Нүхэн жорлонгийн судалгаанд биш нүүрлэх аюулд мөнгө тусга!

Нүхэн жорлонгийн судалгаанд биш нүүрлэх аюулд мөнгө тусга!

Нүхэн жорлонгийн судалгаанд биш нүүрлэх аюулд мөнгө тусга!

Монголын хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хороололд амьдарч байгаа дийлэнх айл өрх нүхэн жорлон ашиглаж буй. Үүнийг дагаад хөрс, ус, орчны эрүүл ахуй гээд олон сэдэв хөндөгддөг. Гэвч жил бүр нүхэн жорлонг устгана, гол болон тусгай хамгаалалттай газрын бүс дэх нүхэн жорлонгийн судалгааг хийж тоог бууруулна гэж сүржин нэр өгч тендер зарлаж төсөв авдаг. Атал бодит байдал дээр жил ирэх бүр нүхэн жорлонтой айлын тоо л өсч байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн байгаль орчны газраас ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлонгийн судалгаа гаргах 30 сая төгрөгийн төсөв зарлажээ. Тус тендерийн хугацаа өнөөдөр /2024.03.22/ дуусна.

Энэ зун өнгөрсөн 2023 оны 6-7 сард болсонтой ижил хэмжээний үерийн эрсдэл учирч болзошгүйг албаныхан анхааруулсан. Анхааруулж, сэрэмжлүүлж байгаа ч дорвитой сэргийлэх арга хэмжээ, зохицуулалт байхгүй хэвээр.

Иргэдийн зүгээс нийслэл болон холбогдох албаныхан шар ус, уруйн үер, аадар борооны уснаас болгоомжлохыг сэрэмжлүүлж, эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэл хүргүүлж байгаа ч өнгөрсөн жилийнхээс сургамж авч хийсэн ажил байхгүй гэдгийг шүүмжилж буй.

Үерийн эрсдэлийг дагаад хөрсний бохирдлын асуудал номер нэгдүгээр гарч ирдэг. Тухайлбал, гэр хороололд үер буулаа гэхэд нүхэн жорлонгийн бохир хөвж, орчны эрүүл ахуй нийтдээ алдагддаг билээ. Тиймээс нүхэн жорлонг судлах судалгааны ажлаас илүүтэй тоог цөөлж, үерээс сэргийлэх арга хэмжээг эртхэн төлөвлөх нь зүйтэй. Нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиуст нян бохироо тараадаг гэсэн тооцоолол бий. Усна газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн жил Шадивлангийн гүүрний доорх Сэлбэ голоос "e-coli" бодис буюу хүний ялгадаснаас илэрдэг гэдэсний савханцар илэрсэн. Нөгөө 680 мянган нүхэн жорлонгийн аюулын нэг жишээ нь энэ. Тус бодис Зайсангийн ам дахь гурван хорооллын ундны уснаас мөн илэрсэн байдаг. Ундны уснаас тус нян илэрч байгаа нь тухайн бүсэд худаг, ус хэчнээн бохирдолтой байгааг харуулж байна.

Монголд зөвхөн нүхэн жорлонгоос 5.25 сая тонн шингэн хаягдал, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаа. Агаарын бохирдол өвлийн гурван сард үргэлжилдэг. Харин хөрс, усны бохирдол ямар болж байгааг тааж хэлэх аргагүй.

Үүнийг судлах томоохон лаборатори нэгж хэлтэс Монголд байдаггүй. Тиймээс жинхэнэ утгаараа гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Монголд 3.6 сая хүн бүртгэгдсэний 22 хувь нь инженерийн шугам сүлжээтэй орчинд амьдарч байгаа аж. Үлдсэн 80 орчим хувь нь нүхэн жорлонтойгоо. Тиймээс нүхэн жорлонг ай саваар нь ялгаж судлах судалгаанаас илүү амьдралтай ажил өрнүүлэх нь чухал байна.

ЖОРЛОНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД 3,8 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Хүнээс өдөрт 200-400 грамм ялгадас ялгардаг. Энэ хэмжээний ялгадсыг 200 их наяд ротовирус, 20 тэрбум бактер, 100 мянган шимэгч хорхойн өндөг байдаг гэсэн судалгаа байдаг. Үерийн үеэр энэ нь нийтээр халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг үүсгэж буй. Тийм учраас нүхэн жорлонгийн шинэчлэлийг хийх шаардлагатай. Жорлонгийн холбооноос өгсөн мэдээллээр нүхэн жорлонгийн асуудлыг бүрэн шийдэхэд 3.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хөрсний бохирдлын 88 хувийг угаадас, муу усны нүх эзэлж байна. Зуслангийн бүсэд гэхэд 145 мянга орчим нүхэн жорлон байгаа албан бус статистик ч бий. Энэ бүхнийг мод болгох бүрэн боломжтой. Аялал жуулчлалын газруудад 9343 жорлон тоологдсон. Харин Улаанбаатарт 17 мянга орчим худаг, 680 мянга орчим нүхэн жорлон байгаа албан бус тоо гарч. Яаралтай арга хэмжээ авч, айл өрх бүр жорлонгоо шинэчлэхгүй л бол гэдэсний савханцартай ус ууж, гол ус маань халдварт нян тараагч болох аюул нүүрлээд байна.

Хэрэв энэ зун үерийн эрсдэл дахин үүсвэл 30 сая төгрөгөөр ой усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлонгийн тоог гаргасны үр дүн байхгүй.

Тэгэхээр жорлонгийн судалгаанаас илүү шинэчлэлт хийх судалгааны ажилд төсөв санхүү баталж, үерээр нүхэн жорлонгоо хаоьж урсгуулахгүй байх нь л хамгаас чухал гол анхаарах сэдэв болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орос ах нь байна 2024-03-22 82.16.47.3

баасаа л судлаад байж байдаг арчаагүй тэнэгүүд

Avatar

Орос ах нь байна 2024-03-22 82.16.47.3

Үхэр монголчууд баастай өмхий нүхэн жорлонгоосоо салах болоогүй юу??? 21-р зуун болоод бусад орныхон өөр гариг судлаад байхад үхэр царайлаад бааснаасаа ч салж чадахгүй арчаагүй үхрүүд шүү…

Avatar

Нэргүй 2024-03-22 202.179.27.61

Гэр хорооллын бохирын сүлжээ, цэвэр усны сүлжээ дулааныг шийдвэл дээргүй юу. Судалгаа гэж үр дүнгүй мөнгө зарахаар

Avatar

Нэргүй 2024-03-22 60.240.246.20

Судлаад байх юм байхгүй бэлээхэн гамшиг болсон юм байж байхад өчнөөн саяаар нь мөнгө зарлагадаж судалгаа нэрээр мөнгө зувчуулах гэсэн улстөрч хурган хуцан дарга нарын бас нэг луйвар л байна. Мөнгө голохгүй шана. Их байна уу бага байна уу хамаагүй бүх л юмыг шааана. Боловсролын сангаас хүртэл зулбасгануудаа нууц амрагуудаа санхүүжүүлээд өчнөөн мянгаар нь хусчаад ичихгүй бүгд л авдаг биздээ гээд гөлийгөөд байна шүү. Үхэж байхдаа таарсан бузрууд далд ороод өгвөл Монгол улс сэргэх гээд байдаг.

Avatar

Нэргүй 2024-03-22 202.131.225.53

хөрсний бохирдолоос даруй салах хэрэгтэй , энэ бүх хүний эрүүл мэндтэй шууд холбоотой,

Avatar

зочин 2024-03-22 202.21.108.36

судалгаа хэрэгтэй л дээ хичнээн ч их удалгаа хийдэг юм. одоо бас хөрсний судалгаа хийн эл гэнэ. мөнгө л идэх арга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж