"Kentucky Fried Chicken" буюу бидний нэрлэж заншсан "KFC"-ын үндэслэгч хурандаа Сандерсын хуванцар хөшөө Японы бэйсболын шүтэн бишрэгчдийн хувьд аз хийморийн бэлгэдэл байв.
Тэр дундаа хамгийн галзуу, омогтой хөгжөөн дэмжигчид гэвэл Осакагийн Ханшины Барс багийн шүтэн бишрэгчдийг хэлнэ. 1985 онд Ханшины Барс баг Бэйсболын дэлхийн цувралын япон хувилбарт ялсны дараа хөгжөөн дэмжигчид нь хурандаа Сандерсын хөшөөг Дотонбори голд живүүлсэн. Гэвч үүнээс хойш Барс багийн аз од тэнэж оджээ. "Хурандаа Сандерсын хараал" хүрсэн учир Дотонбори голоос хөшөөг эргүүлэн гаргаж ирсэн тохиолдолд аз ивээнэ гэсэн цуу яриа хөгжөөн дэмжигчдийн дунд гарсан байна. Улмаар хөшөөг 2009 онд барилгын ажлын үеэр олсноор цэвэрлэж, засаж янзлаад эргүүлэн байрлуулсан.
Хөгжөөн дэмжигчдийн хэлж буй хараал гэх зүйл арилалгүй олон жил болсон ч эцэстээ өнгөрсөн онд Барс баг дахин ялалт байгуулж чадсан юм. Энэ нь 38 жил хүлээсэн ялалт байлаа.
Гэвч "KFC" компани Мягмар гаригт уг хөшөөг арчилгаа авахааргүй муудсан тул устгана гэж мэдэгдэв. Хөшөөг устгахын өмнө сүмд хүндэтгэл үзүүлэх ёслол болж, компанийн Япон дахь ерөнхийлөгч Такаюки Ханжи оролцжээ.
Аз хийморийн бэлгэдэл болсон хурандаа Сандерсын хөшөө Барс багийн ялалтад үнэхээр нөлөөлөх эсэхийг бид хүлээх л үлдлээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Зочин. 2024-03-21 66.181.160.98
KFC нь бизнесээ генийн өөрчлөлттэй тахианы махаар хийдэг – гэдэг нь үнэн болов уу? Тиймээс ч гадаадын олон улсад үйл ажиллагааг нь хорисон гэх юм. Хаана хаана хорьсон юм бол? Тэгвэл яагаад манайд өргөжөөд байна вэ?