Тариаланчдын холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгов

Тариаланчдын холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгов

Тариаланчдын холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгов

Гурил, тариалангийн салбарын асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед Монголын тариаланчдын үндэсний холбооны ээлжит бус чуулган болж, оролцогчдын 88.6 хувийн саналаар тус холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгон, батламжилжээ. Ингэснээр Монголын тариаланчдын үндэсний холбоог Дашдоржийн Нарантэмүүжин удирдахаар боллоо. Шинэ тэргүүн Д.Нарантэмүүжин "Монголын тариаланчдыг нэгтгэн, газар тариалангийн бизнесийг дэлхийн жишигт хүргэж, улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур байхыг эрхэм зорилгоо болгон ажиллана" гэдгээ илэрхийлсэн байна. 

Тэрээр Австрали улсын Сиднейн их сургуулийг эдийн засаг, улс төрийн эдийн засаг, хэрэглээний математик мэргэжлээр төгссөн. Тариалангийн чиглэлийн “Ургац-Өөд” компанийн ерөнхий захирлаар ажиллахаас гадна Төв аймгийн тариаланчдын холбооны тэргүүнээр ажилладаг, залуу үеийн тариаланчдын төлөөлөл аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МТҮХ 2024-03-21 66.181.176.20

Худал мэдээлэл тавих юмаа

Avatar

Тариаланч байсан хүн 2024-03-21 149.88.101.5

Юу юу болсон гэв ээ. Тариаланчдын холбооны хурал хошин шог болсон гэж байна даа. Төв аймгийн тариаланчид нэртэй царцаануудыг нэгдсэн байдлаар авчраад, хооллож ундлаад. Урд шөнө нь уулгаж идүүлээд, хүлээн авалт хийж энэ залууг сонгоно гэж цусан тангараг өргүүлээд гэнэ. Тамхины мафи юм биш үү. Олон аавуудыг уушигны хорт хавдраар алж олж авсан мөнгөө бас л эрх мэдлийн луйварт зардаг хар мөртөй залуу юм даа.

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.124

Луйварчдын холбооны тэргүүн үү? Монгол улс дотооддоо буудай тариалдаг юм уу? Гурилын үйлдвэрүүд нь тэр буудайг нь ашигладаг юм уу? Яагаад энэ улс гурил үйлдвэрлэхдээ ч, тариалахдаа ч импортын буудай хэрэглэдэг юм бэ? Тэгсэн мөртөө малчид шиг баахан хөнгөлөлт, хүүгүй зээл, урамшуулал цохино. Өөрсөддөө зориулж хууль батлахыг шаардана. Зүгээр л даварцан хэдэн люмпэнгүүд улсыг саагаад хэвтэж байдаг юм бишүү?

Avatar

Нэргүй 2024-03-21 192.82.64.212

Ухаан орсон юм шиг дарга нтрээ солиол гэнэт ухаан орсон аятай тайзны жүжигийн хэлбэр харагдаж байна

Avatar

zochin 2024-03-21 66.181.160.115

Чанарыг нь дэлхийн жишиг хүргэх биш үнийг нь л дэлхийн жишигт хүргэчих юм

Avatar

Zochin 2024-03-21 84.57.82.86

guriliihaa uniig buulgaj delhiin jishigt hurgeerei zaluu min ,importiin guriliig tatbargui oruulaal ehelheer naad unetei Monopol guriliig chin hen ch abahgui ayandaa une n unan shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж