Өмнөд Суданд +45 хэмийн халуун болох гэж байна

Өмнөд Суданд +45 хэмийн халуун болох гэж байна

Өмнөд Суданд +45 хэмийн халуун болох гэж байна

Өмнөд Суданд хоёр долоо хоног үргэлжилж болзошгүй хэт халалтаас үүдэн ирэх Даваа гаригаас эхлэн бүх сургуулийг түр хугацаанд хаахаар болов. Тус улсын Эрүүл мэнд, боловсролын яамнаас агаарын температур +45 хэм болж өсөх төлөвтэй байгаа тул бүх хүүхдийг гэртээ байлгахыг эцэг, эхчүүдэд зөвлөжээ. Сургуулийн үйл ажиллагааг хэр хугацаанд хаахыг тодорхой мэдээлээгүй ч яамны зүгээс цаг бүр хяналт тавьж, олон нийтэд мэдээлэл олгохоор болсон байна. Нийслэл Жуба хотод амьдардаг Питер Гаранг уг шийдвэрийг талархан хүлээн авсан ба сургуулиудыг цахилгааны шугамд холбож, агааржуулагч суурилуулах хэрэгтэй гэв. Дэлхийн хамгийн залуу улсуудын нэг болох Өмнөд Судан нь уур амьсгалын хямралд өртөмтгий байдаг ба ихэвчлэн +40С (104F) хүртэл халдаг. Зүүн Африкийн тус улсад иргэний мөргөлдөөн гарч, ган гачиг, үерийн гамшигт нэрвэгдэж, амьдралын нөхцөл байдал хүндэрч байна.

Дэлхийн Хүнсний Хөтөлбөр хамгийн сүүлд гаргасан тайландаа Өмнөд Суданд хүчирхийлэл, эдийн засгийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөрш Суданд мөргөлдөөнөөс  дүрвэсэн хүмүүсийн шилжилт хөдөлгөөний улмаас "хүмүүнлэгийн аймшигт хямрал нүүрлэсээр байна" гэжээ. Мөн нэгдүгээр сард эмзэг бүлгийн 818 мянган хүнд хоол хүнс, мөнгөн тэтгэмж олгосон гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж