Байр суурь: Харилцаа холбооны зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай

Байр суурь: Харилцаа холбооны зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай

Байр суурь: Харилцаа холбооны зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай
Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулалт хийх арга хэлбэрүүдийг нарийвчлан тодорхой болгох шаардлагатай байгаа. Мөн Харилцаа холбооны тухай хууль бусад хуулийн зарим заалтын давхацлыг арилгах, хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд талуудын санал, оролцоог тэгш тусгаж батлах хэрэгцээ бий. Тэгвэл энэ талаар холбогдох албаныхан ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ХУУЛИЙН ГОЛ ЗОРИЛТ
Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.ЭРХЭМБААТАР:
-Харилцаа холбооны тухай хууль бол харилцаа холбоо тэр дундаа цахим хөгжлийн салбар, олон нийтийн өргөн нэвтрүүлгийн телевизтэй холбоотой харилцаанд нөлөөлдөг салбарын гол хууль. Энэ хуулийг боловсронгуй болгох зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, нэг жилийн хугацаанд ажиллаад байна.
Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр хуулийн зарим нэг заалт нь хоорондоо зөрчилтэй, хийдэлтэй, хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Нөгөө талдаа салбарын зохицуулалт хамаардаг, эрх ашиг нь зөрчигддөг, энэ салбар хөрөнгө оруулалт хийсэн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдээс мөн санал авлаа. Тэдний зүгээс хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг дагаад зөвшөөрөл авах хүсэлт, хугацааг уртасгах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, салбарын хяналт харьяа яамдад ирсэнтэй холбоотой хяналт шалгалтын давхардал байгаа тухай гомдол санал ирүүлсэн. Өнөөдөр бид хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах үүднээс хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцүүлгээр хуулийн төслийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай зорилтуудыг тусгасан. Нэгдүгээрт, Харилцаа холбооны зохицуулах хороо бол салбарын тусгай зөвшөөрөл өгдөг гол байгууллага. Энэ байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангана гэдэг хуулийн гол зорилт.
Тус хорооны даргад ямар шаардлага тавих уу, гишүүдийг хэрхэн сонгох вэ? гэдгээс эхлээд анхаарах асуудал их байна. Магадгүй нээлттэй сонгон шалгаруулалтаар иргэн хуульд заасан шаардлагыг хангаж байвал өөрийн нэрийг дэвшүүлж өрсөлдөх боломжтой зэрэг томьёоллууд яригдаж байна. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас ямар нэгэн зохицуулалтыг журмаар биш хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэнтэй холбоотой. Энэ хүрээнд салбартаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журамд мониторинг хийсэн. Журам зохицуулж байгаа зарим нэг заалтыг хуульд тусгах, журам батлах тухай зохицуулалтыг аль болох багасгана.
Мөн нэг чухал өөрчлөлт бол салбарын мэргэжлийн хяналтыг давхцуулахгүй байх. Эргээд салбарын дэд бүтэц, шилэн кабель, харилцаа холбооны байгууламжийг бусдын сөрөг үйлчлэлээс хамгаалах эрх хэмжээг оруулж өгснөөр дэд бүтцийг хамгаалах боломжийг бүрдүүлж байна.
Хамгийн чухал зорилт бол орон нутаг дахь харилцаа холбооны болоод бусад шилэн кабель, дэд бүтцэд анхаарах үүргийн сангийн санхүүжилтийг хэрхэн яаж шийдвэрлэх зохицуулалтыг мөн хөндөж байгаа. Орон нутаг бол өргөн уудам газар нутагтай, хүн ам нь сийрэг учир дэд бүтэц татахад өртөг өндөр шаардагддаг. Технологийн салбар хөгжихийн хэрээр нам орбитын хиймэл дагуул интернэт авахаас эхлээд боломжууд нээгдэж байна. Нөгөө талдаа хэрэглэгчийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах нь мөн л анхаарах зайлшгүй шаардлагатай болоод байгаа.
Иргэд интенэтийн сүлжээг бүрэн дүүрэн ашиглаж байж бизнесийн болоод харилцаа холбооны хэрэгцээгээ хангахад нөлөөтэй. Мөн төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлаа хангах чиглэлд ч мэдлэг, туршлага, сургамж болгоход үүргийн сангийн санхүүжилтийг чиглүүлэх ёстой.
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРААР ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТУУД ХЭД ХЭД ГАРСАН
Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.ЛУВСАН-ОЧИР:
-Харилцаа холбооны тухай хуульд хэрэгжээгүй заалтууд хэд хэд гарсан. Энэ нь хэрэгжээгүй гэхээс илүүтэй өөр хуулиар зохицуулагдаж байсан гэсэн үг. Тиймээс давхар зохицуулалттай заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, 2020 оны долдугаар сарын 1-нээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой өргөн нэвтрүүлгийн зохицуулалтуудыг хүчингүй болгож байна. Мөн радио долгионы тухайд хуульд 2019 оны тавдугаар сарын 30-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор радио долгионы давтамжтай холбоотой заалтуудыг хүчингүй болгох асуудал хөндөгдөж байгаа.
Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр Харилцаа холбооны зохицуулах хороотой холбоотой ямар чиг үүргүүд хуулиар зохицуулагдах нэн шаардлагатай байгааг тогтоосон.
Эхлээд сүлжээ хоорондын харилцан холболт хийгдэх. Өөрөөр хэлбэл техникийн зохицуулалтын асуудлуудыг журмаар бус хуулиар зохицуулах. Энэ нь эргээд тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд урт хугацаанд баталгаатай үйл ажиллагаа явуулах бололцоотой болно. Журам бол хэзээ ч өөрчлөгдөж болно. Харин хууль бол Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тодорхой үе шатуудтайгаар явагддаг учир журмаас илүү баталгаатай. Тиймээс техникийн харилцан холболттой холбоотой асуудлыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Хууль тогтоомжийн хуулийн дагуу эхлээд одоо байгаа хуулийн үр дагаварт үнэлгээ хийх ёстой. Аль заалт хэрэгжихгүй байгаа, цаг үетэйгээ нийцэхгүй байгааг тогтооно. Тэр утгаар хэрэгжилтийг үнэлгээг бид хийсэн. Үүнээс хамаарч үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа, өөрөөр хэлбэл үүрэн холбооны, интернэтийн, шуудангийн, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд ямар асуудал тулгарч байгааг тодруулж гаргах ирэхээр ажиллаж байна. Энэ бүхний дараагаар хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалын төслөө боловсруулна.
Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалын төслийг Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас боловсруулж, сайдаар батлуулж, Барилга хот байгуулалтын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдуудад хүргүүлсэн. Хариу нь ирсэн.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас хуулийн төслийн үзэл баримтлалыг буцаасан үндэслэлтэй холбоотойгоор ажлын хэсэг ажиллаж, тайлбараа өгнө. Үзэл баримтлалтай зэрэгцээд хуулийн ямар нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Цахим хөгжил харилцаа холбооны цахим хуудаст нийтэд нээлттэй тавьсан байгаа. Түүнтэй мөн иргэд танилцах боломжтой.
ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИО ДАГААД ХУРДТАЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА УЧИР ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СУУРЬ ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.БАЯРСАЙХАН:
 -Телевизүүдийн хувьд Харилцаа холбооны хуулиар зохицуулагддаг тодорхой асуудлууд байсан. Тухайлбал, харилцаа холбооны сүлжээнд холбогдох. Энэ удаагийн хэлэлцүүлэгт бидний зүгээс саналаа хэлсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зайлшгүй тусгах зохицуулалтууд гараад байгаа. Цахим хөгжил харилцаа холбооны яаманд Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнд бид мөн саналаа хэлээд оролцоотой ажиллаж байгаа.
Телевизүүд тэр дундаа өргөн нэвтрүүлэгтэй холбоотой хуульд нэмэлтээр заалт оруулах байдлаар шийдвэрлэх төсөл явж байгаа учраас энэ удаагийн Харилцаа холбооны тухай хуульд өргөн нэвтрүүлэгтэй холбоотой саналуудыг авахгүй.
Өргөн нэвтрүүлгийн хуульд саналаа өгөөрэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ ер нь бол харилцаа холбооны салбар сүүлийн үед инноваци, технологио дагаад хурдтай өөрчлөгдөж байгаа учир суурь хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Тиймээс оролцогч талууд идэвхтэй байх нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хасар 2024-03-21 202.55.188.108

Энэ малуудыг зайлуулаач ээ ! .

Avatar

Нэргүй 2024-03-21 172.91.182.247

Монголд авлига дэлгэрэх нэг үндсэн шалтгаан нь тусгай зөвшөөрөл. Төрд бугсан хувалзууд тусгай зөвшөөрлөөр уламжлан хээл хахууль авч, эсвэл авахын тулд гацааж, зогсоож дарамталдаг. Төр засаг бол бизнесийг дэмжинэ, ажил олголтыг дэмжинэ гэсэн ойлголт байхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-21 192.82.64.212

Сайхан цүнхчингүүд байна даа. ТВ нэг түвшинд дугаралттай болгочих эхлээд ТВ үзээд дууг нь байнга нэмж чангалах төвөгтөй юм.

Avatar

Нэргүй 2024-03-21 139.5.217.175

Нам дагаж суганы үс царайлсан

Avatar

Нэргүй 2024-03-21 27.123.212.86

100 ямаанд 60 ухна гэдэг шиг л зохицуулалттай байна даа. Хүн амын тоо хэд билээ? хэдэн телевизтэй билээ, мөн түүнчлэн үүрэн холбооны хэдэн компани байна. Хүн амын тархалт сийрэг, газар нутаг томтойн хувьд хөрөнгө оруулалтыг хамгаалах, чанартай үйлчилгээг хүргэх зорилт байгаа л бол цөөхөн, чанартай баймаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж