Ньюс хөтөч: Хөгжлийн банкны хурлын шийдвэрийг танилцуулна

Ньюс хөтөч: Хөгжлийн банкны хурлын шийдвэрийг танилцуулна

Ньюс хөтөч: Хөгжлийн банкны хурлын шийдвэрийг танилцуулна

Ньюс хөтөч өнөөдөр /2024.03.22/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.


08.30 ЦАГТ:

  • “Олон улсын сансрын бөмбөлгийн дээд хэмжээний уулзалт-2024” болж, энэ үеэр сансрын бөмбөлөг хөөргөнө.

10.00 ЦАГТ:

  • УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан болно.
  • Усны газар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг Усны газрын дарга З.Батбаяр салбарынхан, олон нийтэд танилцуулна. Хаяг: Новотел зочид буудлын 4 давхрын хурлын танхимд болно. Утас:- 88038882

10.40 ЦАГТ:

  • ГХЯ-нд Монголд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

11:00 ЦАГТ:

  • ОБЕГ-т УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийнэ.
  • ХҮН намын нийслэлийн Намын хорооноос нийслэлийн төсөвтэй холбоотой мэдэдээл хийнэ. Хангарьд ордны 16 давхарт. Холбоо барих: 91 010520

11.30 ЦАГТ:

  • ХЭҮК-оос сэтгэцийн эрүүл мэндийн төвд хийсэн хяналтын талаар мэдээлнэ. Утас: 9111-9838
  • Зууны мэдээ сонины байранд “Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлаж байна.

12.00 ЦАГТ:

  • Зууны мэдээ сонины байранд “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас улс төрийн намуудад шаардлага хүргүүлнэ.

12.30 ЦАГТ:

  • Зууны мэдээ сонины байранд АН-ын гишүүд ҮБХ-оор намын даргын асуудлыг хэлэлцэхийг шаардан тэмцэхээ мэдэгдэнэ.

14.00 ЦАГТ:

  • Зууны мэдээ сонины байранд “Waow gg org” зохион байгуулагч талаас Монголд pudg mobile и спортын аварга тамирчид ирж буй талаар мэдээлнэ.
  • ШУТИС-ийн 8-р байранд: “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.
  • E-спортын Зүүн Азийн шилдэг 18 багийн аваргын төлөөх финалын тэмцээнийг Монголд зохион байгуулж буй талаар мэдээлнэ. "PMIC ULAANBAATAR 2k24" тэмцээний зохион байгуулагчид болон дотоод, гадаадын е-спортын аварга тамирчид оролцоно. Утас: 8804-6601.

15.00 ЦАГТ:

  • Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулна.
  • Казах түмэн жил бүрийн энэ өдөр Наурыз баяраа тэмдэглэдэг. Наурызын баяр өнөөдөр тохиож байна.
  • Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой болж бйна. ШУА-ийн байранд “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурал болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж