Зорчигчдын толгой тоолох туршилтыг 7 хоногийн өмнө эхлүүлсэн гэв

Зорчигчдын толгой тоолох туршилтыг 7 хоногийн өмнө эхлүүлсэн гэв

Зорчигчдын толгой тоолох туршилтыг 7 хоногийн өмнө эхлүүлсэн гэв

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн толгойг тоолох тухай мэдээлэл олон нийтийн сонирхлыг ихэд татсан. Зарим нь нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад энэ арга чухал нөлөөтэй гэсэн бол өөр нэг хэсэг нь туулайчилж байгаа хүмүүсээ л болиулах хэрэгтэй. Энэ арга бол зохисгүй гэлцгээнэ. Тэгвэл тус ажлын туршил эхлээд хэдийнэ долоо хоног өнгөрчээ.

Өнөөдөр /2024.03.20/ Хотын дарга Х.Нямбаатар зорчигчдын толгойг тоолж хулгайтай тэмцэж байгаа нь юу нь буруу байгаа юм бэ? Автобусаар зорчигчдыг тоолох ажлын туршилт эхлээд долоо хонож байна гэв.

Цөөн тооны автобусанд толгой тоолдог төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд автобусанд нийт орж байгаа хүний тоо болон карт дарж зорчиж байгаа хүмүүсийн тоотой харьцуулж судалгааны дүнг гаргах аж.

Нийслэлээс жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийг автобусаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг иргэдэд зориулж олгодог. Жил ирэх тусам энэхүү татаасын хэмжээ нэмэгдсээр байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэх шүүмжлэл дагуулсаар буй. Иймээс нийслэлээс татаас хэлбэрээр олгож байгаа энэхүү мөнгөн дүн хэр бодитой вэ гэдэг тооцооллыг гаргах. Мөн автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь төлбөрөө төлж зорчиж байна вэ зэрэг нарийн мэдээллийг гаргахад энэхүү толгой тоолох ажлын нэг зорилго оршиж байгаа аж. Улаанбаатарын хэмжээнд өдөр бүр 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа юм.

Хэрэв толгой тоолох төхөөрөмжийн туршилт амжилттай болбол ирэх саруудад нийт автобусанд суурилуулах ажил эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

10 т, 100 т, 1000 т, түмтийн системээр яваад үз 2024-03-20 66.181.161.162

Монголын түүхэнд бэлэн аваад хэрэглэх удирдлагынм арга гар дор чинь бнаа. Чингис хааны байгуулсан гавъяа бол 9 өрлөг жанжин, тэдний 10 т, 100 т, 1000 т, түмтийн системийн атгасан шагай шиг базсан удирдлагын систем шүү дээ. Зөвхөн Морин өртөөгөөр яаж мэдээг хурдан хүргэж байв. Гэтэл одоо ямар их боломж бна.

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.93.97

Tolgoi toolox gejdee mongolchuud buduuleg. Technology oilgoxgui. Xunii durs tolgoi xeseg memory computert bichigdene gesen ug biz dee.

Avatar

Зочин 2024-03-20 202.126.90.52

энэ талаар сайн судалгаа гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол жолооч нар өрөөнд ороод сүүлдээ автобус баазынхаа ажиллах хүчингүй иргэд бид явах унаагүй болох вий. Маш сайн судалгаа хийж зөв гарзыг сонгох хэрэгтэй. Манай монгол улсаас өөр улсад ийм толгой уншдаг төхөөрөмж хийсэн зорчигч тээврийн газар байдаггүй байх.
Тэрний оронд 76 гишүүнийхээ аль нэг газар мөнгө авилга тоолох төхөөрөмж суулгачих.
Ядарсан ард иргэд ажилчин ажилчдаа хянаж залуусын ажил хийх урам зоригийг мохоож болохгүй шүү.

Avatar

Н.Адан 2024-03-20 66.181.185.180

тамхи татдаг, утсаар ярьдаг автобусныхаа жолоочийг тоолоочээ

Avatar

надад таалагдахгүй байна шүү 2024-03-20 202.21.107.21

за тэгээд Улаанбаатарт өдөрт хичнээн толгой хүн автобусаар зорчдог юм болдоо өмнө нь төчнөөн толгой мал гэж ярьдаг байсан одоо төчнөөн толгой хүн гэдэг шинэ үг гарч байгаан байна л даа иргэдээ өдөр бүр мал шиг л тоолж бүртгэдэг болж дээ их л эвгүй сонсогдох юм даа

Avatar

Нэргүй 2024-03-20 43.228.129.131

Толгой тоолох нь зөв шийдэл юм аа, төлбөрөө төлөх ухамсаргүй хүмүүсийг өөр яах юм

Avatar

зочин 2024-03-20 66.181.160.60

Төрийн хүн , ард түмнийхээ толгой тоолно гэж ярих нь зохисгүй ..Зүгээр л зорчигчидыг тоолно гэдэг ч юм уу арай өөр маягаар санаагаа илэрхийлэх байж .. Боловсрол нимгэн байгаагийн илрэл юм да ..

Avatar

❤️ 2024-03-20 122.201.31.81

🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐮🐑🐑🐑🐑🐂🐂🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐑🐖🐖🐖🐑🐑🐑🐑🐑

Avatar

Шшшш яана даа. Олигтой сэтгэхүйтэй туслах хайрлаач Нямбаатар даргад минь 2024-03-20 66.181.161.162

ха ха хаа хааааа кккк ёо ёстой яая даа. Хэдэн малаа тоолж байгаа малчин шиг. Ээ дээ мөн хэцүү бнаа. дарга минь аргаа барах юмаа. Даргын ажил ямар хэцүү юм бэ. Хэдэн хүүхэд нь тарж бутарч давхиад, мөнгө төгрөгийг үрээд ….Дарга минь ажил хийдгүй, шинээр сэтгэж чадахгүй, даргадаа баруун гар нь болж чадахгүй, чадваргүй хоолны саваа тоолоод хажуунаасаа үтэр түргэн зайлуул. Чингисийн 9 өрлөг жанжин шиг сайхан чадварлаг залуусыг дэргэдээ аваад хурдан дадлагажуулаа.Ухаалаг залуус их байгаа даа.

Avatar

ХОТЫН даргад 2024-03-20 139.5.218.49

ХОТЫН даргад: Таван богдын бариулсан Гэрлуг хотхонд цэцэрлэг байхгүй. 920 айл энэ хотхонд орсон. ЭНЭ хавьд цэцэрлэг их хүрэлцээ муутай. ХОТЫН захиргаанаас цэцэрлэггүй боловч их хэмжээний талбай зардаг, түрээслүүлж байгаа ийм хотхоны эздэд шаардлага тавьж цэцэрлэгтэй болгох боломж байна уу?

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.46.156

Зүгээр л бүх хүн мөнгөө төлөөд зорчдог болчихвол энэ бүх толгой өвтгөсөн асуудал байхгүй болно. Татаас өгч хий дэмий татварын мөнгө үрэхээ зогсоо

Avatar

з 2024-03-20 202.179.15.162

толгой биш, зорчигч тоолно гээч
толгой мал гэдэг шиг юм болж байх шив дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж