Крым хүртэл төмөр зам тавина

Хуучирсан мэдээ: 2024.03.20-нд нийтлэгдсэн

Крым хүртэл төмөр зам тавина

Крым хүртэл төмөр зам тавина

Владимир Путин ОХУ-аас Крым хүрэх 730 орчим км урт төмөр зам барихаар төлөвлөж байна. Энэ нь Керчийн гүүр эвдэрсэн тохиолдолд цэргүүдэд хангамж хүргэх нөөц шугамыг бий болгох гэсэн оролдлого юм. Украины эзлэгдсэн бүс нутгийн дундуур өнгөрөх шинэ төмөр зам удахгүй ашиглалтад орно гэдгийг Путин Даваа гаригт мэдэгдлээ.

“Ростов-на-Донугаас Донецк, Мариуполь, Бердянск хүрэх төмөр зам баригдсаныг саяхан надад мэдээлсэн. Бид энэ ажлаа үргэлжлүүлж, Крым хүрэх төмөр замтай болно. Энэ нь Крымийн гүүр хүрэх өөр нэг маршрут болох юм” гэж тэр хэлжээ.

Албаны хүмүүс энэхүү шинэ маршрутын цэрэг, эдийн засгийн ашиг тусыг асар өндрөөр үнэлж буй. “Энэ шугам нэг урсгалтай байсан ч гэсэн бид цэргийн асуудлаа шийдэж чадна. Хамгийн гол нь үр тариа, төмрийн хүдэр, нүүрс болон бусад түүхий эдээ эх газар руу экспортлох асуудлыг шийднэ” гэж Запорожье мужид томилогдсон албан тушаалтан Евгений Балицкий хэлжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж