"The MongolZ" түүх бүтээж, Азийн чансааг ахиуллаа

"The MongolZ" түүх бүтээж, Азийн чансааг ахиуллаа

"The MongolZ" түүх бүтээж, Азийн чансааг ахиуллаа

Цахим спортын "CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Дани Копенхаген хотноо үргэлжилж байна. Өнөөдөр/2024.03.20/ Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болоод буй Монголын “The MongolZ” баг Бразилын “Legacy” багийг 2-0 гэсэн харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа.

Энэ удаагийн Мэйжорын "Opening Stage" буюу нээлтийн шатанд тив бүрийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд үүнээс ердөө найм нь "Elimination Stage" буюу хасагдах шатанд оролцох юм.
Монголчууд багаараа дөрөв дэх удаагаа Мэйжорт оролцож, ийнхүү анх удаагаа эхний шатаа давлаа. Үүгээр ч зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутгийн чансааг ахиулж, ирэх Шанхайд болох Мэйжорт энэ бүс нутгаас гурван баг оролцох эрхтэй боллоо.
"The MongolZ" баг энэ удаагийн Мэйжорыг тун хангалтгүй эхлүүлж, эхний өдрөө л хоёр хожигдсон боловч Хятад, Орос, Бразилын багуудыг дараалан буулган авч, эргэн ирж чадлаа. Одоо тэднийг "FaZe", "Vitality", "Spirit" тэргүүтэй дэлхийн шилдгүүд хүлээж байна.
Мэйжорын нийт шагналын сан 1.25 сая ам.доллар бөгөөд "The MongolZ" баг хэдийнэ 20 мянган ам.доллар халааслаад байна.
2018 онд Хятадын "TYLOO" багаас хойш Азийн ямар ч баг шилдэг 16 багийн нэгээр тодорч байсангүй. Эсрэгээрээ Бразилын домогт тоглогч "coldzera" дахин Мэйжорыг эрт өндөрлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.108.12

Энэ бол ажилт
Баяр хүргэе

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.95.12

залуус саын баына зовхи өөдөө монгол залуус

Avatar

Нэргүй 2024-03-20 158.59.146.30

эргэн ирнэ ч гэх шиг, хааччихсан байсан юм, цаадуул чинь?????
эргэн ирнэ ч гэх шиг, хааччихсан байсан юм, цаадуул чинь?????
эргэн ирнэ ч гэх шиг, хааччихсан байсан юм, цаадуул чинь?????

Avatar

З.Ариунболд. Морин спорт 2024-03-20 66.181.160.126

Гайхалтай амжилт. дахин дахин амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж