Махны үйлдвэрүүдэд шалгалт хийж, дахин түр хаажээ

Махны үйлдвэрүүдэд шалгалт хийж, дахин түр хаажээ

Махны үйлдвэрүүдэд шалгалт хийж, дахин түр хаажээ

Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байгаа аж.

Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.

Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж бөгөөд дээжийн хариу гараагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

ТҮР ХААСАН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЗӨРЧЛИЙГ ЦАГДААД ШИЛЖҮҮЛСЭН

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар түр хаагаад буй үйлдвэрүүдийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг өчигдөр тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэстэй хамтран зохион байгуулан ажиллаж. Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид дээж авч, нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, Байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлсэн байна.

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгах ажлыг энэ сарын эхэнд зохион байгуулсан бөгөөд шаардлага хангахгүй, стандарт бус үйлдвэрүүдийн махыг лацдаж дахин устгалд оруулна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haha 2024-03-21 202.9.46.25

Наад өмхии махууд хуушуур бууз банш бөөрөнхии мах болоодл гуанз дэлгүүрээр шахаж байж магадгүйдэээ эсвэл энэ өмхии махын хужааруу нь гарга

Avatar

зочин 2024-03-21 66.181.185.106

Зэрлэг махчингуудад зориулж бэлддэг аятай бохир заваан бараг хүй нэгдлийн зэрлэг аргаар мах бэлтгэл явагддаг. Одоо болио!!!! Орчин үетэйгээ нийцэж техник технологи автомат дамжлага цэвэрхэн ариутгасан хувцаслалт бас ажлын байрны ариутгал багаж хэрэгслэлийн ариутгал зэргийг шааердлагын хэмжээнд хүргэсэн тийм л үйлдвэрлэлийг оруулж ирж ажиллуулж чадах компаныг сонгооч ээ .
Зүгээр л монгол хятадын нядлаачдыг л ажиллуулаад байхийм

Avatar

Шантаажлагчид 2024-03-21 202.21.113.238

Монгол хүн хэзээ ч хятадын үйлдвэрээс мах худалдаж авахгүй. Нөөцийн мах худалдаанд гарахад ард түмэн авахгүй байгаа биз дээ, борлуулалт муу байна гээд л бичээд байна. Эмээлтийн хятадын махны үйлдвэрүүд боловсруулсан махаа урагш нь гаргадаг. Урагшаа гарч байгаа махны чанар нь муу байна гэж санаа зовж байгаа хүмүүс харин хэн бэ? Шантаажлагчид л биз дээ.

Avatar

Зочин 2024-03-21 66.181.183.183

Монголчууд бүгдээрээ хордож үхвэл гайхах хэрэггүй. Монголчуудын дээрмийн шунал авилга улс орон үндэстнээ устгана. Монголд толгойтой болгон авилга хахуул авдаг болсон.

Avatar

Зочин 2024-03-21 66.181.183.41

Хяналт шалгалт хийдэг новшийн байцаагчид л энэ улс орныг хордуулж байгаа, халаасны хэдхээн халтар цаасаар. Хууль, хяналт шалгалтынхан хатуу байж чадвал иймэрхүү асуудлаад шууд л дарагдана. Новшийн байцаагч, хууль хяналтынхан!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

chek 2024-03-21 103.57.93.106

хужаануудаа хөөж зайлуулаагүй цагт мөн л хэвээрээ байна хужаанууд хахуулийн мөнгөө бариад зогсож байгаа авах хүмүүс нь бэлэн

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.90.32

Мэргэжлийн хяналтын гэх тодотголтой хүмүүс сайн шалгаад өгөөчээ энэ улс орон хууль дүрэм журамтай гэдэгийг харуулаад өгөөч ард түмэнийг амар амаглан болгоод өгөөсэй

Avatar

зочин 2024-03-21 66.181.160.60

Шаааал худлаа шд …Нэг махны үйлдвэр нь нөгөө махны үйлдвэрээ шургаж байгаа шд … Мэргэжилийн хянатынхан яахав дэ аль альнаас нь авилагаа шаагаад л .. Эцэсд нь махны үнэ нэмэгдээд л ..Хэрэглэгч нь ард түмэн түүнийг нь төлөөд л ….
Хөдөө гэрийнхээ гадаа шороотой хутгаад нядалхаар зүгээр Хотод авчраад үйлдвэрт нядалхаар болохгүй болчихдог айн ..

Avatar

Нэргүй 2024-03-21 43.242.243.212

Хятад хүний гар ормон бүх махны үйлдвэрээ хаа эрдэнэтэд хятад махны цех нь намрын мах гээд улаан өнгөтэй мах зардаг шүү эсвэл бүр хархлцан махаа нөөцн гэж зардаг махны захуудыг шалгамаар юм МХэргүүлэн ажиллуулмаар юм дамар царайлсан н**ш нь татан буулгадаг бнаа

Avatar

Нэргүй 2024-03-21 139.5.217.96

Түр хаагаад ямар ч нэмэргүй биз дээ, ард нь хамгаалах монгол эзэн байж л байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.94.46

Эмээлтэд байдаг Женкогийн махны үйлдвэрийг хаагаад өгөөч ээ !!!

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.124

Авилгаа төлөөд нээлгэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж