Хятадын төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв

Хятадын төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв

Хятадын төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв

Хятадын хүн амын тоо буурч байгаа тул төрөх эмнэлгүүдийн эрэлт ч багассан. Үүнтэй холбоотойгоор Хятад даяар төрөх эмнэлгүүд хаалгаа барьж эхлэв. Хаалгаа барьсан эмнэлгүүдийн тоо тодорхойгүй хэвээр байгаа ч ойрын хугацаанд “WeChat” сүлжээнд гурван мужийн дөрвөн эмнэлэг хаалгаа барьж байгаагаа зарлажээ.

Хятадын хүн амын тоо 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан. Энэ нь төрөлтийн тоо урьд хожид байгаагүйгээр буурснаас гадна Covid-19-ийн шалтгаант нас баралт ихэссэнтэй холбоотой юм. Энэхүү бууралт цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт рүү зүтгэж яваа Бээжинд аюулын дохио болов.

Ийнхүү эмнэлгүүд хөгширч буй хүн амдаа илүү анхаарал тавихаас өөр аргагүй болж, нэгэн цагт чухал ач холбогдолтой байсан үйлчилгээгээ золиослоход хүрч байна.

Ажилгүйдлийн түвшин өндөр, цалингийн бууралт, эцгийн эрхт нийгэм зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүүхэд төрүүлэхээс татгалзаж буй залуусын тоо нэмэгдэж буй. Засгийн газраас төрөлтийг дэмжсэн арга хэмжээнүүд авч буй ч төдийлөн амжилт олохгүй байна.

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН САНХҮҮЖИЛТ ДУТМАГ

Хятадын эмнэлгүүд дундаас хөдөө орон нутгийн эмнэлгүүд онцгой хүнд үеийг туулж байна. Хөдөө орон нутагт аж төрөх цөөн тооны татвар төлөгч иргэн өндөр настай өвчтөнүүдийг эмчлэхэд шаардагдах үнэтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлж байна. Санхүүжилт, нөөцийн хомсдол зэрэг асуудлаас болоод тус эмнэлгийн удирдлагууд бага орлого авчирдаг хөтөлбөр, нэгжүүдээ цомхотгох болсон.

Тэр дундаа эх барихын салбарт орлого нь зарлагаасаа үргэлж давдаг гэдгийг Хятадын эрүүл мэндийн сэтгүүлд бичжээ.

Энэ нь бүх аймаг, мужид адилгүй ч ерөнхийдөө эх барихын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Эх барихын салбарт санхүүжилт дутмаг бол эхийн эрүүл мэнд баталгаагүй болно гэсэн үг юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ БОЛОХЫГ ЯТГАЖ ЧАДСАНГҮЙ

30 жил үргэлжилсэн “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг 2016 онд зогсоосон. Үүнээс хойш төрөлт дорвитой нэмэгдэхгүй хэвээр байгаад Хятадын Коммунист нам эмэгтэйчүүдийг буруутгасан. Айл өрхүүдийг олон хүүхэдтэй болохыг шахаж буй ч эмэгтэйчүүд үүнд итгэлгүй байна.

Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны аравдугаар сард Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоонд хандаж, эмэгтэйчүүдийн салбарт гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэхийг уриалсан.

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс татгалзаж буй нь нийгмийн тогтвортой байдалд заналхийлж буй томоохон аюул юм. Эрүүл мэндийн сэтгүүлд ярилцлага өгсөн хятад эмэгтэйчүүд өөрсдийн эцэг, эхээ асарч халамжилдаг учир олон хүүхэдтэй болох эрч хүч, нөөц бололцоо байхгүй гэж хэлжээ. Ялангуяа засгийн газар хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлүүдэд зориулсан хүүхдийн тэтгэмжийн томоохон төлөвлөгөө зарлаагүй учир энэ нь бүрхэг сонголт гэж тэд үзэж байна.

ӨМНӨД СОЛОНГОСТ Ч ЭХ БАРИХЫН САЛБАР МӨХӨХӨД ОЙРХОН БАЙНА

Өмнөд Солонгос бол төрөлтийн түвшингээрээ дэлхийд сүүл мушгидаг улс. Тус улсын төрөлтийн түвшин 0.78 хувьтай байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн анагаахын оюутнууд улам бүр цөөрсөөр эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт хүндхэн сорилттой тулгарчээ.

Өнгөрсөн жил л гэхэд дөнгөж 102-хон оюутан энэ мэргэжлээр элссэн. Тэдний ихэнх нь төрөлт биш эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн аж.

Хятадын нэгэн адилаар Өмнөд Солонгос даяар, ялангуяа хөдөө орон нутагт нь боловсон хүчний асуудлаас болж төрөх эмнэлгүүд хаалга үүдээ барьж байна. Тиймээс жирэмсэн эхчүүд амаржихын тулд хот хүрээг зорихоос өөр аргагүй болж байгаа талаар “Korea JoonAn Daily” хэвлэл мэдээлжээ.

Өмнөд Солонгос нь нэг өвчтөнд ногдох эмчийн хүртээмжээрээ Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын орнууд дунд хамгийн сүүлд ордог. Тиймээс тус улсын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг. Энэхүү хүчин чармайлтын хүрээнд эмч нарын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан боловч эмч нар эсэргүүцлээ илэрхийлэн жагсч, ажил хаяад багагүй хугацаа өнгөрлөө.

Эмч нар анагаахын сургуульд элсэгчдийн квотыг нэмэгдүүлэхийн оронд илүү цагийн цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Хамгийн харамсалтай нь ажил хаялтын улмаас нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх үр дагавар нь дэндүү өргөн цар хүрээг хамрах юм. Эмч нар ажил хаясан тул эхчүүд зулбах, төрсний дараах хүндрэлтэй тулгарах зэрэг олон асуудалтай байна.

Эх сурвалж: SEMAFOR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХөөрхөнХөөрхөн
33
ХарамсалтайХарамсалтай
28
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
8
БурууБуруу
6
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.93.168

Хятад Улс яахавТэрбум400 сая хүтэй 400 сая нь алга болсон ч Тэрбум үн үлдэнэЕр н. Орос улс Хойд Солонгосын удирдагч нар бас л Эмэгтэйчүүдээ хүүхэд төрүүлэхиөг уриалсанХойшдоо ч хүнтөрөлхтөн нэг их олон хүүхэдтэй болохыг хүсэхгүй биз Хүүхэд аз жаргалтай амьдарна гэдэг баталгаа байхгүй энэ хорвоод хэцүү шүү д э Манайд бол бүр ч хэцүү Агаар бохир Хөрс бохир Хүнс хор Ажил байхгүө чдуу зүдүүХорт хавдар тусахгүй гэх баталгап байх0гү0 Одоо хүүхдэд маш их хавдар тусдаг Ийм болсон үед хүүхэдтэй болж

Avatar

Фон 2024-03-21 202.126.89.99

аятай юу даа цөөрч л байвал

Avatar

зочин 2024-03-21 103.57.94.140

чанасан яс шиг шим шүлтгүй юмнуудаас юу ч гарав гэж дээ.энэ дорд үндэстэнгүүд байгалийн хуулийн дагуу мөхөх нь ойлгомжтой.тэд бол зүгээр л хорвоогийн жоомнууд шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.116.152

terbum 400 say hyataduud

Avatar

О 2024-03-21 103.212.162.148

бурхан өршөө ямар гоё мэдээ вэ

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.113.169

хүн ам өсөх нь улс орны эдийн засаг хөгжил нь аяндаа өөрөө хөгжөөд ирдэг

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.119.167

Дэлхий тэр аяараа нэг том шорон болж хувирч буй ийм үед хэн хүүхэд төрүүлж зовооё гэж бодох вэ дээ.

Avatar

Нэргүй 2024-03-21 43.242.243.103

manaih hvn amaa usguhiin tuld zaluusaa sain demjih heregtei bna. Ajliin bairaar hangah ger orontoi bolohod demjih geh metiin asuudluudaa shiideh has tetgeveriin nasiig 55 doosh bolgoj 50 deesh nastai hvmvvsee tetgevert ni suulgaj orond ni zaluusaa oruulj ajliin bairaar hangaj baih heregtei bna

Avatar

Нэргүй 2024-03-21 202.9.47.16

Аль ч улсын төрийн бодлогын салшгүй нэг бол хүн ам зүйн асуудал юм. Аливаа улсын улс үндэстэн гэж оршин тогтнохын үндсийн үндэс бол хүн ам зүйн бие даасан зохистой бодлого, Эх хэл албан ёсны бичиг, Соёл Ёс суртахуун ба нутгийн Хил хязгаар байдаг. Хүнийг зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэх амьдралын бодит үнэн, үзэл баримтлал итгэл үнэмшил нь зөв бүрэлдэж амжаагүй дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхэд залуусаа одоо ёс суртахууны бүрэн уналтанд орсон байгаа Европ, АНУ руу явж суралцахыг дэмжиж байгаа нь

Avatar

монгол хүн 2024-03-21 66.181.160.11

Хүүхэд их төрүүллээ гээд хараагаад байгаа хүмүүс бол харь хүмүүс бөгөөд тэд монголын хүн амыг санаатайгаар багасгах гэсэн далд санаатай , монголын газар нутагт шунасан хүмүүс.ӨӨР ЮУ Ч БИШ ХЭН Ч БИШ.

Avatar

Why 2024-03-21 202.126.91.38

яасан ч сүржин бичдэг юм

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.90.126

IQ saitainuud n l olon hyyhedtei baimaar bna. tenegdyy orkuud bol 1,2 hyyhedtei bhad l bolno doo kk

Avatar

Нэргүй 2024-03-21 202.55.188.126

кк

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.90.6

За яахав дээ 1 тэрбум хүн амьдарч байгаа хятад улс төрөлт багасаа л биз харин сайн байна одоо харин Улсын хилээ чанга барихгүй бол баахан хөгшин х***а Монголын хөдөөний сайхан хүүхнүүдийг эхнэр болгох вий дээ дор бүрнээ сэрэмжтэй байцгаа

Avatar

Нэргүй 2024-03-21 203.91.115.49

chi muu zaol hujaa

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.114.187

дэлхий эх цэвэрлэгээ явуулж байна

Avatar

иргэн 2024-03-21 59.153.84.210

манайд эсрэгээрээ эдийн засгийн чадавхтай болоогүй байж л хүүхэд цувуулаад төрөөд бдаг, хүүхэд хүнстэйгээ ирдэг нтр ярина, уг нь залуус гэр бүл төлөвлөлтийг бүх талаас нь бэлэн болсон үедээ л хүүхэдтэй болох ёстой санагддаг, барууныхан бол яг ингэж л төлөвлөдөг, хүүхэд бол маш том хариуцлага шүү, эрүүл орчинд чанартай боловсрол авч өсгөх ёстой юм,

Avatar

Хариулт 2024-03-21 59.153.113.75

Баруун ч гэсэн төрөлт багасч ажиллах хүч дутагдаж цагаачдын армиар хооллож байна. Ирээдүйд тэд цагаачидадаа захирагдсан улс болно.Хөгширч буй европ шүү дээ
Олон хүн амтай үндэстэн хөгждөг.350 сая хүнтэй АНУ ч хүүхдийн мөнгө цалинтай ээж гээд мөнгө өгдөг. Хүүхэд их төрүүллээ гээд хараагаад байгаа хүмүүс бол харь хүмүүс бөгөөд тэд монголын хүн амыг санаатайгаар багасгах гэсэн далд санаатай , монголын газар нутагт шунасан хүмүүс.ӨӨР ЮУ Ч БИШ ХЭН Ч БИШ.

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.117.133

Байгалийн жамыг хүчээр засч залруулах гэсэн ямар ч оролдлого бүтэлгүйтдэг нигууртай!!! Хятад улс 1 хүүхэд гэдэг бодлого яваагүй бол бүх юм жамаараа явж байх байсан!! Адгуус амьтных шиг хүний тоо толгойг ч байгаль өөрөө зохицуулдаг юм!!!

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.95.32

юу гэж тэгхэв дээ. Хүн амыг бууруулах бодлого хаа сайгүй явж байна. Дэлхийн даац хэтэрсэн.

Avatar

Нэргүй 2024-03-21 192.82.64.212

яг яс тоолвол 800,000 хүн байгаа яагаад хүнээ өсгөөд байдгийн удирдлагууд нь л мэддэг гэж байгаа

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.89.86

Японд 2023 онд нийт хүн амын тоо нь 800 000 аар цөөрсөн төрөлт нь тийм бага түвшинд байгаа япон нь Өмнөд Солонгосоос арай дээр төрөлтийн байдалтай гэхээр Өмнөд Солонгос ба Хятад ямархуу байгаа нь ойлгомжтой.

Avatar

zak 2024-03-21 139.5.217.226

gants toroltoos boloogui cowidoos shaltgaalsan uhel bas bga.

Avatar

Монголын төлөө 2024-03-21 202.55.183.194

Хүнийг хэлэлтгүй Mонгол оронд төрөлт, нас баралтаасаа илүү гарахгүй болох эрсдэл бий. Учир нь жирэмсэн эхийн үзлэг, төрөх эмнэлэгийн хүрэлцээ, үйлчилгээг сайжруулахгүй бол хүүхэдтэй болох сонирхол залуучуудын дунд байхгүй болж эхлэнэ. Хүүхэдтэй боллоо гэхэд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, өрхийн орлого багасаж байгаатай холбоотой нэг хүүхдэд ноогдож буй зардал зэргээс залуучууд цөөн хүүхэдтэй болох сонголтын хийхэд хүрч болох эрсдэлтэй.

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.119.167

Манай улсад хүүхэд өсгөх гэж нэг хүүхэд өсгөх гэж нэг хүн ажил хийхгүй тэр л хүүхдийг гэр сургуульд нь зөөж байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.180.169

Ойрд уншаагүй ганц сайхан мэдээ байна шүү.

Avatar

Zochinn 2024-03-21 59.153.113.64

hend tenegee gaihuldag ym be hursh zalgaa manai orond baraanii une ediin zasgiin togtvorgui baidal uusgene gsn ug uul uurhain gol hudaldan avagch ni
hytad gedgig medhu

Avatar

Нэргүй 2024-03-21 202.55.188.126

Чи өөрөө дут

Avatar

Нэргүй 2024-03-21 103.229.176.132

heden emch suvilagch oruulj ireed heden emnelegtee ajilluulchih yumsan. shaal uur bolno doo.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.180.169

Ээ ашгүй хар хятад цөөрнө гэдэг тун сайхан мэдээ байна.

Avatar

баатар 2024-03-21 202.179.25.253

Эдийн засгийн өсөлт, хөгжил нь амьжиргааны өртөгтэй уялдаа муу, хэт өндөр болчихоор залуу хүмүүс, ялангуяа нийгмийн цулыг бүрдүүлдэг дунд давхаргынхны гэрлэлт, төрөлтийг бууруулсан. 20 жилийн өмнө дундаж гэрлэх нас 33 байсан бол одоо 40 давсан. нөгөө талаар дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой хүмүүсийн идэвхтэй амьдрал уртасч, залуус ганц бие байж, эрх чөлөөтэй, гэр бүлийн дарамтнаас зугтах хандлагатай болсон.

Avatar

баатар 2024-03-21 202.179.25.253

харин зугаацаж зугаацаж, хөдөлмөрлөж хөдөлмөрлөж арай гэж амьдралын боломжтой болоод хүнтэй гэрлэж хүүхэдтэй болох гэсэн чинь хавдартай болчихсон байлаа гэсэн харамсалтай дүр зураг нийтлэг болжээ. улс нь хүний хөгжил дээрээ зөв бодлого барьж хэрэгжүүлэхгүй бол эдийн засаг нийгмийн хөгжил нь эргээд эмзэг хэсэг, давхаргаа чирэгдүүлж, туйлдуулдаг. Манай улс ч бас үүнээс үлгэрлэн сэргийлж, зөв бодлого хэрэгжүүлж ядаж 10 сая эрүүл чийрэг, боловсролтой иргэдтэй болчихмоор байна даа.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.91.81

Яасан байхнуу,,,Хятад өмнөд солонгос улсууд хүн амаа өсгөх гээд чадахгүй тэвдэж байхад,,, бөгспутины,””” орос эмэгтэйчүүдийг хөгшин залуугүй толгой дараалан хээлтүүлэх тусгай ажилгаа””””, цэргийн тусгай ажилгаа шигээ. дампуурсан мөрөөдөл байх нь байншдээ,,,

Avatar

Анхаа 2024-03-21 66.181.178.210

яаж ийм эргүү тэнэг байж чаддаг байнаа бүүр нуухаа ч байж

Avatar

Зочин 2024-03-21 122.201.31.124

Зардал нь орлогоосоо давсан хэрэг байх. Манай сэтгүүлчид тоо мэдэхгүй дээрээс нь санхүүгийн ямар ч ойлголт байхгүй. Зардал, зарлага 2 уг нь өөр утгатай үгс юм шүү дээ. Манайхан хялбарчлаад нэг үг болгочихлоо.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.88.127

ЭНЭ БОЛ ХЯТАД ӨМНӨД СОЛОНГОС 2 УЛСЫН ИРГЭДИЙНХ НЬ БОЛОВСРОЛЫН ТҮВШИН НЭМЭГДЭЖ УЛС НЬ ӨНДӨР ТҮВШИНД ХӨГЖСӨН ГЭСЭН. МОНГОЛ ШИГ УЛНЫ УЛСАД ЗАМБАРААГҮЙ ТӨРӨЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.131.225.242

Хятадад 1 хүүхдийг 6 том хүн өсгөдөг, том хотуудад хүүхэд өсгөх сургууль цэцэрлэг зардал нь өндөр. Байрны үнэ нь жил бүр өсөж байгаа. Залуучууд нь уламжлалт ажил хийхгүй Интернет ба хүргэлтийн ажил хийж байгаа, мөн гэр бүлтэй болхоос маш их татгалзаж байгаа. Үүнийг Japanese буюу Япон өвчлөл гэж нэрлэж байна. Өөр арга хэрэглэхгүй бол амжихгүй.

Avatar

Бадарч тахар 2024-03-21 66.181.189.13

Ашгүй дэ ! х***а нарын хэрэг алга !

Avatar

Нэргүй 2024-03-21 202.21.108.30

Хятадад хүн ам цөөрөөд юу гавьхав дээ
Дэлхийн 4 хү тутмын нэг нь хятад хүн шүү дээ.
энэ дэлхий дээр хүн үлдвэл хятад хүн л үлдэнэ

Avatar

Зочин 2024-03-21 66.181.187.101

тэр бум хүнтэй улс эмэгтэй хүн төрхөө болино гэж байхуу жоохон үнэмшилтэй юм бичилдээ

Avatar

Нэргүй 2024-03-21 202.131.225.242

Цирк үзэгчээ хэл сур, google ээр мэдээ уншиж үз. Дата тоон мэдээлэл статистик гэж зүйл байдаг юм. Тэр бум байна уу сая байна уу хамаагүй дата анализаар бодит байдлыг дүгнэж ирээдүйг байдлыг хардаг юм орк Сармагчин минь!

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.180.169

Нас баралт нь төрөлтөөсөө их болчоод байна с** минь.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.131.238.26

Ази, Африкийн ядуу, буурай орнуудад л эмэгтэйчүүд олон хүүхэд гаргадаг. Тооноос чанарт анхаарсан нь дээр байх аа, ямар африкчууд биш

Avatar

Иргэн 2024-03-21 66.181.188.222

За больж үзээрэй.Амьдрал ядуу гээд чанаргүй хүн төрөхгүй шүү.Чиний бодлоор хулгайч Сү.Батболд,Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг, мэтийн хулгайчуудаас чанартай хүүхэд төрөөд жирийн малчин, ажилчдаас чанаргүй хүүхэд төрөх юм уу.Энэтхэгийг хар хүний тоогоор түрж хөгжиж баайна.

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.95.88

30 jil 1 huuhed gj hucheer barisnii ur dagavar hachin sonin yum ih harna daa

Avatar

Зочин 2024-03-21 202.21.118.178

Хүний хөгжилтэй холбоотой, Хүн боловсролтой болохын хирээр гэр бүл цөөн хүүхэдтэй, карьертаа илүү анхаарал хандуулж байгаа. Япон, баруун европ байсан. Одоо Хятад, Солонгос хөгжөөд араас нь орж байна л даа

Avatar

Нэргүй 2024-03-21 43.242.243.212

Зөв зөв эмэгтэй хүн ямар хүүхэд тээдэг обектуу битгий гарга. Эрчүүд ар гэр үр хүүхдэдээ анхаарал тавьдаггүйшд эмэгтэйчүүд ажил хийж боловсоролоо дээшлүүлэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-03-21 66.181.188.222

Танай хятадууд шиг бишээ. Монгол гэр бүл хамгийн эрүүл ёс уламжлалаа хадгалдаг гэж боддог шүү..Ганц нэг тохиолдлыг нийтэд бүү нялзаа.

Avatar

Нэргүй 2024-03-21 112.148.160.220

Монголд эцгээ мэддэг хүүхдүүд байна уу? бөөн өрх толгойлсон эмэгтэй дүүрэн байж Монгол уламжлал гэх шиг мөөрхөө больчих үхэр минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж