Хөлбөмбөгийн фанатуудыг Хойд Солонгос явахгүй байхыг сануулав

Хөлбөмбөгийн фанатуудыг Хойд Солонгос явахгүй байхыг сануулав

Хөлбөмбөгийн фанатуудыг Хойд Солонгос явахгүй байхыг сануулав

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотноо ирэх долоо хоногт Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт болно. Хойд Солонгос, Японы багууд Дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өнөөдөр Токиод, дараа нь Пёньянд тоглох юм.

Тэгвэл энэ тэмцээнийг сонирхож Хойд Солонгос руу явахгүй байхыг Японы засгийн газар фанатуудад анхаарууллаа. Японы Гадаад хэргийн яам гуравдугаар сарын 26-нд болох тоглолтод оролцохгүй байхыг олон нийтээс хатуу шаардаж байна.

"Та бүхний мэдэж байгаачлан Хойд Солонгос улс Японд дайсагнасан байр суурьтай байгаа. Тийм учраас иргэдийг Хойд Солонгос руу зорчихыг зөвлөхгүй" гэж Гадаад хэргийн яамнаас жиргэжээ. Япон улс иргэддээ ийн зөвлөж буй ч аялж жуулчлахыг нь шууд хориглодоггүй.

Хоёр улс дипломат харилцаагүй.

Хэчнээн шүтэн бишрэгч Хойд Солонгосыг зорих нь тодорхойгүй байна. Тэдэнд юун түрүүнд Хойд Солонгосын виз шаардлагатай. Японы багийг засгийн газрын 14 албан тушаалтан мөн цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл дагалдан явна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.102.222

yaponchuud uursduu ingej daisagnaj bgaa yum daa. er n hamgiin hogiin lalruud shte, hudlaa soyoltoi dur uzuulne

Avatar

Нэргүй 2024-03-21 139.5.216.192

япончууд өөрсдийгөө юү гээд бодчихсон юм бол солиорох юм

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.109.13

Гэмт хүн гэлбэлзэнэ гэж энэ

Avatar

Ким 2024-03-21 202.21.109.13

япончуудын нүглийг холдуул мартахгүй

Avatar

[xsgyi+gadnigeeeebllr] 2024-03-21 216.38.195.74

-at-;

Avatar

##_#; 2024-03-21 216.38.195.74

in ?

Avatar

idOC1 2024-03-21 216.38.195.74

of;

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-21 202.9.46.87

ИРГЭДИЙН ХАРИЛЦААГ ДИПЛОМАТ ШУГАМААР ЗОХИЦУУЛЖ БОЛДОГҮЙ ЗҮЙЛ Л ДЭЭ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж