Аун Сан Су Чигийн байшинг худалдахад хүн ирсэнгүй

Аун Сан Су Чигийн байшинг худалдахад хүн ирсэнгүй

Аун Сан Су Чигийн байшинг худалдахад хүн ирсэнгүй

Мьянмарт шоронд хоригдож буй удирдагч асан Аун Сан Су Чигийн байрыг дуудлага худалдаагаар зарах болсон. Гэвч Лхагва гаригт товлосон дуудлага худалдаанд нэг ч хүн ирээгүй аж. Байрны эхлэх үнэ нь 90 сая ам.доллар байсан.

Аун Сан Су Чи болон түүний ах Аун Сан У нарын хооронд олон жил үргэлжилсэн тэмцлийн эцэст Янгон дахь 0.78 га талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Дээд шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулах болсон.

Нобелийн шагналт Аун Сан Су Чи 27 жилийн хорих ялаа эдэлж буй. Түүнийг дэмжигчид Аун Сан Су Чид зохиомол хэрэг тулгасан гэж үздэг.

Тэрбээр Их Британиас буцаж ирснээсээ хойш Мьянмарт өнгөрүүлсэн гуч гаруй жилээ колоничлолын үеийн хуучирсан виллад өнгөрүүлсэн юм. Энэ 30 жилийн 15 жилд нь тэр өмнөх хунтагийн үеийн гэрийн хорионд байсан. Суллагдсаныхаа дараа тэр нийслэл Нейпьитау руу нүүж, 2021 оны хоёрдугаар сар хүртэл Мьянмарын де-факто удирдагчаар ажилласан. Дуудлага худалдаанд оруулж буй байшинд тэр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нартай төрийн өндөр дээд түвшний уулзалт хийж байжээ.

Өдгөө 78 настай түүний ах Аун Сан У анх 2000 онд үл хөдлөх хөрөнгийн хувийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. Үүл хөдлөх хөрөнгийг ах дүүсийн хооронд тэнцүү хуваах шийдвэрийг 2016 онд шүүхээс гаргасан. Ах нь үл хөдлөх хөрөнгөө дуудлага худалдаагаар зарж, орлогыг нь тэнцүү хуваахыг шаардан давж заалдсан ч бүтэлгүйтсэн аж. Харин Мьянмарын төрийн эргэлтийн дараа Улсын дээд шүүх түүний гомдлыг хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийг дуудлагаар худалдах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болор 2024-03-21 202.126.89.100

Мьянмар Зелинский Навальный биз дээ. Британы агент төлөөлөгч эх орноосоо урвагч . Нобель энэ тэр өгөөд үнэн даварсан гарууд аа

Avatar

Jariga.mn 2024-03-21 124.158.107.59

Бичиг үсэг тайлагдаагүй надаас долоо дор хүнээр мэдээ шивүүлдэг байдлаа хэзээ болих юм бэ.Уншиж бичиж чадахгүй ядаж байхад чинь ядаргаатай дан алдаатай текст болилдоо.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.90.74

Хэд хэдэн нийтлэл уншлаа.үг үсэг дүрмийн алдаа дүүрэн юмаа.

Avatar

Зочин 2024-03-21 122.201.31.73

Аун Сан Су нь Роханжа үндэстнийг устгаж байсан фашист хүн .

Avatar

Tt 2024-03-21 122.201.31.200

he TT t ttt55555to uu TT to uu TT t my TT TT TT TT TT TT TTto get y TT TT TTT to TT TT you Yu tttt III TTT TT

Avatar

Хүрлээ 2024-03-21 202.55.188.108

МЭДРЭЛ Ц. ЭЛБЭГДРЖИЙН ШҮТЭЭН АВГАЙ ШҮҮ ДЭЭ . л***р ..

Avatar

ЗОЧИН 2024-03-21 192.82.92.153

ЦАГТАА ЦАЛГИЖ ЯВСАН ЭМЭГТЭЙ ОЛОН ЖИЛ ШОРОНД СУУЖ ЗОВОХЫН ХАЖУУГААР АХ НЬ БАС ӨМЧ ХӨРӨНГӨ ГЭЭД ЮУ Ч БИЛЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.89.76

хөөрхий насаараа шорон гэрийн хорио гээд үйлээ үзсэн тэмцэгч эмэгтэйг цалгиж явсан ч гэх шиг доромжилж яахнав дээ чамайг бодвол хувиа хичээгээгүй ард олныхоо төлөө тэмцсэн нобелийн шагналтай дэлхийд данстай эмэгтэй шүү харин чи бол эргэн тойрныхон чинь байтугай ах дүү нартаа ч сайнаар танигдаагүй танигдсан ч олигтой дурсагдахааргүй архичин хүчирхийлэгч биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж