Ачааны машинаас 500 кг өвс, 80 литр түлш хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.03.20-нд нийтлэгдсэн

Ачааны машинаас 500 кг өвс, 80 литр түлш хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Ачааны машинаас 500 кг өвс, 80 литр түлш хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "…эвдэрсэн ачааны машинаас өвс, шатахуун хулгайд алдагдсан байна…" гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл болон холбогдох дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар 500 кг жинтэй 14 боодол өвс, 80 литр дизель түлш зэргийг Б нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болохыг тогтоож, илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хулгайн шинжтэй үйлдлийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг зөвлөж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж