АН салбар, холбоод, ТББ-ын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ

АН салбар, холбоод, ТББ-ын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ

АН салбар, холбоод, ТББ-ын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байх ёстой.

Тиймээс гуравдугаар сарын 23-ны өдөр буюу Бямба гаригт Монгол ардын нам, Ардчилсан намын хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлахаар бэлтгэлээ хангаж байна.

Мөрийн хөтөлбөр бол тухайн нам ирэх сонгуульд ялалт байгуулбал төрийн бодлого шийдвэрт юуг, хэрхэн тусгах, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралыг баталгааг сайжруулах, бүтээн байгуулалт, улс орны хөгжил цэцэглэлт гээд олон зүйлийг хийж, хэрэгжүүлэхээ тусгаж, сонгогчдоос саналаа авна. Сонгогчдын хувьд ч УИХ-ын сонгуульд оролцож буй намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, шийдвэртэй танилцаж, сонголтоо хийдэг.

Намуудын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд олон талын судалгаа, мэдээлэл цуглуулах, бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх гээд, сонгогчдод таалагдах, тэдний төлөө юу хийж чадахаа судалж, боловсруулдаг. Тэгвэл  Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа  “Бүтэн Ардчилал” хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулав.

Бүтэн ардчилал хэлэлцүүлгийн хүрээнд 2024  оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ямар мөрийн хөтөлбөр, бодлого дэвшүүлэхээ намын анхан, дунд шатны Ардчилсан намын бүх гишүүд, малчид, тариаланчид, иргэд, иргэний нийгмийн байгууллага,  Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим,  олон нийтийн эрх ашиг хамгаалдаг төрийн бус байгууллага, салбар бүрийн мэргэжлийн холбоодын саналыг  авч, тэдний санал, бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудлыг сонсч, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьж байгаа намын бодлого, үйл ажиллагаа ард түмний амьдралд, бодит байдал дээр ямар байгаа, иргэдэд өнөөдөр төрийн бодлого шийдвэр хүрч байгаа эсэх, эрх баригчдын ярьж байгаа үнийн өсөлт бодит амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа, авлига, албан тушаалын хэрэгтэй албан тушаалтнууд тэмцэж чадаж байгаа эсэх гээд бодит амьдралыг сонсч 21 аймаг, 9 дүүрэгт ажилласан юм.

Дан ардчилсан намын гишүүд гэхгүй мэргэжлийн холбоодтой, Монголын үйлдвэрчний эвлэл, барилгын салбаруудын холбоодын төлөөллийн саналуудыг авч, мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа аж. Иргэдийн зүгээс намын мөрийн хөтөлбөрт цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох, барилгын чиглэлийн холбоодын зүгээс ч өөрсдийн саналаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

“Бүтэн ардчилал гэдэг суурь зарчим дээр хийгдэж байгаа мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь монголчууд  өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн эрх, эрх чөлөө,  улс төрийн ардчиллын үр шимийг хүртэж чадсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шашийн шүтэх энэ эрх мэдэл нь хангалттай байгаа ч эдийн засгийн эрх чөлөөгөө хангалттай, бүрэн эдлээгүйгээс болж ардчиллын үр өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй байна. Тиймээс Ардчилсан мөрийн хөтөлбөр эдийн засгийн либералчлах бодлого буюу ажил хийж байгаа хүн нь илүү сайхан амьдрах, мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө хариуцлагаа хүлээгээд, хувийн хэвшил нь Монгол Улсын хөгжлийн түүчээ болно гэсэн энэ суурь зарчим дээр хийгдэж байгаа учраас мэргэжлийн байгууллагууд маш их дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Эдийн засаг өсөлттэй байгаа ч иргэдийн амьжиргаа доогуур, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй байгаа энэ үед бүс нутгийн эдийн засгийн бие биенээ дэмжих чадавхыг сайжруулах, бүсийг хамарсан үйлдвэр, үйлчилгээний цэгүүдийг байгуулах, бүсчилсэн  хөгжлийн эдийн засгийн үндсэн суурь зарчмуудыг хэрэгжүүлэх чиглэлийн бодлогыг мөрийн хөтөлбөрт суулгах саналууд ч гарсан байна.

Энэ мэтчилэн иргэд, намын бүх шатны гишүүд, салбар, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналуудыг авч, санал нэг бүрийг судалж,  мөрийн хөтөлбөртөө тусгасасны дараа мөн намын гишүүд, мэргэжлийн холбооддоо эргэн мэдээлэх замаар ажиллана гэдгээ Ардчилсан намын удирдлагууд онцолсон юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ляо фу 2024-03-22 66.181.185.39

үхсэн нохойн чацга. ямар хэрэг байгаа юм бэ? хэрэгжүүлэх юм биш. яагаад гэжүү?! сонгуульд далаараа цэвэр даруулна. 15 хүн л их хуралд сууна.

Avatar

-at 2024-03-22 216.38.195.74

cmxg;

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.180.194

НДШ-иыг 4 жилийн хугацаанд 20% хүртэл бууруулна гэж мөрийн хөтөлбөрт тусгаагүй цагт сонгуульд ялахгүй гэдгийг сайн тооц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж