Ажилд нь муу үнэлгээ тавьсанд сайд С.Бямбацогт бухимдав

Ажилд нь муу үнэлгээ тавьсанд сайд С.Бямбацогт бухимдав

Ажилд нь муу үнэлгээ тавьсанд сайд С.Бямбацогт бухимдав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2024.03.20/ болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Тайланг харахад Шилэн дансны хэрэгжилтээс эхлээд олон үзүүлэлт тэглэсэн байна.  Хүний эрхийн үндэсний комисс тайлангаа ирүүлээгүй, Байгаль орчин аялал жуулчлалын яамны нэг мэдээлэл ирээгүй гээд 0 тавьчихаж. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээллээ ирүүлээгүй гээд мөн баахан 0 тавьчихаар засаглал чинь муу байна гээд нийгэмд сөрөг мэдээлэл болох юм биш үү. Өнгөрсөн жилийн мэдээллээ копидоод тавьчихсан гээд тайлбар дээр нь байна. Ийм төрийн албан хаагчдаа ямар арга хэмжээ авах вэ. Хэдэн хариуцлагагүй төрийн албан хаагчаас болоод засаглалын ажил нь уначихсан.

Өөрийнхөө мэдэх тойргийн юмыг харахад шал худлаа юм бичсэн байна. Баянтээгийн уурхайг түшиглээд 20 мВт-ын дулааны станц барина гэдэг тодорхой заалт орчихсон байхад гүйцэтгэл дээр нь сайжруулсан түлшний үйлдвэрийн өргөтгөл хийсэн 50 хувьтай гээд бичсэн байх юм.

Дулааны цахилгаан станц барих тухай асуудал ярьж байхад сайжруулсан түлш дүгнэлт дээр нь тавиад. Аудитынхны 10 гаруй хувиар буулгасныг зөв л гэж бодож байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргын мэдээллийг хартал лаборатори дээр очтол хуурамч эмийг шинжилдэг лаборатори ажилладаггүй, бүгдээрээ эвдэрхий. Биенээ гайхсан хоёр гурван  хүн байна гээд байсан чинь энэ тайлан дээр гүйцэтгэл нь 100 хувь гэх юм. Тэр бүх эмийг бүгдийг нь шинжлээд гоё болгочихсон гээд байна.

“Нутгийн зам”-тай холбоотой ажлын  хэрэгжилт тааруу байна. Энэ асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тайлбар өгөөч гэв.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 2023 оны төлөвлөгөөг ярьж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажлыг яаж үнэлж дүгнэснийг би ойлгохгүй байна.

Зам тээврийн салбар 2023 онд өндөр өсөлттэй гарсан. Монгол Улсын эдийн засаг 7 хувь өссөн байхад зам тээврийн салбар 73 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбар 30 гаруй хувийн өсөлттэй байсан. Ажлаа сайн хийчихлээ, өсөлт сайн гарлаа, үнэлгээ сайн гарсан гэж бодоод байтал муу байх юм.

2022 онд 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 107 сая тонн ачаа тээвэрлэсэн. Зөвхөн авто тээврээр 31 сая тонн ачааг 2022 онд тээвэрлэсэн бол 2023 онд 71 сая тонн ачаа тээвэрлэсэн. Төмөр замаар 28 сая тонн ачаа тээвэрлэсэн бол 2023 онд 35 сая тонн ачаа тэвэрлэсэн. Онгоцоор 2022 онд 1 сая зорчигч тээвэрлэсэн бол 2023 онд 1 сая 730 мянган зорчигч тээвэрлэсэн.

Бүх салбартаа бүгд өсөлттэй гарсан. Тэгж байхад ажлаа муу хийсэн гэж дүгнэсэн ч байх шиг. Би ойлгохгүй байна.

2009-2023 он хүртэлх 15 жилийн хугацаанд МИАТ компани орон нутагт нислэггүй байсан бол нисдэг болсон. 2022 онд гуравхан аймагт онгоц нисдэг байсныг найман аймаг болгож, нэмэгдүүлсэн. Тийзний үнэ баруун аймгуудад 1,7-1,8 сая төгрөг байсныг 800 мянгаас 900 мянга болгож буулгасан. Энэ үр дүн биш юм уу.

20 жил америкчууд хүсээд монголчууд айгаад зөвшөөрдөггүй байсан хэлэлцээрийг Катар, Грек, Англи улстай байгуулсан. Олон чиглэлд агаарын тээвэр сэргэсэн. Сөүл-Улаанбаатар хооронд 7 хоногт 10 хан удаа нислэг үйлддэг байсан, өнгөрсөн зун долоо хоонгт 82 удаа ниссэн. МИАТ ганцхан, Солонгосоос Киа л нислэг үйлддэг, давуу эрхтэй монополь байсан. Үүнийг задалсан, өрсөлдөөнийг дэмжсэн. Үүний үр дүнд 7 хоногт 82 удаагийн нислэг үйлддэг болсон. Энэ ажил биш юм уу.

Сөүл-Улаанбаатар хооронд тийзний үнэ 3 сая төгрөг байсныг 1 сая болгосон. Энэ ажил биш юм уу. Яаж дүгнээд яаж үнэлээд байгаа юм.

Станбул-Улаанбаатар хооронд 5 сая төгрөгөөр нисдэг байсан хоёр дахин бууруулсан. 7 хоногт тавхан удаа нислэг үйлддэг байсныг 7 хоногт 34 удаа нисдэг болгосон. Энэ ажил биш юм уу. Хаа хамаагүй хүмүүсийн хийгээгүй ажлыг хүн дээр нааж, ажил унагааж үзүүлэлтийг нь доошлуулаад байгаа юм уу.

Г.Ганболд гишүүн сая асуулаа. УИХ төсөв тавьж өгөхгүй юм чинь яаж зам тавих юм. “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжээгүй гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-20 59.153.113.55

дарханы замаа түр биш бүр зам болгочих тэгээд хэл ам хий сайданцараа

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.143

Энэний хийх ёстой ажил нь д биз дээ

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.178.11

Асга Бямбацогт бол төрөөр хөлжсөн луйварчин Турк 5,0 сая байсан би 2 сая болгосон, Сеулын нислэг 3 сая байсан би 1 сая болгосон ичдэггүй н**ш ийм л замбраагүй яриатай улсаар тоглосон новшнууд чиний 1% ийн оролцоогүйгээр зах зээл өөрөё шийдээд явдаг жамтай юм үүнээс илүү бууна за ард иргэдыг басамжлаад тэнэг гээд бодсон н**ш бна!

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.162.153

олон жил болсоноо давуу тал туршлага гэж хуцдаг яамны бугшсан газрын дарга нэртэй хулгайчуудыг зайлуул

Avatar

togoo 2024-03-20 45.117.35.24

asuudlaa oilgodog humuusiig tord suulgaj hairlaach, burhan mini

Avatar

Нэргүй 2024-03-20 203.23.49.69

Манайхан арай ч дээ социализм байгуулж бга юм шиг энд тэнд тийм ийм юм барьлаа босголоо гэх гэх юм .Хүн амынхаа салбарын ажилчдын дундаж цалин хэд болж өсөв хичнээн хүн орлоготой болов гэдгээр ярьдаг баймаар юм.хичнээн хүн гэрээгээр хичнээн хүн даатгалаа төлсөн татвараа төлсөн гээд л тайландаа ярьдаг болмоор бна шүү Эрхэм түшмэлүүдээ

Avatar

Zochin 2024-03-20 202.131.251.130

gants Darhanii zamaa ashiglaltand oruulj chadahgui 8 dahi jiliin nuur uzej baina. ene tegeed onts sain ajillasan hereg uu? Solongosiin ongots 80 udaa Mongoliin ongots 2 nisdeg sain uzuulelt uu?

Avatar

Нэргүй 2024-03-20 202.179.27.61

Зөвшдээ. Балиар хулгайч төрд ороод улам их бачжсан номин дэлгүүрийнхэнтэй нийлж улсын санхүүг цөлмөж ханахгүй бнуу. Айлын хашааг улс худалдаж авах сурагийг номин түцэд дамжуулснаар хэдэн га газрын их дэлгүүрэнцэрийнхэн авч дараа улсад хэд нугалсан үнээр зарж 2 ховд мөнгө хийсэн

Avatar

bi 2024-03-20 70.93.178.224

Харин ч овоо дориун ажиллаж олон гэрээ кантракт хийж нислэгийн үнэ тариф багасгаж нислэгийн тоог олшруулж шинэ гарц гаргалгаанууд хийсэн биздээ угаасаа
монголчуудын төрлөх араншин ажил хийвэл үзэж чаддаггүй б**с долоогч нараа үнэлдэг

Avatar

Нэргүй 2024-03-20 188.162.254.67

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Del 2024-03-20 202.55.188.106

Хэдэн сайд нар дотор хамгийн сайн ажилсан гэж бодож байна

Avatar

Нэргүй 2024-03-20 119.105.85.241

Англи ,Америк руу нисээгүй байгааг ажил хийсэн гэж дүгнэх юм уу? Яаж дүгнүүлэх гээд байгаа юм Нутгийн зам чинь хэрэгжээгүй байхад хэрэгжсэн гэж дүгнэх юм уу? Онгоцонд суухаар хоол нэртэй хог өгөөд байхад сайн байна гэх юм уу

Avatar

MGL 2024-03-20 139.5.218.82

Бямбацогт бол угаасаа муу сайд. шударга бус, хамгийн том авлигач. Улаанбаатар Сеулийн нислэг маш муу үйлчилгээтэй, катерингийн үйлчилгээ маш муу, хоол нь нохойн баас шиг. Би олон удаа үйлчилүүлснийхээ мэдрэмжээр бичиж байна. Дээр хэлсэн хүний үг үнэн, Бямбацогт 2 нислэг үйлдээд Солонгосын онгоц 80 нислэг үйлдсэн.

Avatar

зочин 2024-03-20 103.212.118.132

боодог хагалдаг мэргэжилтэн боодгоо л хагалсан. харин ажлаа сайн хийсэн юм биш үү ха ха

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.117.133

УБ-Бангкокийн шууд нислэг хийх гээд Тайландын онгоц нисдэг болох гэж байсныг МИАТ-ын луйварчид нь үргээгээд болиулчихсан?!! Бямбацогт үнэхээр "сайн" ажиллаж байна даа!!!

Avatar

Нэргүй 2024-03-20 59.153.115.91

энэ хэд дотроо арай дээр юм хийгээд байгаа гэж хараад байгаа. Драгон лав б**с эргэх зайтай аятайхан л болсон бнлэ. нааш цааш над шиг байнга явдаг хүнд бол

Avatar

bodit barimt shuu 2024-03-20 66.181.187.74

za za Byambatsogt chi sain sain. kk Solongosruu 7 honogt 82 nisleg hiilee lgene.Ter olon nisleg uildeed baih tiin olonontsots manaid baigaa yum uu?! Esvel esergeegee manai ongotdguig ashilaj sergelenteed So ongotsoo nisgeed baigaa yum bish uu?! End Solongos l sain ajlaad baina gej boddog shuu. Ta said bolood heden jiliin nuur uzlee. Darhanii zam bahi baidgaaraa zurag tusulduu zaagdsan hemjeend buren hiij ashiglaltad oroogui l baigaa. Uuniigee ta yu gehev.

Avatar

зочин 2024-03-20 202.21.108.43

Ховдын нүүрсний уурхайдаа ажиллуулсан хүмүүсийнхээ цалинг өгөөч. өгөхгүй бол ирэнгүүт чинь өндөгөөр шидээд хөөнө шүү

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.161.236

salbariin hemjeend hamgiin sain ajilaa hiij bgaa said monoos mon.

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.116.152

Хэ хэ сайн үнэлгээ сайн Дүн авах хүн дээр байгаа юм уу даа

Avatar

Зочин 2024-03-20 202.9.46.62

ЗТХЯ зүгээр зам барьдаг яам болсон. Экспортын тээврийн зохицуулалтыг хэдэн уурхай, хятад тээврийн компаниуд барьж байна даа.

Avatar

иргэн 2024-03-20 62.55.205.86

Бямбацогт сайдын хариултыг сайн ойлгосонгүй, Тэгээд хөтөлбөр, төлөвлөлт нь хэрэгжээгүй байхад одоо сайн гэж дүгнэх ёстой юм уу????

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.158

засгийн газар нь тийм мундаг ажилласан юм бол ард түмэн яагаад ядуу хэвээрээ, юмны үнэ хэдэн дахин өсчихсөн байгаа юм бэ. Чиний тэр онгоцны үнэ хүмүүсийн өдөр тутмын амьдралд тийм их нөлөөтэй юу. Тэр олон тэрбум тн ачаа эргэлт бизнесийн халаасыг түнтийлгэсэн байх. Түүнээс биш иргэдэд ямарч хүртээмж байхгүй. ЗГ ажлаа хий .

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.46

Хувь хүн чи өөрөө гараа хумхиад зүгээр суугаад, дэмий донгосоод байвал амьдрал чинь аяндаа сайжирчихгүй, Засаг хичнээн ажиллад нэмэргүй ш дээ, хө !

Avatar

Хүдэр 2024-03-20 45.117.35.20

Мэдэхгүй ээ сөрөг хүчингүүд нь нүдээ олж юм шүүмжилж чадахаа байж. Энэ Ганболд гэж нөхөр, өөрөө нэг ч зүйл санаачлаж хийгээгүй байж худал үнэн хор хутгаад л сууж харагддаг жинхэнэ ПОП

Avatar

иргэн 2024-03-20 62.55.205.86

Ганболд гишүүн харин үнэн хэлж байх шиг байна, бусад нь амаа үдүүлээд сонгууль бодоод……

Avatar

АМРАА 2024-03-20 66.181.160.118

ЗАА БЯМБАЦОГТ ЗАМ ТЭЭВЭРИЙГ ҮНЭНДЭЭ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ШҮҮ??? ЯМАР Ч МЭРЭГЖЛИЙН БУС НӨХӨР ДӨӨ БӨӨН АМБИЦИ ТЭГЭЭД Л БОЛОО???? ОДОО ЧИ БОЛНОО

Avatar

Нэргүй 2024-03-20 45.117.35.20

Угаасаа Монгол Улс даяараа харж, үзэж байгаа нислэгүүд нисэж, зам харгуйг ганцаанаас нь гаргаж ажилаа хийж байгаа ганц яам ш дээ ЗТХЯ

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.184.161

Энэ хүүр одоо ёстой шарил болтлоо УИХ – д суулаа. Одоо болимоор юм аа

Avatar

Нэргүй 2024-03-20 45.117.35.20

энэ засгийн газрын хамгийн өндөр өсөлттэй гарсан салбар биздээ уг нь 2-3 жил хийдэг байсан ажлуудыг нь 2023 онд ганцхан жилийн дотор хийсэн гээд ярьцгаадаг юм бна лээ энэ нөгөө муу ажиллсан бусад салбарынх нь захиалгатай мэдээ байх

Avatar

Зочин 2024-03-20 202.126.90.10

Монгол Улсын эдийн засаг 7% өсөж байхад Зам тээврийн салбар 73 хувь өссөн нь үнэн шүү дээ. Ганц ажил хийж байгаа сайд шүү.

Avatar

Нэргүй 2024-03-20 124.158.111.240

Өнгөрсөн жилийн мэдээллээ КОФЕЙДООД тавьчихсан … гэнэ үү?! Бодвол copy – копидоод гэж байгаа юм байлгүй дээ. Алдаа, зөв бурууг хянадаг редактор байдаггүй юм уу, ийм энгийн юмаа анзаарахгүй сэтгүүлч Г. Хорол муу л байна.

Avatar

Kca 2024-03-20 202.126.91.39

Энэ улсад хэрэггүй, зүгээр л мөрөөрөө явж баймаар хэдэн хүмүүс байна аа. Нэг нь энэ поп Бямбацогт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж