Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч мөсөн болон цагаан зудтай аймаг, сумдын тоо өсч байна. Энэ хэрээр зуданд хорогдсон малын тоо ихэсч, малчид сэг зэмүүдийг устгал оруулах шаардлагатай болж буй. Мал эмнэлгийн ерөнхий газраас хорогдсон малуудын сэг зэмийг нэгтгэж нэгдсэн байдлаар устгаж, ариутгана гэсэн. Тэгвэл энэ ажил хэзээнээс эхлэх талаар тодрууллаа.
Мал эмнэлгийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, гоц халдвараар хорогдсон малыг тусгай дүрэм журмаар устгалд оруулдаг. Харин зүй бус байгалийн гамшгаас хорогдсон бол булшилж устгадаг.
Зуданд хорогдсон нэг малыг устгахад тусгайлан зардал тусгадаггүй. Өөрөөр хэлбэл хорогдсон малын устгалд шаардлагатай санхүүжилт гэж гаргадаггүй гэсэн үг. Зүй бусаар хорогдсон малыг булшилдаг бөгөөд газар хэссэн үед тодорхой цаг хугацааны зохицуулалтаар зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд дөрөвдүгээр сарын 15-наас хорогдсон малын сэг зэмүүдийг устгаж байсан бол энэ жил өвөлжилт хүндэрсэн учраас арай эрт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Одоогийн тухайд малын өндөр хорогдолтой аймаг, сумдад хорогдоод буй малын сэг зэмийг нэг дор бөөгнүүлж устгахад бэлдсэн.
Зүй бусаар хорогдсон малыг устгахад шаардлагатай бензин, шатахуун зэргийг тухайн аймаг, сумын орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргадаг. Түүнээс улсаас мөнгө төсөвлөх зэрэг зүйл байхгүй гэлээ.
ОРОН НУТАГТ МАЛЫН СЭГ, ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГЫГ ХАРГАЛЗАН ТӨСӨВ ТУСГАСАН
Засгийн газрын өчигдрийн /2024.03.20/ ээлжит хуралдаанаар орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасан байна.
БОАЖЯ-наас малын сэг зэмийг устгах, цэвэрлэх зорилго бүхий "Хамжихгүй бол амжихгүй" аяныг улсын хэмжээнд зарлан ажлаа эхлүүлжээ.
Малын сэг зэмийг устгах ажлыг өчигдрөөс эхлүүлж байгаа аж.
Нэргүй 2024-03-21 103.212.116.89
Малыг амьд байхад нь "мал" гэнэ. Харин үхсэн хойно нь "сэг зэм" гэнэ!! Малууд гэхийн оронд бүр "Мал нар" гээд биччихээч?!
Нэргүй 2024-03-21 122.201.31.44
БАЙГАЛЬ ӨӨРӨӨ УСТГАДАГ, НОХОЙ, АМЬТАН, ШУВУУ ДЭЭД, НАР САЛХИНД ХАТААД ДУУСДАГ. ЗҮГЭЭР Л МӨНГӨ УГААХ АРГА ШҮҮ.
Лавлаа 2024-03-21 66.181.184.160
Бордоо
Нэргүй 2024-03-21 202.131.245.34
малууд гэхгүй байхаа. Малын сэг зэмийг