Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр. Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээр 146 орноос 69-т эрэмбэлэгдэж байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финланд, Дани, Исланд шалгарсан бол Сингапур 30-д эрэмбэлэгдсэн.
Тэгвэл Ази тивийн хамгийн аз жаргалтай улсаар Сингапур хоёр дахь жилдээ шалгарчээ. Монгол улсын хувьд Ази тивд 10 дугаар байранд орсон байна.
"Дэлхийн аз жаргалын тайлан" нь дэлхийн тэргүүлэх судлаачид, эрдэмтдийн хамтарсан хүчин чармайлтын дүнд гардаг тайлан юм. Аз жаргалын түвшинг тодорхойлохдоо 2021-2023 он хүртэл гурван жилийн хугацаанд авсан судалгаанд үндэслэжээ. Мэргэжилтнүүд нэг хүнд ногдох ДНБ, дундаж наслалт, нийгмийн дэмжлэг, эрх чөлөө, өглөгч байдал, авлигын талаарх ойлголт зэрэг зургаан үндсэн хүчин зүйлд үндэслэн тайланг гаргадаг. Ингээд Азийн хамгийн аз жаргалтай 10 оронтой танилцана уу.
Азийн хамгийн аз жаргалтай 10 орон
- Сингапур
- Таивань
- Япон
- Өмнөд Солонгос
- Филиппин
- Вьетнам
- Тайланд
- Малайз
- Хятад
- Монгол
Дэлхийн аз жаргалын тайлангийн мэдэгдэлд дурдсанаар хүмүүсийн амьдралыг үнэлэх үнэлэмж дээр ихэвчлэн дүн шинжилгээ хийдэг ба Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “Gallup World Poll” зэрэг байгууллагууд хамтран ажилдаг. “Дэлхийн аз жаргалын тайлан”-гийн хамтран зохиогч, редактор Шун Ванг “CNBC Make It”-д "Сингапур нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ маш сайн, хүртээмжтэй байсан нь манай мэдээллийн багц дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь Сингапурын засгийн газар үнэхээр цэвэрхэн, ард түмэн нь авлигын дарамтад өртдөггүй гэсэн үг " гэж магтжээ.
Нэмж дурдахад, Оксфордын их сургуулийн сайн сайхан байдлын судалгааны төвийн захирал, 2024 оны “Дэлхийн аз жаргалын тайлан”-гийн редактор Ян-Эммануэль Де Невегийн хэлснээр, Сингапур улсын иргэд эрүүл мэнд, урт наслалт, эрүүл амьдралыг бий болгох тал дээр онцгойлон анхаардаг байна. Гэсэн хэдий ч Сингапур нь нийгмийн дэмжлэг, амьдралын сонголт хийх эрх чөлөө нь хязгаарлагдмал юм.
Мьянмар, Камбож, Энэтхэг, Шри Ланка, Бангладеш зэрэг улсууд Азидаа аз жаргалын түвшингээр доогуур жагсдаг. Харин дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс судалгаанд хамрагдсан 143 орноос 126-д орсон байна.
Эх сурвалж: CNBC
Зочин 2024-03-20 202.21.108.46
Халаасны,залилан мэхлэгч гм хулгайчтайгаа олигтой сайн тэмцчихээрэй‼️
Нэргүй 2024-03-20 202.21.102.222
Mongol gej yamar uls bnaa ingehed.
Нэргүй 2024-03-20 202.126.91.28
Hamgiin hogiin yls Singapore sh de. Yun az jargal zugeer l hamgiin turuund mungu. Mungu l chyhal bysad buh yum yuch bish gedeg l niigem de Singapore
Хотын уугуул иргэн 2024-03-20 139.5.219.158
Энэ ёстой шал худлаа мэдээ. Сингапурт хөрөнгө мөнгөтэй гадаадын иргэд аз жаргалтай амьдардаг. Жирийн иргэд нь ёстой цалингаас цалин хүртэл умгар байранд амь зуудаг. Харин ямарч дайн дажингүй, Төр засгийнхаа ивээлд яг л айлын эрх хүүхэд шиг амьдарч байгаа хамгийн *л жаргалтай иргэд бол Монголчууд. Харамсалтай нь үүнийгээ бид мэддэггүй, ойлгодоггүй.
single tugulmaa tygalmaa 2024-03-20 158.59.146.30
jargaachhighiim baino daa
Нэргүй 2024-03-20 185.220.100.255
за зайлоо, Сингапур үхсэн баасаараа аз жаргалтай байдагийн, амь наана там цаана мөнгөний дарамтанд амьдардаг улс
Нэргүй 2024-03-20 158.59.146.30
eruul mongol hun baihgui, bugd shahuu setgetsiin asuudaltai, utaa, tooson dund amidardag, emiin chanar, uilchilgeenii chanar mash muu, shunalaas uudeltei uniin usult, inflation ihtei, het baga orlogotoi, bugdeeree hudulmuriin muljlugt urtdug, undur hugjiltei ornoos iluu undur urtguur baraa uilchilgee hunsee hudaldaj avdag, tiim baihad ch MONGOL HUN AZ JARGALTAID TOOTSOGDONO GEDEG aragagui l ar mongoliin hun chono 2 gedeg yaria sanaand orj bna.
Нэргүй 2024-03-20 202.9.40.54
Бид аз жаргалын индексээр Казахстан, Узбекстан, Киргиз, Туркмен, Тажик, Иран, Кувейт, Оман, Арабы нэгдсэн Эмират, Иордан, Турк улсуудаас илүү болж байна. Сонин л үзүүлэлт байна
Нэргүй 2024-03-20 103.57.94.46
Буддын шашин энэрэнгүй учраас бид арай амгалан зантай байдаг нь нөлөөлсөн буй за !
Нэргүй 2024-03-20 39.7.28.158
Eruul mend bolovsrol amidrah orchinoor dugnesen gej bnaa lamtan min
Нэргүй 2024-03-20 202.21.107.61
Pop said Baterdene 10t Mongolian gj oruularai fan uu cacao teneg said
Malchin 2024-03-20 122.201.25.4
Za Japan-ii dor orno ch gej yu baihav
Ccc 2024-03-20 39.7.28.158
Atsaa yariad bgaa ork ve