Монголын боксчид олимпод оролцох уу?

Монголын боксчид олимпод оролцох уу?

Монголын боксчид олимпод оролцох уу?

Монголын боксын холбоо сүүлийн үед дуулиан шуугиан, хөл хөдөлгөөн ихтэй байна. ЭцТэгвэл өнгөрсөн хугацаанд ямар үйл явдлууд өрнөснийг та бүхэндээ тоймлон хүргэе.


ШИГШЭЭ БАГ УНГАРЫГ ЗОРИВ

Монголын боксын үндэсний шигшээ баг нэгдүгээр сарын 13-ны өдөр Унгар улсыг зорьсон. Явахын өмнө Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон бусад удирдлагууд үндэсний шигшээ багтайгаа уулзаж амжилт хүсэв.
Унгар улсад олон улсын хамтарсан бэлтгэлд Монголын шигшээ баг хамрагдсан бөгөөд тус улсад олон улсын тэмцээнд мөн оролцсон. Цаашлаад Болгар улсад олон улсын хамтарсан бэлтгэл, "Странджа-2024" олон улсын тэмцээнд оролцоод хүлгийн жолоогоо Герман улс руу залж, тус улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдсан гэнэ.
Нийт нэг сар 15 хоног Европын цуврал тэмцээнүүдэд оролцсоны эцэст хүсэн хүлээсэн Итали улсад болох олимпийн эрхийн тэмцээнд хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 12 хооронд хүч үзэх байсан юм.
Л.ОТГОНДАЛАЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО
Гавьяат тамирчин, Рио-2016 олимпийн хүрэл медальт Л.Отгондалай албан ёсоор боксын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдов. Түүний хувьд шигшээ багаа ахлан Унгарыг зорьсон юм.

БОКСЫН ХОЛБООНД ОЛИМП ЧУХАЛ БИШ

Парисын олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулах эрх олгох дэлхийн эхний тэмцээн Итали улсад гуравдугаар сарын 3-наас 11-ний өдрүүдэд болсон. Энэхүү тэмцээнд 113 орны 602 тамирчин өрсөлдөв. Гэвч Монголын тамирчид тодорхойгүй шалтгааны улмаас мэдүүлгээ өгөөгүй. Монголын боксын холбооны зүгээс ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй.

Италийн Бусто-Арсицио хотод эхэлж буй тэмцээнээс нийт 13 эрх эзэддээ очив.

Өнөөдрийн байдлаар Монголоос эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн нар олимпийн эрхээ аваад буй. Парисын олимпийн эрх олгох боксын сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Тайландын Бангкокт болно.

БОКСЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД АЖЛАА ӨГЛӨӨ
Тамирчдынхаа мэдүүлгийг цагт нь өгөөгүй боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ажлаа өгч, түүний оронд гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба ирэв.
Мөн боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа өгч, түүний албыг дэд ерөнхийлөгч В.Ганзориг түр орлохоор болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр олимпийн эрхийн тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг тухайн улсын олимпийн хороо нь тэмцээнийг зохион байгуулагчид руу илгээдэг аж. Гэвч Монголын боксын холбоо цагтаа багтаан мэдүүлгээ Монголын үндэсний олимпийн хороонд илгээгээгүй гэнэ. Тиймээс олимпийн хороо боксын холбооны мэдүүлгийг илгээж чадаагүй.
Үүний улмаас ажлын хариуцлага алдсан Ц.Батнасан ажлаа өгч, П.Сэрдамба иржээ.

Э.ЦЭНДБААТАР ОЛИМДПОД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАВ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргажээ. Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсч уучлалт гуйсан байна. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүсчээ.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд зөвхөн боксын рингэнд тулалдаж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг хүсэл минь байсан. Одоо та бүхэн сүүлийн хүсэл болох олимпийн эрхийн тэмцээний сорилд 63,5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү гэжээ.

Э.Цэндбаатар 2016 оны Риогийн олимпийн шөвгийн наймд АНУ-ын тамирчин Аль-Шакур Стивенсонд ялагдсан бол 2020 оны Токиогийн олимпийн мөн шөвгийн наймд Оросын Альберт Батыргазиевд ялагдсан билээ. Харин 2018 оны Азийн наадамд түрүүлж, 2019 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай.

Э.ЦЭНДБААТАРЫН ХҮСЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ ГЭВ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2024 оны Парисын олимпын наадмын эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж Монголын боксын холбоонд хандсан.

Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээж авах эсэх талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба ярихдаа "Гавьяат тамирчин Э.Цэндбаатар боксын холбоонд хандаж, хүсэлт гаргасан байсныг харсан. Тэрбээр хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй байгаа. Ямартай ч Э.Цэндбаатарын хүсэлт албан ёсоор ирвэл Монголын боксын холбооны удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэр гаргах байх. Одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.92.98

Толгой руугаа байнга цохиулдаг, боксчин хүнийг сонгосноос бичиг үсэгтэй, боловсролтой сайн менежер хүн л сонгох ёстой байх даа…манайд бүх юм эсрэгээрээ номын сангийн захиралаар яруу найрагчыг, хүнсний үйлдвэрийн сайдаар гурилын компаний захирлыг, уул уурхайн сайдаар наймаачин хүнийг гээд л

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.180.95

Нянбактeривирусдаад дуусчээ

Avatar

зочин 2024-03-21 66.181.167.4

Засаглалын хямралтай болчихсон газар юм байна даа, улстөрчид спортын холбооны ажилд хэт хутгалдаж орохоор л ингэдэг, бөхийн холбоодын замаар л орж байгаа юм уу даа

Avatar

зочин 2024-03-21 103.9.90.130

Шигшээ баг хариуцсан улсын байгууллага байдаггүй юм уу. Тэр нь юугаа хийж байдгийн

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.177.23

haayaa arhidana tamichdaa yargalj kaif awna uldsen tsagt mungu ugaana uur iomgui

Avatar

Зочин 2024-03-21 78.187.120.177

Хэрэг тарьсан тул бүгд бултчихсан. Гавьяа байгуулсан бол бүгд ил гарна, бүр булаацалдана…

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.92.229

эргүү бөх Б.Бат-Эрдэнэ фзда битгий юм бүхэнд оролцоод байгаач.Нянгар бөөс бас самарчаад явсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж