NEKIZ: “The MongolZ”-ийнхон үргэлж Бразилчуудыг сүйрүүлдэг

NEKIZ: “The MongolZ”-ийнхон үргэлж Бразилчуудыг сүйрүүлдэг

NEKIZ: “The MongolZ”-ийнхон үргэлж Бразилчуудыг сүйрүүлдэг

“CS2”-ийн анхны Мэйжор тэмцээний хасагдах шат өнөөдөр/2024.03.21/ эхэлнэ. Монголын “The MongolZ” баг Ази, Номхон далайн бүс нутгаа төлөөлж, ганцаараа үлдээд буй. Өнөөдөр 20.00 цагаас тэд Украины алдарт “Natus Vincere” буюу “NaVi” багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ.

Тэмцээний дүрэм өмнөх шаттайгаа ижил бөгөөд гурав хожигдсон баг гэртээ харих бол гурав хожсон баг плей-оффын шатанд шалгарна.

Гадаадын мэргэжилтнүүд “NaVi”-г хожно гэж үзэж байна. Одоогоор тэд дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй байгаа бол “The MongolZ” 20 дугаар байрт явна. Гол асуудал нь “NaVi”-ийн цөм бүрэлдэхүүн сүүлийн 30 өдөр хамтдаа нэг ч албан ёсны тоглолт хийгээгүй. Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 16-ны өдөр Мэйжорын эрхийн төлөө “BetBoom” багийг хожжээ.

Бидний эчнээ мэдэх “NaVi”-ийн гол хүн, домогт “S1mple” саяхан Саудын Арабын “Falcons” багт зээлээр очсон билээ.

"NaVi", "The MongolZ" баг түүхэндээ ганцхан удаа учраа таарсан бөгөөд 2023 оны Риогийн Мэйжорт болсон тухайн тоглолтод "NaVi" 16-9 гэсэн харьцаатай хожсон.

Өчигдөр “The MongolZ”-д хожигдсон “Legacy” багийн ахлагч NEKIZ буюу Габриель Шенато “HLTV”-д өгсөн ярилцлагадаа “Мэйжорт дарамттай тоглосонгүй. “The MongolZ”-ийн эсрэг ч тийм байлаа. Бразилчууд биднийг “The MongolZ”-ийг хожно гэж бодож байсан байх. Гэхдээ тэд үргэлж Бразилын багуудтай тоглодог, тэдний сүйрүүлдэг. Тэгэхээр дарамт нэг их биш ч гэсэн бага зэрэг байсан. Бид үнэхээр итгэлтэй байсан. Харамсалтай нь, Мэйжорт гаргаж болохгүй алдаа гаргалаа” гэжээ.

"The MongolZ"-ийн хувьд Бразилын багуудын эсрэг 7-1 гэсэн сүрдэм үзүүлэлттэй явна. Зөвхөн "Imperial" баг "IHC Esports" гэх нэртэй байхад нь 2022 оны Мэйжорт 2-1 гэсэн харьцаатай хожсон түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-21 202.9.40.54

Залуучууддаа амжилт хүсье. Дараагийн тоглолтондоо гайхамшигтай сайн тоглож "NAVi" багийг хожиж биднийгээ баярлуулаарай

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.184

Энэ баас дарсан гар х***а юм уу хаашаа юм

Avatar

Зочин 2024-03-21 103.215.14.4

Тэрнээс өөр юу байхав. Монголчууд бол адаглаад лайк дарна биз дээ. Эсвэл монгол хэл мэддэг Бразил юм уу ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.189.219

Тэгээд хэлээгүй л байналээшт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж