Иргэд: Зорчигчид мал биш

Хуучирсан мэдээ: 2024.03.22-нд нийтлэгдсэн

Иргэд: Зорчигчид мал биш

Иргэд: Зорчигчид мал биш

"Автобусанд суухаар толгой тоолдог болсон гэнэ", "Тэр камер нь хаана байгаа юм бол", "Толгой тоолсон ч зарим хүмүүс бэлэн мөнгө өгч байна" гэх зэргээр хоорондоо ярилцах хүмүүс автобусны буудал дээр зогсоно. Зарим нь автобусны хаалганы дээд талд байрлуулсан жижиг хар камерыг зааж, "Бидний толгойг тоолж байгаа эд нь энэ байна" гэлцэнэ. Нийтийн тээвэрт картаа уншуулж буй зорчигчдын дийлэнх нь өндөр настан, оюутан залуус. Тэдний хувьд зорчигчдын толгой тоолж байснаас нийтийн тээврийн орлого бүрдүүлэх өөр арга ашигласан дээр гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Зарим нь зорчигчид ямар мал биш дээ толгойгоо тоолуулаад л явж байдаг. Өмнөд Солонгос улсын нийтийн тээвэр гэхэд, зорчигчдыг камераар хянаж, бэлэн мөнгө өгөх нь тусгай хайрцагт хийдэг гэдэг саналыг хэлж байлаа.

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигчдын толгой тоолох төхөөрөмжийг цөөн тооны автобусанд суурилуулжээ. Ингэснээр автобусанд нийт орж байгаа хүний тоо болон карт дарж зорчиж байгаа хүмүүсийн тоотой харьцуулж судалгааны дүнг гаргах аж.

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн хоёрдугаар сард энэ талаар мэдээлэхдээ "Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө.

Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугаарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" гэсэн юм.

Нийслэлээс жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийг автобусаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг иргэдэд зориулж олгодог. Жил ирэх тусам энэхүү татаасын хэмжээ нэмэгдсээр байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэх шүүмжлэл дагуулсаар буй.

Иймээс нийслэлээс татаас хэлбэрээр олгож байгаа энэ мөнгөн дүн хэр бодитой вэ гэдэг тооцооллыг гаргах юм. Мөн автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь төлбөрөө төлж зорчиж байна вэ зэрэг нарийн мэдээллийг гаргахад энэ толгой тоолох ажлын нэг зорилго оршиж байгааг албаныхан мэдээлсэн юм. Хэрэв толгой тоолох төхөөрөмжийн туршилт амжилттай болбол ирэх саруудад нийт автобусанд суурилуулах ажил эхэлнэ.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж