ХҮМҮҮС
Холливудын slowmotion

АНУ-ын томоохон шагнал гардуулах ёслолд гоёж ирсэн оддын синематик дүрсийг буулгаж буй бичлэгийг уншигч олон үзсэн байх. Тухайн богино, удаашруулсан бичлэгийг хэрхэн хийж, кино жүжигчин, дуучдын үзэсгэлэн гоог тодотгон гаргах авьяастай нэгэн эрхмийг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


Коул Уоллайзер нь "GLAMbot" өндөр хурдны камерын зохион бүтээгч, оператор гэдгээрээ алдартай Канадын кино, хөгжмийн видео найруулагч юм.

Тэрбээр Майли Сайрус, Пинк, Кэти Перри гэх мэт олон алдартнуудын видеог найруулсан ба улаан хивсний ёслолын үзэр хурдасгасан бичлэг хийдгээрээ алдартай.

 Түүний бичлэгт орох хүсэл эрмэлзэлтэй одод ээлжлэн зогсч, ур чадварыг нь биширдэг байна.

Коул Уоллайзер Бритиш Колумбийн Стивстон хотод 1981 оны долоодугаар сарын 15-нд төрж, Ванкуверт өссөн. Өдгөө 42 настай найруулагч Уоллайзер нь Бритиш Колумбын их сургуулийн сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй ч 2008 онд найзынхаа хүсэлтээр дуучин Майли Сайрусын клипэнд тоглох болсноор дэлгэцийн уран бүтээл туурвихаар сэтгэл шулууджээ.

Анх 14 настайдаа скейтбордоор хичээллэж буй бичлэг хийж эхэлсэн ба Хью МакРобертийн ахлах сургуульд сурсан он жилүүддээ богино хэмжээний хэд хэдэн кино хийсэн байна. Эцэг эх нь Хятад, Кавказ гаралтай  бөгөөд ээж Глендагийнхаа  ачаар бүх зүйлийг нарийн төлөвлөж сурчээ.

Тэрбээр Ришел Криста гэх охин дүүтэй ба бага насаа дурсахдаа "Хэдийгээр манай ээжийн тал Хятадаас гаралтай ч өвөө эмээ маань Канадад төрсөн болохоор бид Ванкуверт гурван үеэрээ амьдарч байна. Миний бага нас хятад хороололтой нягт холбоотой байдаг. Би их хөдөлтгөөнтэй хүүхэд байсан. Анх скейтбордоор хичээллэж эхэлсэн үеэс л камер ашиглаж ирсэн. Бүтээлч байх, дүрс нь хүмүүст хэрхэн нөлөөлж, скейтбординг ашиглан хүмүүсийг гайхшруулах зэрэг бичлэгээр дамжуулан  бусдад хэрхэн нөлөөлж буйг харах дуртай байсан” гэжээ.

Коүл Уоллайзер 24 насандаа Лос Анжелес хотруу нүүж, бүжигчин найзуудын хамт урлагийн салбарт ажиллаж эхэлжээ. Тэрбээр маш сайн бүжиглэдэг ба фото модель хийж байсан туршлагатай. Майли Сайрусын клипэнд тоглосон түүний чадварыг Холливүүд үнэлж “The Miley and Mandy Show” шоуны хоёр дугаарыг найруулснаар “Youtube” -ийн түүхэн дэх хамгийн том бүжгийн тулааны бичлэгээр шалгарсан байна.

Түүнчлэн 2008 оны “Teen Choice Award”-ын төгсгөлийн үзүүлбэрт Коүл Уоллайзерын найруулсан бүжгийн тулаан гарсан ба “The Ellen DeGeneres Show”-д оролцож, дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг өөрийн авьяасаараа татсан удаатай.

Коул 2009 онд дуучин Пинкийн (P!nk)  “Funhouse Tour”-ийн нээлтийн видеог найруулсан ба түүнтэй  хамтран “Life On Tour” нэртэй 30 минутын баримтат кино, "Please Don’t Leave Me", "Funhouse", "Leave Me Alone (I’m Lonely)", "Mean"  зэрэг дууны клипыг найруулж, долоон жилийн турш гар нийлэн ажилжээ. Коүл 2011 онд 53 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Перригийн Рассел Брэндтэй хийсэн хуримын бичлэгийг засварлах үүрэг хүлээсэн байна. Уоллайзер мөн “Mercedes Benz”, “Lexus”,”Cover girl” зэрэг компаниудтай маркетингийн санаачилга гаргахын тулд байнга хамтран ажилладаг ба  алдартнуудын улаан хивсэн дээр зургаа авахуулж буй "GlamBOT"-ныхоо өндөр хурдтай видео бичлэгүүдээрээ алдартай.

"Davidsguide" агентлагийн ярилцлагат Коүл “GlamBOT"-ийнхоо тухай ярилцсан ба хэрхэн ашиглаж болох талаар онцолжээ.

Тэрбээр “ “GlamBOT  бол хүнсний сурталчилгаанд ихэвчлэн ашиглагддаг камерын систем юм. Тако удаан хөдөлгөөнөөр хагас хуваагдаж, бургер хэсэг хэсгээрээ нисч байгаа рекламыг хийхэд  ихэвчлэн ашигладаг. Үүний адил хэн нэгэн хүний удаашруулсан бичлэгийг хийх сэдэл төрсөн. “GlamBOT”-г бүрдүүлдэг 3 элемент байдаг. Эхнийх нь  хөдөлгөөнийг хянах камерын гар юм. Энэ нь 1500 фунт жинтэй робот нь камерыг маш нарийн,  хурдан хөдөлгөдөг. Хоёрт камер нь “GlamBOT"-г бүрдүүлдэг. Бид секундэд 1000 фрэймийн зураг авдаг учир тусгай камер, маш их гэрэл хэрэгтэй. Сүүлийн гол зүйл нь би өөрөө юм. Өөрийн авъяас чадвараа чиглүүлж, тэдний хийж буй зүйлийг тодотгохын тулд хамгийн сайн камерын хөдөлгөөнийг олох шаардлагатай” гэжээ. Коүл өөрийн найруулах ур чадвараа гоо зүйн мэдлэгтэй холбох дуртай.

Тэрбээр загвар, гоо сайханы салбарт ихэвчлэн ажилладаг тул өөрийн бүтээлээ үзэсгэлэнтэй харагдуулах дуртай нэгэн юм. Мөн Коүл хүчирхэг эмэгтэйчүүдээс үлгэр дууриалал авдаг ба сэтгэлээ шингээсэн уран бүтээл юу юунаас ч үнэтэйг мэдэрдэг нэгэн ажээ.

Сүүлийн үед Коүл кино, видео бичлэгнээс гадна хоббигоо өргөтгөн тэлж, кофе шоп ажиллуулах болсон байна. Мэдээж урлагийн хүний хувьд дуу хөгжмийн олон талын сонирхолтой ба ихэвчлэн Drake, Harry Styles, Jack Johnson гэх дуучдыг сонсдог.

Уоллизер бүтээлч амжилтынхаа хажуугаар санхүүгийн хөгжил цэцэглэлтэд хүрсэн ба  түүний хөрөнгө 1-5 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Түүний бүтээлүүд соёлын хил хязгаарыг давж, дэлхий даяарх үзэгчдийн дунд цуурайтдаг. Коүл эхнэр Бэтинагийн хамт Лос Анжелес хотноо ажиллаж, амьдарч байна.

 

Эх сурвалж: Wikipedia, Davidsguide, People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж