Белгород дахин халдлагад өртлөө

Белгород дахин халдлагад өртлөө

Белгород дахин халдлагад өртлөө

Оросын Белгород муж Украины дайралтад дахин өртлөө. Ой мод, тариалангийн талбай, уул толгод бүхий Белгород бүс нутаг нь Украины зүүн хойд зах дагуу 540 км (335 миль) хилэлдэг ба 27 мянган хавтгай дөрвөлжин км  талбайтай, 1.5 сая орчим хүн амтай. Белгородод Оросын төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын 40 орчим хувийн нөөц байдаг ба хэд хэдэн томоохон аж үйлдвэрийн компани, фермүүд байрладаг. Белгород хотод 340 мянга орчим хүн суурьшдаг ч хилээс зүүн тийш 40 км-ийн зайд оршдог тул Украины гол бай болж байна. Тус бүс нутаг нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын түрэмгийллийн нэг талбар байсан. Дайны эхэн үед Киевийн сөрөг довтолгооны дор Оросын цэргүүд Украины зүүн хойд нутгаас ухарсан цагаас хойш тус улсын байнгын дайралтанд өртөж ирэв. Белгород хотод арванхоёрдугаар сарын 30-нд болсон халдлага нь хүндхэн цохилтод оруулсан юм. Амралтын өдрүүдээр оршин суугчид шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед олон тооны пуужин харважээ. Албаныхны мэдээлснээр 25 хүн, түүний дотор таван хүүхэд амиа алдаж, 100 гаруй хүн шархатсан байна. Тухайн үеэс  хойш тогтмол пуужин, нисгэгчгүй онгоцоор Украин  цохилт өгсөөр байна.

Хилийн тосгонууд танк, хуягт явган цэргийн машин болон бусад хүнд зэвсгээр дэмжигдсэн халдлагад удаа дараа өртөв. Орос улс халдлагыг харуй няцааж, халдагчдад их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгджээ. ОХУ Украины халдлагаас үүдэн өдөр тутмын амьдрал өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэж байсан ч Лхагва гаригт болсон халдлага мужийн айдсыг хүргэв. Белгород хотын сургуулиуд Лхагва гаригаас Баасан гариг хүртэл түр хаагдлаа. Мөн их, дээд сургууль, коллежууд зайн сургалтанд шилжиж, клуб, соёл урлаг, спорт болон бусад боловсролын байгууллагууд хаалттай хэвээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хил дамнасан халдлагыг “зүгээр өнгөрөөхгүй” гэж амлан, Украины цэргүүдтэй нэгдсэн Киевийг дэмжигч оросуудад уурлаж, тэднийг "үхэлд хүргэх урвагчид" гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-21 60.240.246.20

Украйнчууд энгийн иргэдийн байр луу пуужин харвана. Оросууд цэргийн обьект руу. Украйнчууд өөрсдөө өөрсдийнхөө орон сууц руу пуужин харвачихаад Оросууд энгийн иргэдийн эсрэг аллага үйлдлээ гээд гөрдөнө. Англи америкчууд нөгөөхийг нь дэмжээд олон улсад баахан худлаа мэдээ цацна. Малнаас дор ухаан муутай маанаг монголчууд барууны мэдээлэлд итгээд шаана

Avatar

Нэргүй 2024-03-21 103.145.234.58

16 настай хүүхэд танайд дадлага хийж байгаа юм уу. редактор аа?

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.107.77

Оросууд өдөр болгон нэг хот, тосгоныг чөлөөлөн урагш давшсаар л байна. Харин Нацистууд энгийн иргэдлүү пуужин, дрон нисгэж ялагдлаа нуух, ивээн тэтгэгчдийнхээ анхаарлыг ялагдлаасаа хөндийрүүлэх жижиг заль л хэрэглэхээс хэтрэхгүй боллоо. Оросууд их удалгүй Харьковыг авах нь тодорхой болж Нацистууд Харьковын иргэдийг албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.107.77

Нацист Украйнд үхэл.

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.114.92

Дайн эхлэхээс өмнө хэн ч Белгород руу буудаж байгаагүй. Оросууд дайрахаас өмнө Украины бүх хотууд амгалан тайван бсн. Путин оросуудыг хамгаалах гэж дайраад баахан оросуудыгаа алуулчих шив дэ

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.114.163

ar haad uguuchee naad hohooluudaa

Avatar

Бодоо 2024-03-21 202.9.46.65

СМЕРТЬ УКАЙНОВ , И ФАШИСТОВ

Avatar

Нэргүй 2024-03-21 202.9.40.145

Одоо орос киевт бүрэн хэмжээний цохилт өгнө л дөө

Avatar

зочин 2024-03-21 66.181.160.60

3 жил л хүлээчихвүү яав …Буухын доотхыг харж үнэг турж үхэв , Путины доотхыг харж чи өлбөрч үхэв..

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.107.116

Haha

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.114.92

ха ха

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.161.46

Сибирь батольны захирагч нь Буриад – Якут залуу..

Avatar

РАВДАН 2024-03-21 192.82.65.175

Агуу Украйн ялж байна. Орос бол үгийн муугаар хэлэгдэж байна.

Avatar

Нэргүй 2024-03-21 43.242.242.59

Украйн өөрсдөө Оросын нутагт ингэж халдаад байвал дайн удаан үргэжилж Украйн өөрөө л хохирно. Барууныхны хатгалгаар онгирч сагсуурч болохгүй. АНУ болон НАТО-гийн орнуудын тоглоом болж гүйцлээ энэ Украйн улс. Томчууд нь тусламжийн баахан доллар цохиод бүр баяжчихсан эх орноо хаяаад гарахад бэлэн байгаа

Avatar

Үхэр ээ 2024-03-21 66.181.161.46

Эм тангаа цагт нь ууж бай.. Эм уусан халбагаа долоож байгаач.. Дутуу долоосноос болоод тун нь багадаад эм чинь чамд үйлчлэхгүй байн шдээ,

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.191.59

Мал евген юу ч хуцаад байдгийн, тэгээд чинийхээр зевхен Украйнд байлдах юм уу ккк, мангуу орк

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2024-03-21 103.111.68.3

ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ ШАЛ ХУДЛАА ЮМ БИЧИЖ БАЙНА.ОРОСЫН ТАСС АГЕНТЛАГ ТИЙМ ЮМ БОЛООГҮЙ ГЭЖ БАЙНА. АР БУЮУ АССОШЕЙТЭП ПРЕСС МЭДЭЭЖ ХУДЛАА Л ЮМ БИЧНЭ,

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.191.59

Телеграм дээр Белгородын захирагч Гладковын ярилцлага бичлэгтэйгээ байна маанаг оркоо, ТАСС ч гэх шиг мэдээлсэн л байгаа. Орос хэл мэддэг ч юм шиг шаахынмаа ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж