Э.Амартүвшин "Premio Bastianini-2024" холбооны шагнал хүртжээ

Э.Амартүвшин "Premio Bastianini-2024" холбооны шагнал хүртжээ

Э.Амартүвшин "Premio Bastianini-2024" холбооны шагнал хүртжээ

Монгол Улсын Ардын жүжигчин, "Оскар" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин "Premio Bastianini-2024" холбооны нэрэмжит шагнал хүртэх болсныг албан ёсоор зарлажээ. Түүнд хүрэл баримал гардуулах ёслол 2024 оны тавдугаар сарын 3-нд Италийн Верона хотод болох гэнэ.

Дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин амралтаараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа 60 жилийн ойд зориулан театрынхаа уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн "Макбет" дуурь болон дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Gala Concert” тоглолтыг хийсэн билээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Би одоо амралтаа дуусгаад гуравдугаар сарын 23-нд Итали улсын Милан хотын "Ла Скала" театрт тоглоно. Тэнд дөрөв, тавдугаар сард хоёр дуурь зэрэг тоглохоор төлөвлөсөн. Мөн үргэлжлүүлэн Австрийн театрт Ж.Пуччинийн "Тоска" дуурьт дуулна. Цаашаагаа Английн театрт дуулах хуваарьтай гээд энэ мэт гэрээ контрактуудыг хийгээд байна. Би сүүлийн үед Аргентин улсын Буэнос-Айрес хотын сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн театрт дуулж үзэхийг боддог болсон. Өөр том театр гэвэл Испани улсын Барселона хотын театр байна. Гэхдээ би ирэх арваннэгдүгээр сард дуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Испанийн нийслэл Мадрид хотын театрт дуулж үзээгүй. Өөр дэлхийн театр байхгүй. Бүгдэд нь дуулсан" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-03-20 66.181.161.238

Амжилт хүсье.

Avatar

Зочин 2024-03-20 124.158.106.16

Амжилт хүсье🌹

Avatar

Tugs 2024-03-20 202.9.40.103

Сайн төлөвлөгөө бн. Давуулан биелүүлээрэй. Амжилт ерөөе.

Avatar

зочин 2024-03-20 66.181.167.4

Энэ нөхрийн пиар цөмөрлөө, кк

Avatar

Нэргүй 2024-03-20 119.105.85.241

атаархуу гөлчгий вэ хөө !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж