Ромын яруу найрагч Ювеналын хэлсэн "Талх өгөөд, цирк үзүүл" гэх эл үг 20 зууны дараа ч монголын улстөрчдийн башир арга хэвээрээ байна. Улс оронд хэрэгтэй оновчтой бодлогоос илүү өөрт ашигтай, улсад хорлонтой энэхүү аргыг иргэдийн анхаарлыг нь сарниулах зорилгоор хэрэглэдэг бөгөөд ингэхдээ хүний наад захын хэрэглээний асуудлыг шийдэх байдлаар гол асуудлаас холдуулж, олон нийтийн зөвшөөрөл, дэмжлэгийг авдаг санж.
УИХ-ын чуулганы хуралдааныг үзвэл "Хошин шогийнхон цаашаа" гэмээр шоу үзүүлж байна гэдгийг иргэд ам булаалдан ярьдаг ч бүгд амин хувиа бодох төрөлх араншинтай учраас түүнд нь дөрөөлөн барьцаа ахиаулдаг улстөрчдийн эл үеэ элээсэн аргыг анзаардаггүй төдийгүй өнөөдөр бүр хүчээ авчээ.
Тэнгэр заяат ард түмний философи нь ажил хийлгүйгээр мөнгөтэй болох мөрөөдөл болон хувирсан бөгөөд үүнд хамгийн ихээр нөлөөлсөн нь нойр, хоолоо умартан, хөлс хөдөлмөрөөрөө цуглуулсан чинээлэг малчныг феодал, малыг нь хулгайлан амар хялбараар ашиг хонжоо хайгчийг баатар мэтээр суулгасан он жилүүд байв. Энэ суртал ухуулга одоо хэр нь бидний сэтгэлгээнд бат нот оршоор буйн илрэл нь бусдын өмчийг хурааж аваад зогсохгүй өндөр татвараар боолчилж, аймаглан хядсан түүхээсээ сургамж авах нь байтугай түүнийг гардан гүйцэтгэгчийг магтан шагшигчид олширчээ.
Зүүнтнүүд өнөө хэр нь халамжийн бодлогоор дамжуулан хоол, хүнс тараах, өдөр тутмын хэрэгцээг нь өгч эсвэл эсвэл зугаа цэнгэлд автуулдаг. Ингэхдээ эмээд нь гурил будаа, хүүхдэд нь цүнх хичээлийн хэрэгсэл, эхнэрт нь мөнгө, аавд нь архи тараах нь нийтлэг жишиг. Хэдэн өдөр тавгаа засаад л хэн ч тоохгүй болсон хэвийн боовыг цагаан сар болгоноор хэрэг болгон тойргийнхондоо тараадаг явдал одоо хэр нь оршсоор байгаа төдийгүй тийш очигчдын цуваа буураагүйг илэрхийлэх аж.
Эрх чөлөөт Ромын иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор үнэ төлбөргүй талх, улаан буудай өгч, боолын тулаан, бусад төрлийн зугаа цэнгэлд автуулан улс төрийн эрх мэдлийг олж авах арга хэрэгсэл болгосон тэр цагт Ювенал энэхүү үгээрээ ялих шалихгүй асуудлаар анхаарлыг нь өөр зүйлд хандуулж илүү өргөн хүрээний, амин чухал асуудлаас холдуулдаг башир аргыг угтаа илчилжээ. Гэвч бид ухаарсангүй.
Монголын улстөрчид өнөөдөр энэхүү аргыг улам төгөлдөржүүлж байна. Тэд туршилтаа өмнөх сонгуулиар хийсэн бөгөөд 300 мянган төгрөг тарааж байгаад бусад эрх чөлөө рүү нь халдсан билээ. Төр тэндээс урьд өмнө байгаагүйгээр данхайсан бөгөөд төсөв гээч татвар төлөгчдийн нуруун дээр бус төрийн данхар бүтцээр явдаг мэт ойлголт төрүүлж чадсан юм.
Өнөөдөр хамгийн их мөнгөтэй хүмүүс хамгийн ихээр төр рүү зүтгээд буйн шалтгаан нь мөнгөө улам арвижуулах болохоос ядуу иргэдээ чадуу болгох тухай "хайр" биш юм. Тиймээс зах зээлийн жамаараа яваа асуудалд хүртэл тэд оролцоогоо тогтоохыг санаархсан бөгөөд энэ бүхэн нь амжилттай хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн төрийн оролцоогүй нэгээхэн салбар алга болов.
Эрх баригчдын эшлэж буй тоон үзүүлэлтээр, Монголын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийн 20-д багтжээ. Гэтэл байдал өмнөхөөсөө улам дордсоор буй төдийгүй ойрын өдрүүдэд гурил, махны үнийн талаар цэц булаалдаж буй. Энэ хэрүүлийг анх эхлүүлсэн А үнэ нэмэгдээд буй шалтгааныг амжилттайгаар аж ахуйн нэгж рүү чиглүүлсэн бөгөөд өөрсдөө уснаас хуурай гарах төлөвлөгөө юм. Гэтэл үнэн хэрэгтээ махны үнийг тогтворжуулах нэрийдлээр төрөөс мах нөөцлөгчдөд хөнгөлөлттэй зээл олгож, тариаланчдыг байнга угжих байдлаар чөлөөт өрсөлдөөнийг үгүй хийж ирсэн нь хэн сэн билээ. Тэр тоолонгоор инфляци гэж бирдийг гааруулсан бөгөөд түүнийг тэжээн, тэтгэж, услан ургуулагч нь төр. Ийн өсгөсөн "хүүхдээ" байнга насыг дарж, олноос нуух бөгөөд үнэндээ ямар аюул тарихаар үлэмж биетэй болсныг бидний худалдан авах чадвар, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хэлээд өгнө.
Үндэсний статистикийн хорооноос 2016 гуравдугаар сарын 16-ны байдалтай 2024 оны гуравдугаар сарын 11-нийг харьцуулсан статистикийн дунджаар,
- Гурил 120 хувь
- Мах 130 хувь
- Сүү 130 хувь өсчээ.
Тэгвэл эл хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1992-3400 болон унав. Төсөв 5,8 их наядаас 27 их наяд хүртэл, ажиллах хүчний ¼ төрийн албанд ортлоо тэлэв. Төгрөг “00”-ийн цааснаас ч үнэгүй болов. Болдогсон бол ариун цэврийн цаасны оронд төгрөгөөр амаа арчсан нь илүү хямд тусахуйц үнэ цэнээ алджээ. Харин эсрэгээрээ бизнесийн орчин хумигдаж, төрийн худалдан авалтын хэмжээ байнга өссөөр байгаа үзүүлэлтүүд дурайна. Өдөр болгон шахуу төрийн худалдан авалтын өндөр дүнгийн талаарх шамшигдуулсан, албан тушаалаа урвуулсан хэргийн мэдээ гарч буй ч түүнийг нь өөр хэргээр, авгай, хүүхдийн асуудлаар далдалдаг болсон бөгөөд үр дүнд нь улам бүр доройтож байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 тэрбумыг зудад малаа алдсан малчдыг малжуулах шийдвэр гарсан нь хөдөлмөрлөхийн эсрэг зүйл гэдгийг ухаарах сөхөөгүй монголчууд өөрсдөөсөө илүүчлэн нэмээд хандив өгч байна. Малчны хорогдсон малын тоо толгойг өдөр бүр айдаст автуулан мэдээлж, хандив өгөхийг шаардсан өнгө аястай зэрэгцээд нийслэлийн иргэдийн толгойг тоолох тухай ярив. Өнөөдөр хотын хүнээс илүү хөдөөгийн мал үнэ цэнэтэй болов. Нийслэлчүүд 1990-ээд он шиг автобусандаа багтахгүй зүүгддэг болсон нь асуудал болохоос нийтийн тээврийн жолооч бэлэн мөнгө өгснийг нь халааслаад байгаа нь амин чухал асуудал биш. Гэтэл хамгийн сүүлд эрэмбэлэх асуудлыг нь шүүрч авч, түүнийг тогтоохын тулд төсвийн мөнгийг үрэн тоног төхөөрөмж авах тухай л яриа болж байна.
Хэрэвзээ сургуулийн орчин, хүрэлцээ муу гэвэл эцэг, эхийн хариуцлагын асуудал болгож, насаараа тушаасан даатгалынхаа үр шимийг тэтгэвэртээ гараад эдэлж чадахгүй тухай ярьвал 100 мянган төгрөгөөр нэмж инфляци үйлдвэрлэх тухай, ажлын байр хомсдолтой байна гэвэл төрийн албаны алба хаагчдыг нэмэгдүүлэх тухай, эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигдөж байна гэвэл эрчүүдийнх нь эрхийг хязгаарлах тухай, төрийн оролцоо их байна гэвэл хувийн хэвшлийг шулаач болгон, хямгадах тухай л эсрэгцүүлэн тавихдаа тэд гаршив.
Монголчуудыг цонхны цаанаас чихэр долоолгоод сурчихсан тэд чихрийн цаасыг хүртэл ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр хийгээд биднийг дайлдаг болжээ. Хүнсний аюулгүй байдлын тухай ярианд дөрөөлсөн энэхүү хувьсгал хүнсний бүтээгдэхүүний үнийг гааруулж, хүнс үйлдвэрлэгч нэртэй төртэй нийлсэн шимэгчдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх адгийн арга болохоос өөр юу ч биш.
Хөдөлмөр эрхлэлтийн сан гээч хүмүүнлэгийн тусламжийн сан болсныг бид ойрын өдрүүдэд онцгойрсон сэтэртнүүдийн өөрсдийнхөө сурталчилсан ярианаас улам тодорхой ухаарах нь дамжиггүй.
Монголчууд гол асуудлаа анхаардаггүй байдлыг тэд ийнхүү ашиглах болжээ. Манай эриний эхэнд Ромын эрх мэдэлд шунагчдын хэрэгжүүлж байсан “талх өгөөд цирк үзүүл” технологийг 21-р зуунд гэгээрсэн гэгддэг монголчуудад хэрэгжүүлээд байхад анзаарсангүй.
Анзаарсан ч амин хувиа бодоод авч байснаас эсэргүүцсэн нь ховор. Дэмбэрэл шиг юм үзээгүй юм болохоороо баярлаад сүйд… Төр ийм хүчтэй байгаа нь бидний нөгөө л "би болж байвал бусад нь хамаагүй" эсвэл "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги чухал", "би үхэхээр чи үх" гэх аминчхан, арчаагүй байдлаар маргаашаа өнөөдрөөр арилждагт л байх шиг.
Хэрэвзээ төрийн оролцоо байхгүй бол малчин тооны хойноос бус үр ашгийн төлөө малаа цөөлж, түүнийх нь нөлөөгөөр бэлчээр сэргэж, сэргэсэн бэлчээрээс малаа таргарлуулж, өвс, тэжээлээ хангалттай базааж, базаасан тэжээлээ түлш олдохгүйгээс татаж авч чадахгүй зудад малаа алдахад хүрэхгүй байлаа. Бусад нь өдрөөс өдөрт хүрэлцэхгүй болж буй цалингынхаа хагасыг төрд дээрэмдүүлсэн хэрнээ хараалгаж, зүхүүлэн байж нэрээ, хүүхдээ бодон хандив өгч, "цагаан хоолтон болоорой" гэж захын зүүнтэнд зандруулахгүй, намчид зүхүүлж буй татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөө өгсөн мэт зандарч, олон долоон юм донгосч оодрохгүй байлаа. Энэ зам биднийг боолчлолд хөтлөхөөс өөр юунд ч хүргэхгүй билээ. Тиймээс зовсон зүдсэн малчдын, ядарсан ахмадын, яриангүй өөрсдийг нь сонгох төрийн албан хаагчдын, сонгуулийн мөнгөө босгодог бизнесүүдийг дэмжих, нэмэх тухай тэд бидний дэмжлэгийг аван зандарч, бидэнд харин соёлын төвүүдийг таны мөнгөөр, өөрсдийн компаниар бариулж байна.
Ромчуудаас ялгаатай нь танаас авсан мөнгөөрөө бусдад өөрөө өгч буй мэт талх өгөх бөгөөд циркийн оронд өрсөлдөгчөө намнана. Энэ зам боолчлолоор дуусах билээ.
Иргэн 2024-03-21 103.212.116.186
яг үнэн, хөдөөгүүр явж зураг авахуулж ярилцлага өгөөд хувиасаа гаргаж өгч бэлэглэж байгаа юм шиг дүр үзүүлж жүжиглэж байгаа гишүүд,б**с долоогчид яг үнэндээ хувиасаа нэг ч төгрөг гаргаагүй та биднийг татварыг өгч жүжиглэж байгаа юм шүү дээ. ийм рзмүүс болон багс долоогчид зам нь дууссан шүү
Зочин 2024-03-21 66.181.182.92
Энэ муу э****з байхаа. Энэ мэтиын хулигаан Сталинизиын үед байсан бол Монгол үндэстэн сөнөх байсан. Ардчиллыг уландаа гишгэсэн танхайчууд ард түмнийг хагалж чадахгүй. Чухам МАН энэ мэт харгисуудаас 20-21-р зуунд Монголыг аварч улс шиг улс болголоо
Бө 2024-03-21 202.21.109.13
цусан замтай МАН зогсооё Сонгуулиа буруу хийвэл зовно шүү.
зочин 2024-03-21 66.181.185.106
Монгол эмэгтэйчүүд 70 насалж байна .70 гаруй насална гэдэг бол урт нас гэнэ ээ!!!! Ингэж сошиалаар хөөрөгдөж байна Монголдоо урт нас юм байх аа! Яагаад ингэж хошгируулах болов гэхээр тэтгэвэрийн насыг 65 болгох санаатай. За бод бод Монголчууд ихэнх нь элдвийн хавдар элэг цөс уушиг зүрх гээд л бараг бүгд л эр эмгүй өвчнийүүр. Ингэж 65 болгохоосоо өмнө хэсэг намжааж баярлуулан гомдоох аргаа хэрэглэж тэтгэвэрийг 100.000₮ өөр нэмэхээ чих дэлдийтэл өдөр бүр зарлан тунхаглаж байна.
Нэргүй 2024-03-21 43.242.242.59
Монголын муу муухай болгоныг АН бий болгосон. Тэдний лай ланчигийг арилгах гэж МАН маш их хичээж байна. Анх УИХ-д олигархиудыг АН-аас тархи угаасаар байгаа оруулж ирсэн. Тэд хуульч биш учир зөвхөн өөрсдийн бизнест ашигтай хуулийг боловсруулж батлуулдаг байсан. сайн хуулийг уул нь хуульчид л гаргана. МАН засгийн эрхийг дахиад 10-20 жил баривал Монгол улс үсрэнгүй хөгжиж ард түмний амьдрал эрс сайжирна. АН засгийн эрхийг авбал дахиад л ууж идээд улс орны эдийн засаг доройтно. Тэд
өлсгөлөн байна
chek 2024-03-21 103.57.93.106
уг нь маш зөв сэдвийг хөндсөн байна энэ бүх муу муухай бузар үйлийн ард МАН байгаа энэ байгууллагийг хөөж тараагаагүй цагт мөн л хэвээрээ байх болно
Нэргүй 2024-03-21 202.126.91.101
горьдож гүтгээв ч энн удаа ман гарахгүй
Нэргүй 2024-03-21 188.162.254.89
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!
Нэргүй 2024-03-21 202.21.118.126
Ромчуудаас ялгаатай нь танаас авсан мөнгөөрөө бусдад өөрөө өгч буй мэт талх өгөх бөгөөд циркийн оронд өрсөлдөгчөө намнана. Энэ зам боолчлолоор дуусах билээ.
Нэргүй 2024-03-21 103.57.94.231
Ром чухам яаг үүнээс л болж эзэн хаан тай болсон юм шүүдээ
ЗОЧИН 2024-03-21 103.41.93.57
МАН ЫГ ЭНЭ СОНГУУЛИАР БҮРМӨСӨН СОНГОХГҮЙ. ТАРААХ ХЭРЭГТЭЙ.