"УДЭТ-ын зогсоолын газрыг хувийн хэвшил тэрбумаар худалдаж авсан"

"УДЭТ-ын зогсоолын газрыг хувийн хэвшил тэрбумаар худалдаж авсан"

"УДЭТ-ын зогсоолын газрыг хувийн хэвшил тэрбумаар худалдаж авсан"

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр /2024.03.21/ мэдээлэл хийлээ.


Уран бүтээлчдийн төлөөлөл театрын өмнөх авто зогсоол, орц гарц, театрын засварын ажил, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг театрынхаа өмнө байрлуулах гэсэн дөрвөн асуудлаар хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Улсын драмын эрдмийн театрын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг 2023 оны тавдугаар сарын 25-нд зогсоож, тохижуулах шийдвэрийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. Гэвч анхны зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орж, төсвийг 200 гаруй сая төгрөгөөр хэмнэж 700 сая орчим болгосон боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.

УДЭТ-ын Үйлдвэрчний хорооны дарга, жүжигчин О.Амгаланбаатар:

-Бид өнөөдөр хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байна. Театрын авто зогсоолд өмнө нь 100 гаруй машин зогсч, хувийн хэвшил ажиллуулдаг байсан. Гэтэл өмнөх хотын дарга Д.Сумъяабазар энэ талбайд усан оргилууртай, цэцгийн мандал шинээр байгуулна гэдгийг мэдэгдсэн. Энэ ажлыг хийхийн тулд зогсоолыг хааж, театрын дэргэдэх "irish" рестораны урд газарт авто зогсоол байгуулах талбайг гаргаж өгнө гэж хотын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ уулзсан. Энэ зунжингаа ажил хийж байна гээд төсвийн хөрөнгөөр тоглосон. Өнөөдөр тэр цэцгийн мандал ч байхгүй, автобусын зогсоол болчихсон байх жишээтэй.

Харин машины зогсоол шинээр байгуулах нийтийн эзэмшлийн талбайг нэг жилийн өмнө тэрбум төгрөгөөр хувийн хэвшилд дуудлага худалдаагаар зарагдаж, хашаа татчихсан байдалтай байна.

Манай театр 2021 онд 90 жилийн ойгоо тэмдэглэхдээ их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит ууган байгууллага учраас нэрэмжит хүнийхээ гэрэлт хөшөөг театрынхаа өмнө байрлуулах хүсэлтээ өгч байсан. Өдий хүртэл шийдэгдээгүй байна. Мөн манай театрын хойно байрлах "Соёмбот өргөө" гэх өндөр шилэн барилга руу орж гарч байгаа бүх автомашин театрын хаалгаар дамждаг. Үүнээс болж үүдэнд түгжрээ үүсч, зодоон болох нь холгүй асуудал үүсдэг. Уран бүтээлчид бэлтгэл сургуулилалтаа тайван хийх боломжгүй, машины зогсоолын асуудалтай тулгардаг. Нийт гурван театрын 500 гаруй уран бүтээлчдийн тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байна. Театрын засварын ажлыг хоёр тэрбум төгрөгөөр хийж байгаа бөгөөд уг нь 2024 оны гуравдугаар сард дуусах байх гэсэн ажил нь удаашралтай ч үргэлжилж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
12
БурууБуруу
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуби 2024-03-21 103.145.234.107

Урд Талын Зогсоол оо Миний ойлогсоноор хойд талынхаа зогсоолыг яриаад байгаан бишүү . аан Зогсоолгүй байна гэж юуу байдаг юм бээ арайл хэтэрлээ

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.88.106

Наймаачдыг шоронд хий. Сумьяабазарын шунал дуусахгүй бололтой.

Avatar

Зочин 2024-03-21 202.21.107.122

Гонконгт 1 машины зогсоол 1000000$ 33750000₮ төвдөө байдаг . Ман маф дуудлага худалдаагаар халхлаж олон нийтийн хэрэгцээт үнэт зүйлсийг хот байгуулалтыг үзэмжийг устгажбна. Өлөнгүүд улс орны аль олигтой бүхнийг завшиж бна хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2024-03-21 103.145.234.58

Хар сарнай Амараа,Гамин Сүхбаатар нараас газраа нэх

Avatar

Зочин 2024-03-21 202.126.91.68

Тер нь зараа биздээ. Енеедер гэхэд тер нь хагартлаа баяжиж, татвар телегчдын менгийг хувийнх шигээ дураар цацаж байна.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.107.9

Төр баяжих гэж юц байсан юм бэ. Тэр зарсан газрыг яаралтай хурааж авах хэрэгтэй. Энд дандаа худлаа юм бичсэн байна.

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.114.31

Машинсаг юм бэ нийтийн унаагаар зорчих хэрэгтэй!

Avatar

Зочин 2024-03-21 66.181.161.213

Газраа зараад оронд нь орон сууцанд орцгоосон гэж ярьцгаадаг даа, танай дарга даамал том жүжигчидийг чинь.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.185.39

сэвжидийн хүү сүхбаатар ач амараа билүү нэг галзуу юм барилгын компанид олон жилийн сэвжидийн талбай байгуулна гэж газар зараад идчихсэн биздээ. та нар л иэдээгүй байж харагдаач. тэр үед нь. нгэж тэмцэхгүй яасан юм. одоо хохв чинь

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.120.187

Haa saigui hulgaich hulgai hiij boloh bolgoniig husah yum.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.184.159

Танай театрын удирдлагууд зараад бараг 10 жил болох гэж бна, өнөөдөр ухаан орсон хүн шиг битгий жүжиглэ. Хуйвалдаж зарсан танай болон улсын тэр удирдлагуудыг зарлаад гараад ир. Одоо барилга барьсан нөхдүүд нь ч хэнээс авсанаа хэлэх байлгйү дээ.

Avatar

mgl 2024-03-21 103.9.90.130

энэ солиорол дээрэм тонуул хэзээ зогсохбол

Avatar

Нэргүй 2024-03-21 139.5.217.120

Театрын газарыг танай дарга нар ахмад уран бүтээлчид чинь нийлээд зараад идсэн дээ тээ

Avatar

Хотын иргэн 2024-03-21 103.57.92.168

шинэ засварласан талбайн зүүн талын замын хашлага өндөрсгөх хэрэгтэй. машин давуулж тавиад зогсоол болгоод байна.явган хүний гарцыг хааж машин тавьж байна. мөн замын тэмдэг тэмдэглээгүй хийх хэрэгтэй. театарт мундаг соёлтой сэхээтнүүд ажилладаг юм бол дээрх асуудалд анхаарал хандуулж ажил болгох хэрэгтэй.

Avatar

Хотын иргэн 2024-03-21 103.57.92.168

хөшөөг энд авч байршуулахыг хотын иргэний хувьд эсэргүүцэж бн. энэ орчинд 5 алхаад л хөшөө байх нь зохимжгүй. Мөн театрын орчинд газрыг танай удирдлагад байсан уран бүтээлч зарсан яриа байгаа шүү.Буруутанг дотроосоо хай.

Avatar

Хотын иргэн 2024-03-21 103.57.92.168

театрын орчиныг хот сайхан тохижуулсан. Та нар цэвэрлэгээ арчилгааг муу жийж бн. Театрын чин гадна талбайн цэвэрлэгээг Дуурийн театртай харьцуулбал шөнө өдөр шиг ялгаатай байна.Өөрсдөө толгойгоо ажиллуул.

Avatar

Нэргүй 2024-03-21 27.123.214.8

tanai teatriin zahiral chin tsartsiim bishuudee hoid urd taliin gazraa lav zarsan zahiral chin

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.177.190

nirgesen hoino ni hasgichana gej hamag gazriig ni zarj idsenii daraa lag nariin yum hucav aa?

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.244

Улсын том театр байж цас мөсөө арилгаачээ! Арчаагүй байна! Өмнөх авто зогсоолыг нь жүжигчид гээд байгаа нөхөд өөрснөө ажиллуулж, мөнгө олдог байсан байх аа. Сумъяабазар нийтийн эзэмшлийн талбай болгосон нь зөв.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.131.238.26

театрын захирал чинь зарчихсан юм биш үү

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.164.171

Цас мөсөө ч арилгачихгүй дэндүү арчаагүй улс юм даа. Хот сайхан тохижуулаад өгсөн байна. Цааш нь цас мөсөө арилгаад хүн шиг аваад явах хэрэгтэй ш дээ.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.164.171

Жүжигчид, уран бүтээлчид гэх хүмүүс нь өөрснөө театрынхаа газрыг зарж идсэн дээ. Харин ч Сумъяабазар зарж идэж зогсоолыг нийтийн эзэмшлийн талбай болгож, тохижуулсан байна лээ. Сайхан тохижуулаад өгсөн талбайг арчлаад аваад явах хэрэгтэй. Автобус гаргаж зогсоодог нь та нарын буруу.

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.112.29

sumbyabuzar llriig shalgaj shorond n hataa yasan idej tsaddaggui s** ve

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.164.171

Наад хүн чинь харин зарагдаж, үрэгдэж зогсоолыг нь нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулсан хүн. Жинхэнэ хулгайч нар чинь наад жүжигчин нэртэй алиалагч нар. Хичнээн том талбай байсан бүгдээрээ идээд дуусгасан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж