсан юм. Үргэлж ашигтай вариантаар попроно. Хэдэн мэдлэггүй, тархи толгойгүй малнуудаа хөөргөөд л…

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.178.187

мэргэжлийн хүн сайд болгоочээ

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.178.187

амьдрах аргагүй болох юм бна л даа

Avatar

Нэргүй 2024-03-22 192.82.64.212

НЭМЭХ НЬ ЗӨВӨӨ ЗӨВ

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.178.187

орк минь нэмлээ гээд эрчим хүч сайжрах юм уу? Өөр арга зам олж чадахгүй улс юм даа

Avatar

Нэргүй 2024-03-22 202.126.92.98

Орос улс, түүний бууны нохой Женко байгаа цагт биднийг юу ч хийлгэхгүй, архидуулаад л байна, харж л байгаарай, манай улсад ч ямар ЦС баригдахгүй…

Avatar

ИРГЭД РҮҮ ХУТГА ХАНЦУЙЛЖ ОРОХОО БОЛЬ. 2024-03-22 202.179.24.40

ЭРЧИМ ХҮЧЭЭРЭЭ ХАНГА Л ДАА. ДАРАА НЬ ҮНЭЭ НЭМЭХ ТУХАЙ ЯРЬ. БАРИАГҮЙ СТАНЦЫН ҮНИЙГ ЯАЖ МЭДЭЭД ҮНЭ НЭМЭХ ГЭЭД БАЙГАА ВЭ. ЭСВЭЛ ЭРЧИМ ХҮЧ ХЭРГЭЛЭЖ БАЙГАА АРД ИРГЭД БУРУУТАЙ ЮМ УУ. ИРГЭДЭЭ ТОРГООД БАЙГААМ УУ… УУЛ УУРХАЙГААС ОЦОЙТОР АВ Л ДАА. .. ИРГЭДИЙН ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ НЭМЭХ НЬ ХАМГИЙН АМАРХАН ОРЛОГО УЧРААС ТА НАР ИНГЭЖ ГАЛЗУУРЧ БАЙГААМ ШД. ОЮУТОЛГОЙ БОЛОН ӨМНӨГОВИЙН УУРХАЙНУУДАА ДОТООДЫН ЦАХИЛГААНААР ХАНГА 5-Р СТАНЦАА БАРЬ. …… ГЭХЭЭР 30 МВТ-ЫН УСАН ЦАХИЛГААН ЯРИАД УНАДАГ МЭДРЭЛТЭЙ НОВШГУУД

Avatar

эрчим хүчгүй хөгжил ярьдаг улс төрчид 2024-03-22 202.131.236.22

5-р цахилгаан станцын гацаа нь Төр баригчид тухайн үеийн засаг одоо ч ажилаа хийж байгаа эрчим хүчний удирдлагууд өөрсдөө шүү. Энэ хүмүүс Хэнээс ч илүү нүүрсэнд хэтдээ хэн ч хөрөнгө оруулахгүйг 10 жилийн өмнө мэдэж байсан.
5станц газраа сонгосон хөрөнгө нь бэлэн трасс нь тодорхой АХБ шугам тавих хөрөнгө гаргахаа баталсан байсан. Тэгээд Цахилгаан +Дулаан нийлээд одоогийн Бөөрүүлжэтийн ганцхан цахилгаанаас хямд байсан даа.

Avatar

Нэргүй 2024-03-22 139.5.217.76

Эрчим хүчний асуудлаа шийдээлгүй байж Мeтро гэж МАНгартах

Avatar

Зочин 2024-03-22 66.181.185.146

Махан толгой чойжилсүрэн бүгдийг нь гацаасан хариулт өгчээ. Энэ хулгайчийг анхнаасаа оросуудын боол сайдаар ажиллуулж огт болохгүй. Бүгдийг нь гацаана гэсэн. Одоо хар зэлтэрийн гацаанд оруулаад ямарч гарцгүй болгоод шүүх дээр аваачиж өгөөд ажил яваад бгаа нь мэдэгдэхгүй явахгүй бгаа нь мэдэгдэхгүй болгоод өглөө дөө. Монголын төр хаана бнааа

Avatar

Зочин 2024-03-22 103.215.14.4

Чойжилсүрээн Энэ одоо юу гэсэн үг юм бэ?: "Мөн БНХАУ-ын дотоодын зах зээл дээр Монголд нүүрсээр ажилладаг цахилгаан станц санхүүжүүлэх бонд босгох боломжгүй". Муу хувалз ер нь өөрөө юу ярьж байгаагаа мэддэгиймуу? Мэддэг ч албаар ингэж яриад байгаамуу? Солийсон муу н**ш үхэж далд ороосой тэрнээс өөрөөр энэ ертөнцөөс зайлах аргагүй хар хувалз, хамаг эх орон, газар шороо, эд баялаг, эрх чөлөө, ирээдүй хойчийг зарж идээд ханахгүй юмаа.

Avatar

Нэргүй 2024-03-22 202.21.107.9

Күэ одоо тэгээд гаднаас эрчим хүч аваад л МЕТРО-той болохын байна л даа .Юм болгон дээр л БӨӨРӨЛЖҮҮТ гэж ярьдаг болж тэр нь нөгөө НЕФТЬ-ийн үйлдвэр шиг болно ш дээ Өөрөөр хэлбэл алаагүй баавгайн арьсыг хуваанаа гэдэг шиг юм болоод байнаа даа

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Тухайн харилцааг зохицуулахад харгалзах ГОЛ ХУУЛЬ маань аль нь вэ гэдгээ эхлээд тогтвол ононо 2024-03-22 59.153.113.195

Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД заасан нэр томъёонд нийцүүлэх.Ингэвэл хоёрдмол утгагүй, ойлгомжтой болж, нэг мөр хэрэглэгдэх нөхцөл бүрдэнэ.Эрх зүйч мэргэжилтэй, баклавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй гэх мэтээр тодорхой заах. МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА хоёр өөр ойлголтууд. Улс төрийн мэргэшилтэй гэх нь оноогүй, маргаан дагуулна.“Санаатай гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэт манай төрийн албаны практикт байхгүй нэр томъёо хэрэглэхээс зайлсхийх.

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.161.183

10 хувийн Баагий голоор нь шааж байгаа байхаа. Муу юмандаа сайн.

Avatar

Zochin 2024-03-22 202.131.251.130

Solongos b*** ildeg O, bas jiremsen oyutan ohin dairj alchaad yal yavdaggui L nar heveeree bol Undsen huuliin tsetsees yu huleehev dee. bas dampuu sonoson gazar.

Avatar

Нэргүй 2024-03-22 188.162.254.107

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Зочин 2024-03-22 202.55.188.102

ДАВААСҮРЭН ГИШҮҮН Л УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС ҮНЭНИЙГ ХЭНЭЭС Ч АЙЛГҮЙ, ШУУДХАН ХЭЛЭХ ЮМ ДАА. ДИЙЛЭНХ НЬ БИЕ БИЕДЭЭ БАРЬЦААЛАГДЧИХСАН, НАДААС Л ХОЛУУР ӨНГӨРЧ БАЙВАЛ БАРАВ ГЭСЭН ШИГ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСГЭН ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ ХУГАЦААГАА ДУУСГАЖ БНА ДАА! ХХ ХА

Avatar

Нэргүй 2024-03-22 111.109.36.34

УИХ-ын гишүүн байж 4 жилд зангиа зүүгээд хуралдаа сууж сураагүй… тоогүй хэрэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж