Та олон улсын вэбсайт, платформуудаас авсан үйлчилгээний төлбөрөө төлөх, эрхээ сунгахдаа ямар төлбөрийн хэрэгсэл ашигладаг вэ?
Голомт банкны картыг ашиглан олон улсын платформоос үйлчилгээ авч, худалдан авалт хийдэг харилцагчдад зориулсан ээлжит бэлэг задарлаа.
Голомт банк онлайн худалдан авалт болон автомат сунгалт /subscription/ үйлчилгээнд үзүүлэх төрөл бүрийн картын урамшуулал, хөнгөлөлтүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Харин энэ удаа харилцагчдын хамгийн их хэрэглэлдэг энтертайнмент аппликэйшн, вэбсайтуудыг багтаасан subscription үйлчилгээний буцаан олголттой урамшуулалт аяныг зарлаж байна.
Та 2024.03.20-2024.12.31-нийг дуустал 8 сарын туршид дараах платформуудын subscription төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны Visa, Mastercard брэндийн кредит картууд болон SocialPay аппликэйшний бүх төрлийн виртуал картаа холбон төлбөр төлөөд 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
Урамшуулалд хамрагдах боломжтой платформ:
- APPLE MUSIC: music.apple.com
- SPOTIFY: spotify.com
- NETFLIX: com
- KINDLE: com/kindle-dbs/hz/subscribe/ku
- STEAM: steampowered.com
- ZOOM: zoom.us
Урамшуулалт аяны хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ байх бөгөөд буцаан олголт 3 өдрийн дараа таны дансанд орно.
Subscription гүйлгээнд үзүүлж буй энэхүү урамшуулал нь 2024 он дуустал үргэлжлэх тул хараахан Visa, Mastercard брэндийн кредит картын харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж картын нөхцөл, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Харин SocialPay аппликэйшний “Виртуал карт” хэсгээс Visa, Mastercard, Unionpay, Amex брэндийн виртуал картаа үнэ төлбөргүй захиалах боломжтой.
Автомат сунгалт /subscription/ үйлчилгээ гэж юу вэ?:
Та аль нэг платформоос үйлчилгээ авахдаа төлбөрөө автомат сунгалттай болгох нь хямд төлбөрөөр олон шинэлэг үйлчилгээг цаг алдалгүй авах, төлбөр төлөх процессыг зөвхөн нэг удаа гүйцэтгэж, нэмэлт алхам хийлгүйгээр цагаа хэмнэхээс гадна өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон төлбөрийн төлөвлөгөөг үүсгэх зэрэг давуу талуудыг танд олгоно.
Холбоотой мэдээ