“The Saturdays” аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

“The Saturdays” аялан тоглолт хийнэ

Их Британийн охидын хамтлаг “The Saturdays” АНУ-д 17 хоног хугацаатай аялан тоглолт хийхээр болжээ. “Headlines” нэртэй энэхүү аялан тоглолт нь уг хамтлагийн хоёр дахь аялан тоглолт ба ирэх 2011 оны хоёрдугаар сараас эхлэх аж. Харин тоглолтын тасалбарыг энэ сарын 3-наас зарж эхэлхээр болжээ.

Уг хамтлаг нийтдээ хоёр цомог гаргаад байгаа ба энэ онд “Headlines” нэртэй найман дуутай мини цомог нэмж гаргасан юм. Өнгөрсөн наймдугаар сарын 16-наас эхлэн худалдаанд гарч эхлээд буй уг цомог Их Британид одоогоор 150 мянга гаруй хувь борлогдож, шилдгийн жагсаалтад гуравдугаарт жагсаад байна. Харин уг цомогт багтсан "Missing You" дуу нь шилдэг дууны жагсаалтийг тэргүүлсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж