Хөгжлийн банкны хэргээр ял авсан шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг /2024.03.07/ өдрөөс Улаанбаатар чуулгын байранд хэлэлцсэн.
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.
Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Нэргүй 2024-03-21 202.21.107.9
Прокуролын түиэн зөв. Алтанхуяг мэтийн амьтадыг гэмгүй гэж үздэг байнаа.
зочин 2024-03-21 93.203.149.213
Яг хахуултай холбоотой нь цөөхөн биш үү. Ажлаа хийсэн залуусаа хэлмэгдүүлж болохгүй шүү. Хэн төрд, банканд ажиллах болж байна вэ? Төр хүнээ хайрлах ёстой. Сошиалд цөөн хүн худлаа яриад байж болохгүй. Нийгмээ цэвэршүүлцгэе