"МАН туршлагатай гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй"

"МАН туршлагатай гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй"

"МАН туршлагатай гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй"

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар хэлэлцэх гол гол хуулийн төслүүд  юу байна?

-Хаврын чуулганаар олон асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, УИХ-ын дараагийн парламент бүрэлдээд ажиллах эрх зүйн орчныг бид бүрдүүлэх ёстой. Дараагийн парламент 126 гишүүнтэй парламент байна. Тийм учраас Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль болон УИХ-ын хуулийг тухай хуулийг заавал батлах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөж шинэчлэгдээгүй. Тиймээс эдгээр хуулийг шинэчлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санаачлаад өргөн барьсан.

Түүнчлэн Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж, ирэх долоо хоногт өргөн барих гэж байна. МАН 2020 оны сонгуульд орохдоо Баялгийн сангийн тухай хуулийг баталж гаргана. Баялгийн санг иргэн бүрд тэгш, шударга хувиарилахаа амласан.

Тиймээс уг хуулийг УИХ-аар хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Дараагийн асуудал нь мал аж ахуйн салбарт нэлээд хэмжээний хохирол учирч байна. Цас, зудны эрсдэлийг бууруулах, цаашлаад хөдөө аж ахуй, мал аж ахуйн хөгжлийг сайжруулах, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлийн саналууд Засгийн газар дээр боловсруулаад явж байна. Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа түүний нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэх мэт олон чухал хуулиуд хэлэлцэнэ. УИХ-ын хаврын чуулган зургадугаар сарын 10-д хүртэл хуралдана. Тиймээс энэ хугацаанд хэлэлцэх ёстой хуулиудаа хэлэлцээд баталчих байх гэж бодож байна.

-Намрын чуулган завсарлах үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж чадалгүй хойшлуулсан. УИХ-ын дарга одоо энэ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зүйл заалтыг өөрчлөх асуудал ярьсан. Тэгэхээр энэ яг ямар хуулийн зохицуулалтаар орж ирэх вэ?

-Одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа гадаадын хөрөнгө оруулагч газрыг 60 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглах гэсэн заалт бий. Намрын чуулган хуралдаж байх үед Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд дээрх заалтаас “эзэмшигч” гэдэг үгийг хасч ашиглагч байх зохицуулалтаар оруулж ирсэн. Гэтэл УИХ-ын цахим өргөдлийн хэсэгт сүлжээгээр 103 мянган иргэн энэ хуулийн төслийг эсэргүүцэж санал өгсөн юм байна лээ.

Үүнтэй холбогдуулаад УИХ-ын даргаас одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгээд Засгийн газраас санал авахаар өгчихсөн юм байна лээ.

Тэгэхдээ зөвхөн тухайн заалтыг хүчингүй болгох буюу “эзэмших, ашиглах” заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл учраас хэлэлцчих байх.

-МАН-ын 2020-2024 онд засаг барих хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь хэд орчим хувийн биелэлттэй байна гэж дүгнэж байна.Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд ид хэлэлцэгдэж, зарим хүмүүсийн дунд маргаан, мэтгэлцгээн үүсгээд байна?

-Энэ асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байна. Тухайлбал, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт, 2023 оны Засгийн газрын үндсэн чиглэлийн биелэлт,2020-2025 оны таван жилийн төлөвлөгөөний 2023 оны биелэлт гэсэн ийм гурван асуудлыг УИХ-аар хэлэлцлээ.

Засгийн газраас орж ирсэн төслөөр 2020-2024 оны мөрийн хөтөлбөр 80 хувийн биелэлттэй гэж орж ирсэн. Харин Үндэсний аудитын газар үүн дээр дүгнэлт хийж 73 хувийн биелэлттэй байсан гэсэн дүгнэлт гаргасан.

Нэгэнт Үндэсний аудитын газар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аудит хийгээд 73 хувийн биелэлттэй гэж гаргасан учраас эцсийн тоо бол МАН-ын сонгуульд оролцсон болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 73 хувьтай биелэлттэй байсан гэж дүгнэж болохоор байна.

-Мөрийн хөтөлбөр 100 хувь биелж чадаагүйд юу нөлөөлсөн гэж үзэж байна вэ?

-Үгүй ээ яах вэ. Энэ удаагийн УИХ, Засгийн газар 2020, 2021 онд цар тахлын жилийг туулсан 2022 онд ОХУ, Украины дайнтай холбоотойгоор хил гааль, экспорт импортыг хязгаарлалттай холбоотойгоор цаг хугацаа алдсан. Тиймээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд үр дүн гараагүй зүйлүүд бий. Харин 2023 оны тухайд бол эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан.

Тийм учраас дэлхийн нөхцөл байдалтай холбоотойгоор мөрийн хөтөлбөрийн зарим заалтууд биелээгүй, хөрөнгө мөнгөтэй холбоотой ийм л асуудал байгаа юм.

-Даваа гаригт намууд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ. МАН энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө ямар чиглэл юун дээр чиглэж, анхаарч ажиллахыг зорьж байна?

-МАН дээр мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарсан. Би ч тэр ажлын хэсэгт орсон. Ингээд ажлын хэсэг ажиллаж байгаа. Удирдах зөвлөлийн хурлаар орж,  МАН-ын Бага хурал хуралдаж намын мөрийн хөтөлбөрийг эцэслэж батална. Ингээд Даваа гаригт буюу энэ сарын 25-нд аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ. Аудитын байгууллага мөрийн хөтөлбөрт аудит хийгээд Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэнэ. Энэ дүгнэлт гарсны дараа Сонгуулийн хууль болон бус хуульд нийцэж байна гэвэл батлагдсанд тооцно.

Нийцээгүй байна гэвэл намд буцааж, дахин засах эрх олгодог. Ингээд мөрийн хөтөлбөр дөрөвдүгээр сарын 20-ны үед эцэслэж гарах байх. Түүнээс өмнө мөрийн хөтөлбөртөө юу тусгасан талаар ярих эрх байхгүй.

Гэхдээ ирэх дөрвөн жил эдийн засгийн нөхцөл байдал эерэг байх прогноз, бодит төсөөлөлтэй байна. Ялангуяа экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ тогтвортой байх нөхцөл харагдаж байна. Тийм учраас ирэх дөрвөн жилд эдийн засгаа өсгөх, амьжиргааны түвшнээ дээшлүүлэх, томоохон бүс нутгийн улс орны шинжтэй хөрөнгө оруулалт руу бодлогоо чиглүүлэх чиглэлээр мөрийн хөтөлбөр боловсруулах байх.

МАН-аас авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн парламентын гишүүдээс МАН-ын хэдэн гишүүн энэ төрлийн гэмт хэргээр шүүхээс ял, шийтгэл авсан тохиолдол ч гараад байгаа?

-МАН 2022 онд Их хурлаа хийсэн. Намынхаа их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ дүрмээр “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд түүнийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж оруулсан. Тиймээс яллагдагчаар татагдсан хүн МАН-аас нэр дэвшихгүй. Хэдий шүүхийн эцсийн шийдвэр гарч буруутай нь тогтоогдоогүй ч гэсэн яллагдагчаар татагдсан тохиолдолд нэр дэвшүүлэхгүй гэдэг зарчим байгаа.

 -МАН-аас туршлагатай, ахмад улстөрчдөө нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа гарсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

– Тийм шийдвэр гаргаагүй. Ганцхан л юм гаргасан. “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд нэр дэвшүүлэхгүй” гэсэн. Харин олон жил УИХ-ын гишүүнээр суусан ахмад туршлагатай улстөрчдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаагүй.

-Жагсаалтаар оруулж ирэх хүмүүст ямар шалгуур тавих вэ?

 –Маргааш болох намын бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журам батлагдана. Тэр журам дээрээ яг тодорхой бичнэ.

– Нэр дэвших сонирхолтой хүмүүсийнхээ өргөдлийг аваад дуусчихсан уу?

-Өргөдөл мөргөдлийг нь авч байгаа юм бий. Гэхдээ маргааш гарах журам дээрээ л нэр дэвшигчид тавигдах шаардлага, нэр дэвшүүлэхэд баримтлах бодлого, ямар процессоор явах вэ гэдгийг нарийн заасан журам батална. Тэр журмын дагуу л явна. Улс төрийн намын тухай хууль дээр “Нам дотооддоо нэр дэвшигчээ сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журам гаргана” гэж заасан.

-Тойрог томссонтой холбоотой нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээ хамгийн дээд тал нь 1,4 тэрбум төгрөг байх тооцоолол танилцуулсан. МАН нэр дэвшигчдээс дэнчин авах уу?

-МАН нэр дэвшигчдээсээ ямар нэгэн дэнчин авдаггүй. Сонгуулийн тойрог томссонтой холбоотойгоор СЕХ-ноос гаргасан зардлын дээд хэмжээг тогтоохдоо тойрог томссон байдлыг харгалзан үзэж зардал нэмэгдсэн зүйл харагдаж байна. Тухайлбал, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд нийлсэн тойрог дээр  1,5 орчим тэрбум төгрөгийн зардлын дээд хязгаарыг тогтоосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-22 202.131.227.179

МАН эрүүл мэндийн салбарт сайн эмч тодоруулж дэвшүүлэхгүй нь ойллгомжтой. Хэн нэгний худ чадваргүй эмч дэвших юм байна л дааЯана даа

Avatar

Нэргүй 2024-03-22 202.126.88.122

Бүх талаар Мэргэшсэн

Avatar

Нэргүй 2024-03-22 76.68.83.109

48 АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН ОРУУЛАX ГЭЭД ИЙМ XУУЛЬ БАТАЛСАН НЬ ТОДОРXОЙ БОЛЛОО
СОНГУУЛЬД ОРОЛЦОXОО БОЛИX XӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЦГЭЭЕ !!!
НЭГ Л СЭЖИГТЭЙ ТАГ БОЛООД ЯВЧИXСАН ЧИНЬ ТОЛГОЙ ЛУЙВАРЧДАА 48-д ОРУУЛСАН БАЙНА
СЭРЭГТҮН МЭДЭГТҮН СОНГУУЛЬД ОРОЛЦОXГҮЙ ЭСЭРГҮҮЦЭГТҮН !!! ЭНДЭЭС XАР https://sonin.mn/newsDetail/2158

Avatar

Нэргүй 2024-03-22 76.68.83.109

МАНАЙД ЗОXИXГҮЙ ЭНЭ ПАРЛАМЕНТ. ИДЭГСЭД ДЭЭРЭМЧИД 48-ААР НЭМЭГДЭНЭ !!!
ОДОО Ч ОРОЙТООГҮЙ ШҮҮ ДЭЭ. 48-АА БОЛИУЛАXГҮЙ БОЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОXГҮЙ БАЙXАД.

Avatar

Зочин 2024-03-22 66.181.181.143

АН нэр зүүсэн нам зуун хувь хулгайчууд. 126 хулгайч нэр дэвшинэ. Дахиад дампууруулбал. улс ард түмэн сэхэл авахгүй

Avatar

Нэргүй 2024-03-22 158.59.146.29

бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд
бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд
бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд
бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд
бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд
бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд
бяд таануусыг зайлуулчихна, михан толгаанууд

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.178.210

Ха ха энэ намд хулгай луйвар хийхдээ гаршсан туршлагатай л новшнууд байгаа бус уу

Avatar

Нэргүй 2024-03-22 202.9.40.235

Дэвшигчдийн чинь өнгөнөөс НАМЫН ЧИНЬ ЯЛАЛТ хамаарна шүү

Avatar

Нэргүй 2024-03-22 202.9.40.235

ТУРШЛАГАТАЙ ГИШҮҮД ГЭЖ ХЭН БЭЭ????? ЯМАР ТУРШЛАГА ВЭЭ????? ХУЛГАЙ, АВЛИГА, СҮЙРҮҮЛЭГЧ, СҮЙТГЭГЧИД ҮҮҮ?????

Avatar

Нэргүй 2024-03-22 202.21.107.45

МАН-ий мөрийн хөтөлбөр 73 хувь биелсэнийг аудит баталгаажуулжээ. Ямар инээдтэй юм бэ. Манай улсын аудит ер нь юу хийгээд байна аа. Ямар их хулгай луйвар олон жил он дамжин гарч байгаа билээ. Энэ аудит хийж байгаа хүмүүс ямар хариуцлага хүлээв хэдэн хүн шоронд суув. Мэдээж ийм их асуудал гарч байгаа болохоор ихэнх аудитууд шоронд орсон байгаа байлгүй дээ. Зөв үү

Avatar

Нэргүй 2024-03-22 203.17.23.197

БатЭрдэнэ нэр дэвшвэл МАНд 1 суудал авч ирнэ. Өөр хүн дэвшвэл 1 суудлаа МАН алдана

Avatar

Нэргүй 2024-03-22 203.17.23.197

Хулгайч луйварчидаа шийтгээч

Avatar

Нэргүй 2024-03-22 59.153.113.239

tom gariin luivarchidaa geech

Avatar

Нэргүй 2024-03-22 192.82.65.88

Үхсэн баасны туршлага, хулгай хийх туршлага бол байгаа байх. Улсыг дампууруулсан МАН.

Avatar

иргэн 2024-03-22 103.11.192.133

Даваасүрэн, Батэрдэнэ аварга, Болорчулуун зэрэг поп нөхөдөө дэвшүүлэхгүй гээд нилээн асуудалтай байгаа гэсэн Батэрдэнэ энэ удаа жинхэнэ сүүлчийн удаа гээд чичирсэн нь Хэнтийхэнийг хэдэн жил усалсаных усан тэнэгүүд нь дахин сонгох магадлал өндөр байгаатай шууд холбоотой байх. энэ удаад маш олон асуудал дунд тараа таниулсан хэдэн гишүүнээ дахин сонгох нь хэнтий нутагийн ард иргэд ямар унаантай цэцэн цэлмэг болохийн баталгаа болох байхдаа. зүүн аймагт хэн хэн гарахаас энэ зүгийн улс төр хаашаа бол

Avatar

Цогт тайж 2024-03-22 103.212.116.102

Энэ гурав үнэнг хэлдэг гишүүд тэгээд л жийж байгаа хэрэг

Avatar

Ebe 2024-03-22 103.41.93.40

turshlagatai hulgaichuud haha

Avatar

зочин 2024-03-22 139.5.218.117

Идэж уух, цөлмөхдөө их туршлагатай байхаа

Avatar

Зочин 2024-03-22 76.220.74.140

Идэж уухдаа л туршлагатай байх. Одоо дахиж дэвшинэ гэхээсээ ичихгүй юу

Avatar

Нэргүй 2024-03-22 103.71.100.62

Сүү Батболд, Мөнх оргил, Цогтбаатар, Хүрэлбаатар, Жавхлан, Булгантуяа, Ануужин, Батцэцэг Оюунэрдэнэ, Ундрах, Тэмүүлэн, Занданшатар, …….. эдгээр боловсролтой эрхэм нөхдүүд УИХ -д байх ёстой.

Avatar

бйыө 2024-03-22 122.201.20.194

яаалаа гэж бүгд адилхан хэрэггүй хог, хулгайчдын бүлгийг дугай дэмжигч нар шүү чи бол толгой чинь хог

Avatar

Нэргүй 2024-03-22 139.5.218.137

Боловсрол чухал биш хулгайч биш, авилгалч биш зөв хүн байх нь л чухал гэдгийг ойлгоогүй л байх юм даа,

Avatar

зочин 2024-03-22 192.82.66.30

Туршлагатай хүмүүс ажиллаж байж Парламент тогтвортой байна ойворгон харалган залуучууд улс орноо самраад дууслаа

Avatar

Нэргүй 2024-03-22 103.71.101.123

АН навтгар ж****а хулгайчдаа дэвшүүлнэдээ хараарай

Avatar

Naran 2024-03-22 203.17.23.224

koncess jdu awsan gishuudee b** dewshuul.songohgui

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.180.194

дэнчин авдаггүй ч гэх шиг…аймгийн намын хорооны даргадаа сонгуулийн мөнгө гэж 2020 онд 1 нэр дэвшигч 1 тэрбум төгрөг өгдөгийг миний 2 цэхэр харсан бөлгөө

Avatar

Нэргүй 2024-03-22 103.229.176.132

turshlagatai hulgaichidaa oruulahgui bol uchiraa olj shaaj chadahgui balrah bhooo.

Avatar

Нэргүй 2024-03-22 202.21.107.83

МАН-аас Хурд-Чойжилсүрэн,Хотгор шанага-Хүрэлбаатар,Оргил-Ганбаа,Нью прогрсс-Бямбацогт,Арван хув-Даваасүрэн гэх мэтийн луйварчидаа дахин дэвшүүлбэл танай нам нам ялагдах нь гарцаагүй шүү

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.179.111

Тогтохсүрэн өөрөө мөнгө тарааж хууль зөрчсөн.

Avatar

Зочин 2024-03-22 59.153.114.59

МАН-ын туршлагатай гишүүд гэдэг бол авилгал, хулгай, худалдаа л гаршсан хүмүүс гэсэн үг. МАН хэзээ ч ард түмнээ бодож байгаагүй үргэлж өөрийн гишүүд, тойрон хүрээлэгчдийнхээ ашиг сонирхолын төлөө л ажилладаг нам. Харин АРД ТҮМЭН-дээ асар их хайртай мэтээр үзэл сурталддаг нам. Товчдоо МАН бол төрийн эрх мэдлийг ямар ч аргаар хамаагүй авах хсэл эрмэлзлэлтэй Мафи…

Avatar

ямар туршлага вэээ нүүдээ 2024-03-22 122.201.20.194

элэнцгийн туршлага вээ нуудаа, улсаа сүйрүүлж нүүрс 60 ждү гийн луйвраа туршлага гээд байнуу хуцаарай, туршлагатай улс төрч нэг ч байхгүй , бүгд хулгайч

Avatar

сонгогч 2024-03-22 202.9.46.32

Монгол улсыг эрчим хүч, нефть бензинээс хараат бус болгох, УБ- г утаагүй, түгжрэлгүй болгох, иргэдийг ажилтай орлогтой чинээлэг амьдруулах, малаас гарах түүхий эдийг 100% боловсруулдаг үйлдвэрүүдтэй болох, гангийн үйлдвэртэй болох , барилгын материалыг 70 % дотооддоо үйлдвэрлэдэг болох, зэрэг асуудлуудыг шийдэж чадахаа намууд мөрийн хөтөлбөртөө тусгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.180.194

хулгай хийх туршлага яриад байнаа даа

Avatar

Zochin 2024-03-22 202.21.111.170

МАН-аас УИХ-д олон удаа нэр дэвшиж дадлага, туршлага их хуримтлуулсан гишүүдийн тухай энэ хүн ярьж. Юуны дадлага туршлага бэ…. төсвийг мөнгийг бүлэглэн зээл нэрийн дор хулгай хийх, улс орныг хөгжүүлж, ард иргэд амар амгалан амьдруулан гэж худлаа ярих дадал, туршлага нь мөн үү.

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.161.183

Их нэрлэхэж, цэвэрхэн хэлэх гэж ядаж байх шив. Туршлагасах юу байхав дээ. Хулгайч гишүүд гэсэн үг. Тэд хаалгаар гаргачихаар цонхоор ороод ирдэг. Тэднийгээ жагсаалтаар оруулах байх л даа.

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.180.92

za bitgii h*****d bai.ta nar duussan.

Avatar

Zochin 2024-03-22 202.131.251.130

yun 75 baihav dee. 7.5 bavial deediin zaya. MAN Mongoliig suiruulj duuslaa daa muusain kommunistuud. Gants ch avilgal heel hahuuliin hereg yal avsangui. Temtsej baina gej hudlaa cameranii omno yarihaas oor shidgui yumnuud.

Avatar

Ордос хүмүүн 2024-03-22 66.181.161.216

Явж явж Ардын Нам л муухай хэлүүлэн улсаа авч явах болно доо 90 жил авч явлаа шүү дээ. Энэ бол гарцаагүй үнээн ард түмэн ялгаатайгаар ухаантай
болсоон

Avatar

Нэргүй 2024-03-22 139.5.218.137

Үхсэн, МАН-ын үед авилгал хэт цэцэглэж, танилгүй л бол хаана ч ажил явахаа байсан шүү дээ. Шударгаар өрсөлдөж, хэн мэдлэгтэй, чадалтай нь за зээлийнхээ жамаар хийгээд явж байгаа юм алга даа

Avatar

Нэргүй 2024-03-22 139.5.218.137

Үхсэн. МАН-ын үед авилгал гаарч, танил талгүй л бол хаана ч шударгаар өрсөлдөж чадахаа байсан даа. МАН сүйрээсэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж