Вьетнам улсад Монгол Улсын есөн иргэн хорих ял эдэлж байна. Тодруулбал, хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн найм, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн нэг иргэн хорих ял эдэлж байна.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсынхаа иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ.
Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл, хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүслээ.
Мөн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар хоёр улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.
Нэргүй 2024-03-21 59.153.114.97
Манай уртууд европийг бол нураагаад эзлээд тэндээ шо-д орох нь ороод аргаа олоод сурчихсан бдаг юм шиг. х***а, бийтнам бол тэгэхгүй , жангий нь амаар гартал өгч ясыг цайлгана… хулгайч нарыг авах хэрэггүй… Урдах улс төрийн том хулнайч нараа яая гэж бхад….
Нэргүй 2024-03-21 103.57.95.222
гэмт хэрэг нь батлагдсан юм бол наанаа цаазалчих.
Нэргүй 2024-03-21 103.57.95.222
хаа сайгүй камер байхад батлаж ядаад байх юу байхав дээ. тэрийг мэдэхгүй мулгуу тэнэг юм бол бусдад гай учруулж байгаа бол бүрч
Нэргүй 2024-03-21 66.181.185.211
Тэндээ сайн хүмүүжээд, ажил хийж сураад ирээрэй
Нэргүй 2024-03-21 114.136.169.120
Хүний газар хулгай хийж улс үндэстнийхээ нэрийг муутгасан бол Монголд ирэхээр нь дахин яллах хэрэгтэй.
Нэргүй 2024-03-21 59.153.114.31
Бусдад гай болсон шаарнууд!
Нэргүй 2024-03-21 78.174.209.126
Монголын 9 хулгайчийг тэнд нь хатаа. Ирвэл энд дахиад л хуогай хийнэ.
ЗОЧИН 2024-03-21 192.82.92.153
АВТОБУСАНД БАЙНГА ХУЛГАЙ ХИЙГЭЭД БДАГ БСАН ГАРУУД… ХҮНИЙ НУТАГТ БАС ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДСАН БНА ЛЭЭ. ӨМНӨ ТЭДНИЙ ЗУРГИЙГ ҮЗҮҮЛЖ БАЙСАН, АВТОБУСАНД БҮЛГЭЭРЭЭ УРАГШ ХОЙШ СЭЛЭЭД ХҮНИЙ ЮМ ХУЛГАЙЛААД БДГ БСН ЗАЛУУС…
Зочин 2024-03-21 76.220.74.140
Манайхаас бусад газар хуулийг яс хэрэгжүүлэнэ ш дээ.
Zochin 2024-03-21 202.21.111.170
Санал: Гадаад улсад худгай, дээрэм хийсэн монгол иргэдэд дахин гадаад паспорт бүү олго. Монгол хүнийг гадаад оронд МУУ ХЭЛҮҮЛЖ, МУУХАЙ ХАРАГДУУЛДАГ нь эдгээр хулгайчид шүү.
Нэргүй 2024-03-21 103.57.94.143
Наад хулгайчуудаа зүгээо наана нь үлдээ.
Нэргүй 2024-03-21 153.246.219.57
хулгай хийнэ гэдэг хаана хийсэн ч жигшүүртэй үйлдэл шүү дээ санамсаргүй хүний юм авна гэж тэр тусмаа дэлгүүр захаас … муухай хаана ч бхйсан хулгай бол муухай
ИРГЭН 2024-03-21 66.181.167.254
МОНГОЛ ДАРГА, ГИШҮҮД САЙД НАРЫН ХУЛГАЙ БОЛ ЯАХ ВЭ ?
Нэргүй 2024-03-21 59.153.86.198
Битгий ав муу урт гартангуудыг тэнд нь хатаагаад ухаарал олго!!!!!!!!!!!!!!!!
Монгол хүү 2024-03-21 64.119.29.63
МОНГОЛ УЛС ХУЛГАЙЧУУДАД ЭЭЛТЭЙ УЛС ДАА…ТӨРӨӨСӨӨ АВХУУЛААД МАЛЧИН МАЛЫН ХУЛГАЙ ГЭЭД БҮХ ШАТАНД ХУЛГАЙ НҮҮРЭЛЧИХСЭН ХУЛГАЙЧУУДЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ТЭД НЬ МОНГОЛЫН ТЭРГҮҮНИЙ БАЯЧУУД БОЛООД Ч ЯВАХ ШИГ … ХӨЛ ТОЛГОЙ ОЛДОХГҮЙ ШУДАРГА ЁС АЛДАГДСАН ГАЗАР УЛС БОЛЧИХООД БАЙНА ДАА…
Нэргүй 2024-03-21 202.21.108.75
МОНГОЛД хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 12-20 жил БОЛГОХ ХЭРЭГТЭЙ….ХҮНЭЭС ЮМ АВЧИХААД ӨГДӨГГҮЙГ ХУУЛИЙН ӨНДӨР 10-15 ЖИЛ ЯЛТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ…
зочин 2024-03-21 66.181.167.4
Манайд ч гэсэн вьетнамууд зүгээр байдаггүй л юм шиг билээ, тэдний толгойг илээд хөөрхийлөөд байх хэрэггүй л болов уу
zochin 2024-03-21 103.57.92.140
ali neg ulsad gemt hereg uildsen bol ter l yal, uilee edelj baigee.