Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 8-9 нь шүд нь цоорсон гэх судалгаа бий. Монгол таван настай хүүхдийн шүд цоорлын өвчин дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэдгийг албаныхан онцлов. Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайдаа дээд цэгтээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насандаа хамгийн их байна. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд дээд цэгтээ хүрч, шүдгүйдэл 85-89 нас хүртэл нэмэгдэж, дараа нь буурч байгааг мэргэжилтнүүд мэдээллээ.
Орон нутгаар нь авч үзвэл, 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байгаа бол 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймгаар Завхан 74 хувь, хамгийн бага аймгаар Төв аймаг 40 хувьтай байна.
"Ер нь бид 32 цагаан шүд гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үеийн залуус 28 шүдтэй буюу дөрвөн агт араа шүдний үүсгэвэргүй болсон. Шүдний цоорлоо огт эмчлүүлэхгүй удаан явснаар эрүүний ясаа хусч, тайруулахад хүрдэг болжээ.
Асран хамгаалагч хүүхдийнхээ эрүүл мэндийг үл хайхарснаас болж шүд нь өвдөж, буглаж байхад нь эм уулгаж, ахуйн нөхцөлд аргалахыг оролддог.
Үүний улмаас шүдний өвчнийг даамжруулж, буйл, ясны хальс үрэвсдэг. Энэ өвчлөл огт зогсоогүй, ийм хүнд тохиолдлууд гарч байгаа нь харамсалтай. Эрүүл мэнддээ анхаарч, амны хөндий ариун цэвэртээ анхаарч чадвал өтөл насандаа ч ам дүүрэн цагаан шүдтэй байх бүрэн боломжтой" гэдгийг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн танхимийн эрхлэгч Э.Билгүүн хэлсэн юм.
ОРОН НУТГААС 27 ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ХОТОД ШИЛЖИЖ ИРСЭН
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:
-Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны дүн дээр суурилж, 2023 онд нүүр, ам судлалын мэргэжилтнүүдтэй уулзсан. Энэ үеэр тодорхой хөтөлбөрийг дэвшүүлж, 2024 оноос "Эрүүл шүд" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр 2023 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар "Эрүүл шүд" арга хэмжээг танилцуулж, хөтөлбөрийг боловсруулах үүрэг даалгаврыг авсан. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хамтарсан тушаалаар 2024-2027 оны "Эрүүл шүд" хөтөлбөрийн төлөвлөгөөг баталж, энэ оны эхний сараас үе шаттай хэрэгжиж байна гэв.
Төрийн өмчийн шүдний кабинет Улаанбаатарт 16, хувийн хэвшлийн 371 ажиллаж байгаа бол орон нутагт төрийн өмчийн 37, хувийн эмнэлэг 110 ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн.
Нэг тоо онцлоход, 2022-2023 онд орон нутгаас 27 шүдний эмнэлэг хотод шилжиж ирсэн байна. Эрүүл мэндийн даатгалаар нэг шүдийг 48 мянган төгрөгөөр эмчилдэг байсныг хотод 60 мянга, орон нутагт 90 мянган төгрөг болгон нэмжээ.
Ялангуя өсвөр насны хүүхдүүд амны хөндийн бактерийг бие биендээ халдаах магадлал өндөр байдаг. Амны хөндийд байгаа нян бактерууд цусаар дамжин, бусад дотор эрхтэн рүү тархах магадлал маш өндөр байдаг. Улмаар хүүхдийн амархан хоолой өвддөг болох, ханиад нь эдгэхгүй хатгаа болдог бол том хүмүүст архаг хууч өвчнийг сэдрээж, бөөр, зүрхний өвчний суурь болдог аж. Тиймээс амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь эрүүл явахын гол үндэс аж.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ БИЕИЙН ТАМИР, БИОЛОГИ, ФИЗИКИЙН БАГШ ЗААДАГ
Эрүүл мэндийн яамнаас 2024 оноос цэцэрлэг, сургуулиудад шүд угаах орчныг бүрдүүлж, тусгай цаг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан хэлж байв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50, 37 дугаар сургуулиудад энэ аргыг туршиж үзсэн байна. Цаашид бага ангиас нь энэ зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх анхаарах шаардлагатай байгаа ч сургуулиудад эрүүл мэндийн хичээл бага цагаар орж, мэргэжлийн багш хичээл заадаггүй. Энэ талаар НЭМҮТ-ийн мэргэжилтэн хариулт өгсөн юм.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа:
-Ерөнхий боловсролын сургуульд 2018 оноос эхлэн эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулж эхэлсэн. Энэ хичээлийг 4-12 дугаар ангийн сурагчдад зургаан сэдвийн хүрээнд ордог. Тэр дунд хувийн эрүүл ахуй гэдэг агуулгын хүрээнд шүдээ хэрхэн зөв угаах вэ, шүдний гажгаас яаж сэргийлэх вэ гэдгийг заадаг. Харамсалтай нь энэ хичээлийг заах багш нарын асуудал тулгамдаад байна. Мэргэжлийн эрүүл мэндийн хичээл заадаг багш хангалтгүй байгаагаас биеийн тамир, физик, биологийн багш нар эрүүл мэндийн хичээл зааж байна.
Монгол Улсын багшийн их сургуульд эрүүл мэндийн хичээл заагч багш нар бэлддэг факультетийн хувьд 2015 он хүртэл дөрвөн жил тасарч, энэ хичээл заах багш нарыг бэлдээгүй.
Үүнийг Боловсрол шинжлэх ухааны яам хүлээсэн хэдий ч 2018 оноос хойш таван жилийн хугацаанд хяналт үнэлгээ хийх цаг нь болсон. Эрүүл мэндийн хичээлийн багш нарын чанар, хүртээмжтэй байдал хангалтгүй байна. Мөн дөрөвдүгээр анги хүртэл эрүүл мэндийн хичээл орохгүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бага ангид хүн, байгаль орчин хичээлээр эрүүл мэндийн хичээлийг нөхөж ордог гэдэг тайлбарыг өгдөг. Бид энийг шинэчлэх шаардлагатай байгаа хэдий ч хичээл заах багш нь байхгүй байна.
Т.Хуншагай
Нэргүй 2024-03-21 158.59.146.31
emchilgeenii tulburiig urhiin orlogotoi haritsuulahad het undur baina, irged uilchilgee avcı chadahgui baina, duurgiin shudnii emch nar hungui hernee tag baihgui geed uilchlehgui baina, uilchilgeenii hurdan shuurhai baidal gej alga baina, manaih hun avahgui geed butsaah ni ih beinah, huviin bolon ulsiin emneleguud tonår tuhuurumj muu biana, tsoorltoi eseh evel zugeer tsainii ungur togtsoniig yalgaj medehgui baina
Зочин 2024-03-21 202.21.100.210
Хоол хүнснээс болоод хүний эрүү богиносоод 4 агт араа хэрэггүй болсон шүү дээ. Агт араа ургавал бушуухан авахуулах хэрэгтэй урд шүднүүдээ шахаад арзайлгаад эхэлдэг.
Нэргүй 2024-03-21 59.153.114.187
агт арааг заавал авах шаардлагатай
Нэргүй 2024-03-21 43.242.242.59
Ардчилалаас өмнө Монгол хүн бүр 32 шүдтэй байсан. Одоо ардчилсан нийгмийн иргэд шүдээ хэмнээд 28 болгочихсон байх юм.Одооны иргэдээс янз бүрийн юм гарнаа.
Зочин 2024-03-21 59.153.113.55
дүүрэг бүрт шүдний төвтэй болгочих аавын хүү бна уу хулгайч нарыг хараад бүтэхгүй нээ
Нэргүй 2024-03-21 66.181.181.92
Шүдээ угаана гэж байдаггүй юм билээ, ааруул идэх сайн гэтэл тэр нь чихэрээр зуурсан болохоор ямар ч сайн юмгүй
Нэргүй 2024-03-21 118.221.242.42
хохь нь шүдний сойзоо ч хийж чадахгүй чааваас. ийм л юмнууд улс удирдаж байна
Нэргүй 2024-03-21 118.221.242.42
шүдний оо сойз их муу хятдынх болоол тэр
лол 2024-03-21 103.168.34.173
Гохь чинь Хужаагаас болсон юм бол гохино!
Монгол 2024-03-21 202.21.110.106
Эрүүл мэндийн даатгалаар шүдний эмнэлгүүд үзэх хэрэгтэйшдээ.Ганц улсын 1 эмнэлэг нь бүтэн жил тойрсон оочиртой.Ийм байхад монгол хүн яаж эрүүл байх вээ дээ >Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг.Их татвар даатгал авдаг байж , монголчуудаа эрүүл болгоё гэж огт бодохгүй юм
иргэн 2024-03-21 59.153.84.210
шүд амны ариун цэвэр нь цэвэр хувь хүний хариуцлага бдг бгаа шүү, шүдний эмчилгээг улс заавал хүн бүрт үнэгүй даатгалаар хийх албагүй ээ, иргэд өөрсдөө хариуцах ёстой, бусад өвчлөл бол даатгалаар үйлчилгээ авч болох юм
Алтан 2024-03-21 202.21.107.121
би жар хүрсэн. гэхдээ 29 шүд ургасан. одоо бүх шүд унаагүй. гол нь хатуу ааруул мэрэх сайн. бас нас ахихад шүдээ үе үе сайн зууж байх хэрэгтэй.
Нэргүй 2024-03-21 103.168.34.173
Сайн зөвлөдөг үхэр байна
Нэргүй 2024-03-21 59.153.114.169
shvdni implant . huviin emnelgiin shvdnii emchilgeeg daatgald hamruulmaar yumaa. une n diildehgui. ulsiin emneleg n tsag bhgui. hetsu yumaa
Zochin 2024-03-21 202.131.251.130
lobby yavaad daatgald hamruuldaggui yum, 1 nimgen lombo 60-100k bna shuu dee.
Ддд 2024-03-21 202.126.91.31
Шүд бол хувь хүний хариуцлагаас үүдэлтэй өвчин өглөө оройд 5 минут зарцуулаад шүдээ угаачих тэгээл болоо АЦ МИНЬ
Нэргүй 2024-03-21 103.168.34.173
Даварцан шээс вэ өөрөөсөө болсон юм болхоор мөнгөө төл!